Эм тарианы хурц үнэр ханхлан Жонгүгийн хоолой болон өөр хэн нэгний яриа сонсогдох агаад удалгүй хаалга хаагдах чимээ гаран өрөөнд би болон үл таних нэгнээс өөр хүн үлдсэнгүй.
" Сэрүүн байгааг чинь мэдэж байна. Жонгүг байхгүй болохоор одоо босож болно оо Миён " хэмээх танил дуугаар алгуурхан нүдээ нээн харвал Хусогийн төрх угтаж авав.
Ямар нэг чимээ гарган түүнд Жонгүгийн ямар аймшигтай нэгэн болохыг сануулах гэж хичээн дээш өндийх гэтэл хүзүү хэсгээр хатгуулан хий дэмий амаа ангалзуулахад тэрээр хөнгөхөн инээмсэглэсээр хажууханд байсан сандал дээр суун
" Одоохондоо ярьж чадахгүй ээ. Чамайг ийм зүйл хийнэ гэж бодож байсангүй зоригтой юм аа. Илүү гүн зүсэгдсэн бол гол судсыг чинь гэмтээн цаашлаад аминд чинь хүрэх байлаа. Азаар тийм зүйл болсонгүй "
Нүдээ анивчин толгойгоо хөнгөхөн дохиход Хусог үсийг минь илсээр " Болсон бүх зүйлийг Жонгүг надад хэлсэн "
Бурхан минь намайг энд газраас аврах хэн нэгэн байгаад талархаад барахгүй нь хэмээн баярласаар " туслаач "гэсэн шиг түүнлүү ширтэхэд тэр гарнаас минь барин эрхий хуруугаараа илж эхлэв.
" Миён аа " хэмээн тэр хэлэх эсэхтэй эргэлзэж буй мэт уруулаа шилэмдсэн ч удалгүй " Миён чи Жонгүгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэр зүгээр л өрөвдөлтэй хайраар дутсан тийм л нэг жаал. "
Хайраар дутсан ,өрөвдөлтэй гэнэ ээ ... байж боломгүй юм . Тэр чинь ямарч өрөвдөх сэтгэлгүй алуурчин.
Сонссон зүйлээ итгэж ядан үл ялиг хөмсгөө зангидахад хаалга онгойн түүний хоолой цуурайтан " Ахаа энэ ямар -" хэмээн Жонгүг намайг харсан даруйдаа дуугаа хураан чимээгүйхэн алхсаар тэргэнцэр дээр байрлуулсан хоолоо орны хажууханд тавив.
Юу ах гэсэн үү, тэгэхээр арай Хусог Жонгүг хоёр ах дүү байсан хэрэг үү? Би яаж үүнийг анзаарахгүй байж чадав аа.
Хусог инээмсэглэсээр" Хаалга тогшиж мэдэхгүй юу ?" гэхэд Жонгүг нүдээ эргэлдүүлэн элгээ тэвэрсээр
" Энэ чинь миний гэр. Тэглээ ч та явах болоогүй юм уу ?"
" Уулзаад удаагүй байж хөөчих юм аа. Явлаа явлаа " гэсээр Хусог толгойгоо сэгсрэн сандлаас өндийхөд би түүний ханцуйнаас арай ядан зуурч толгойгоо сэгсэрхэд тэрээр өнөөх сайхан инээмсэглэлээ тодруулан
" Энэ золиг чамайг яаж ч чадахгүй ээ. Битгий санаа зов " гэсээр гарыг минь аяархан тавиулсаар Жонгүгийн хажуугаар зөрөхдөө мөрөн дээр нь хөнгөхөн цохин хаалгаар гарахад өрөөнд зөвхөн бид хоёр амьсгалах чимээнээс өөр зүйл сонсогдохоо болив.
![](https://img.wattpad.com/cover/213749169-288-k439933.jpg)
ESTÁS LEYENDO
Psycho || JJK || Дууссан
FanficХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.