Part 17

555 61 11
                                    

Бүх зүйл дээрдсэн. Бидний харилцаа, түүний муу тал, миний түүнийг гэх сэтгэл мөн бидний хандлага анхны уулзалтаас хэд дахин илүү гүн гүнзгий утга учиртай болсон.

Бидний туулсан амьдрал тийм ч гэрэл гэгээтэй ариухан байгаагүй. Үргэлж л үзүүртэй сэлмэн дээр бүжиж буй мэт тарчлааныг сэтгэлдээ мэдэрч , хийсэн зүйлийнхээ төлөөсийг чамгүй амссаар байв.

Хэн нэгний амь насыг таслахдаа дусал ч нулимс унагадаггүйгээр үл барам түүнийгээ зөвтгөн гэмтнийг яллаж байна хэмээн итгэсээр өөрийнхөө гарыг цусанд дүрсэн мунхаг нэгэн.

Тэр мунхаг нэгнийг хайрласан мунхаг бүсгүй. Залууг дүгнэсэн өнгөцхөн бодлоороо түүнээс эмээж , түүнийг үзэн ядаж зугтахыг хүсдэг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам эмээх бус ойлгож, үзэн ядах биш хайрлаж эхэлсэн .

Өөрийнхөө ертөнцөд үл таних нэгнийг оруулах эсэхийг чин үнэндээ тархи бус зүрх шийддэг юм.

Үсээр минь наадан , дулаахан энгэртээ тэвэрсээр " Миён " гэх нэрийг минь аяархан дуудахад би үзэж буй киноноосоо харцаа салган толгойгоо үл ялиг дээш өргөхөд Жонгүг өөдөөс минь инээмсэглэн " Анхных" гэв.

Би түүний хэлсэн үгийг ойлгож ядан хөмсгөө өргөхөд тэр намайг шоолох маягтай хөхрөн удалгүй хацар дээр минь шоб хийтэл нь өхөөрдөн үнслээ.

" Хайртай хүнтэйгээ  кино үзэж бас ингээд тэврэлдээд хэвтэж байгаа нь анх удаагийнх . Тэгээд тэр хүн чинь зөвхөн Миён гэх галзуу бүсгүй чи байгаа нь сайхан байна "

Би инээд алдсаар " Би галзуу бүсгүй бол чи сэтгэцийн өвчтэй залуу . Тиймээс л бидний харилцаа илүү сонирхолтой бас аюултай байгаа юм... Төгс биш гэж үү ? Яг л гэмт хэрэг хайр дурлалтай киноны гол дүрүүд шиг "

Жонгүг хамрыг минь чимхэн " Энэ кино шиг үү ? " гээд эрүүгээрээ урагш заан үргэлжлүүлэн " Гэхдээ би хамаагүй царайлаг юм " гээд гол дүрийн залуутай өөрийгөө харьцуулахад нь би толгойгоо сэгсрэн түүний жаахан хүүхэд шиг занг өхөөрдөн инээсэн ч удалгүй " Үгүй ээ, надад лав энэ хоёр таалагдахгүй байна "

" Яагаад "

" Тэд бие биедээ сайн ч эцэст нь хоёулаа өөрсдийнхөө замаар явцгааж байна шүү дээ. Зүгээр л энэ бүхэн тэдний хувьд юу ч биш байсан юм шиг салчихлаа. Тиймээс хоёулаа яасан ч энэ кино шиг утгагүй төгсөж болохгүй "

" Миний Миён ийм ухаантай шүү... Хоёулаа үүрд хамт байх болно оо , битгий санаа зов " гээд намайг тайвшруулах маягтай духан дээр минь үнсэх бол би түүнийг тэврэх гараа чангалан уртаар санаа алдана.

Psycho || JJK || ДууссанNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ