Ep 10

832 86 6
                                    

Түүний гэнэтийн асуултанд цочирдон буруу сонссон эсэхтэй эргэлзээр үл ялиг амаа ангалзуулахад Жонгүг хөлөө ачин " Надтай болзмоор байна уу ?" гэсээр инээмсэглэв.

" Үнэхээр үү ?" хэмээн итгэж ядан орилох шахам хэлэхэд тэрээр залхсан байртай ширээнээс өндийн " Хүсэхгүй байгаа бол хэрэггүй дээ " гэв.

Би ч мөн адил суудлаасаа өндийн гүйх шахам явсаар түүний урд хөндөлсөн" үгүй ээ, дуртай байна, болзоё " хэмээн гарнаас нь зууран" Чи бас би хамтдаа " гэхэд Жонгүг инээд алдан " Тэгвэл явж өөрийгөө бэлд. Би ийм царай муутай охинтой гармааргүй л байна шүү " гээд хамраа үрчийлгэнэ.

Хамаг хурдаараа өрөө рүүгээ гүйн хаалгаа ч хаалгүй хувцасны шүүгээгээ нээлээ. Та нарт гэж хэлэхэд Жонгүг тийм ч хатуу сэтгэлтэй амьтан биш юм шүү. Түүний дотор гэнэн цайлган өөр нэгэн хүн оршин байгаа. Жонгүг тэр оршихуйгаа хаа нэгтэй алдчихсан хэрэг. Харин би түүнийг нь олж өгөх болно.

Түүний авчирч өгсөн хэд хэдэн ууттай хувцас одоог хүртэл хайрцагнаасаа гараагүй шив шинээрээ байгаа тул ямар хувцас өмсөх вэ гэж санаа зовох зүйл байсангүй. Орон дээрээ эгнүүлэн тавьсан хувцаснаас аль хөөрхөн гэснийг нь сонгон өмсвөл яг таарч байв.

" Тэр ч эмэгтэйлэг охидод дуртай бололтой " хэмээн толинд өөрийгөө эргүүлж тойруулан харсаар хамгийн сүүлд үсээ тал боон нүүрэндээ багахан энгэсэг түрхэнэ. Гэрээс гарахад Жонгүг аль хэдийн бэлэн болчихсон зогсож байх агаад намайг харсан даруйдаа үл ялиг хөмсгөө зангилаж эхэллээ.

Би гэм хийчихсэн аятай газар ширтэн алхсаар түүний урд очвол Жонгүг мотациклээ налахаа болон тэгшхэн зогсоод харцаараа доороос минь дээш гүйлгэж эхлэх нь тэр.

" Юу өмсчихсөн юм ?"

Тэрэнд таалагдахгүй байгаа бололтой хоолой нь бага зэрэг ширүүн сонсогдоно.

" Сонин харагдаж байна уу? Би уг нь-" гэсээр гутлаараа газар зуран хуруугаараа оролдоход тэрээр үл ялиг санаа алдах нь тэр.

Гэнэтхэн Жонгүг гадуурх хүрмээ тайлан бэлхүүсээр минь ороосон " Ийм хөөрхөн харагдана гэдгийг нь мэдсэн бол авч өгдөггүй л байж , ядаж байхад ямарч богинохон юм бэ дээ" гэсээр амандаа бувнаж эхэллээ.

" Юугаа хийгээд байгаа юм суухгүй юм уу ?"хэмээсээр мотоциклоо асаахад би түүний үйлдэл болон үгэнд нь гайхширахын зэрэгцээ ойлгож ядан зогсож байтал Жонгүг нэг дуулгаа гарт минь тааруулж шидэх шахам өгөв.

Psycho || JJK || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora