Ep 19 || The end

846 74 10
                                    

Эрхэм нандин зүйлээ авч үлдэхийн тулд араатан шиг авирлаж , өрөвдөх сэтгэлгүй бүхнийг дуусгах хэрэгтэй. Гэвч энэ бүхний төгсгөлд чи урьдынх шигээ жаргалтай байж эс чадна.

Цээжин дотор минь уур бухимдал , хорсол , үзэн ядалт бас айдас мэдрэгдэж байлаа. Үүний зэрэгцээ " Би л түүнийг хамгаалах хэрэгтэй. Эхний бөгөөд эцсийн удаа ...Жонгүгийн төлөө " хэмээн өөрийгөө зоригжуулсаар амьсгаагаа даран дотогш орвол миний бодож байсан шиг Суа энэ бүхнийг хийсэн байх нь тэр.

Суа шалан дээр суух агаад түүний хажууд ууж дуусгасан хэд хэдэн дарсны лонх үзэгдэв. Намайг орж ирсэнийг анзаарсан бололтой тэрээр нэрийг минь дуудан чанга чанга хөхөрч " Чи юугаараа илүү юм Ан Миён. Чиний юу нь тийм сайхан болоод Жонгүг үхэн хатан чамайг хайрлаж, чамайг сонгоод байгаа юм "

Би түүний энэ төрхийг хараад өрөвдөж " Хэн нэгэнд хайрлагдахын тулд ямар нэгэн зүйлээр илүү эсвэл төгс байх албагүй. Хайранд шаардлага , хэмжүүр гэж байдаггүй юм Суа "

Намайг ийнхүү хэлсэний дараа Суа гартаа барьсан шилээ газар хүчтэй шидэн босож ирлээ. Тэрээр гуйвж ядан надруу ойртох агаад шилний хагархай барьсан чигтээ өмнө минь тулан ирж " Үнэхээр тийм гэж үү ? Тэгвэл наад хөөрхөн царайг чинь эрэмдэг болгосны дараа ч Жонгүг чиний дэргэд үлдэх эсэхийг мэдмээр байна " гэх нь тэр.

Суагийн гэнэтийн үйлдэлд цочирдсондоо хөдөлж амжаагүй байтал хацарт минь жирсхийх өвдөлт мэдрэгдэж удалгүй шингэн зүйл урсаж өнөөх шилийг улаан өнгөөр будчихав.

Суа " Юу мэдрэгдэж байна Миён, чиний хайртай хүн чинь биеийг минь яаж гэмтээж зовоосныг мэдэж байна уу " гээд тэр цамцныхаа товчийг хуу татан арьсан дээр нь үлдсэн уртаас урт сорвийг ил болголоо.

Суа ёжтой инээд алдан " Миний энэ өвдөлтийн хажууд чиний энэ жижигхэн шарх юу ч биш ... Удахгүй цагдаа нар ирнэ . Тэр үед Жонгүг бас түүний хамсаатан Миён та хоёр шоронгийн хадаас болох биз .Тэндээ үүрд ялзараарай "

Би нүдээ анин гүнзгий амьсгаа авчихаад үс нь арзайж, нүд нь улаанаараа эргэлдэх түүнд " Түүнийг уучлаач гэж би чамаас гуйхгүй ээ. Харин намайг уучлаарай Ён Суа " гэхэд тэр ойлгож ядан зогсоно. Би халаасандаа нуусан жижиг хутгаа гарган гартаа атгасаар надаас таван алхамын зайтай зогсох түүнрүү ойртож байтал Суагийн түргэн зан хөдлөн " Юу яриад байгаа юм новш ми-" гээд надруу гүйх нь тэр.

Энэ бүх зүйл нүд цавчих төдий болсон.

Усан үзэмний дарс түүний бүлээн цус холилдон нэг шугамаар урсаж , ам нь ангалзсаар эцсийн мөчид амьсгал хураав.

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now