Ep 9

787 81 7
                                    

Үхлүүт шахуу хагас ухаантай бүсгүйн гарыг хүзүүгээрээ давуулж бэлхүүснээс нь зуурсаар өргөж ядан зоорьноос гарахад Жонгүг буйдан дээр зурагт үзсэн тухлан сууж байлаа.

"Хатуу сэтгэлтэй амьтан , би хэнээс болж ингэж зовж байгаа билээ, ядаж туслахгүй юм байх даа" хэмээн амандаа үглэн түүнлүү хальт хяламхийлсээр зочны өрөөг дамжин сул өрөөнд өнөөх бүсгүйг оруулан орон дээр хэвтүүлнэ.

Саяхныг хүртэл шинэхэн шархандаа зовиурлан дуу алдаж байсан бүсгүйн амнаас одоо авиа ч гарахаа больсон байх агаад нэг хэсэгтэй ухаан орох шинж байсангүй.

Хэвлий хэсэг нь нилээн гүн зүсэгдсэн байсан тул болгоомжлон аль болох хөнгөхөн хүрсээр ариутгаж дуусан өрөөнөөс гарахад тэрээр намайг тоосон шинжгүй нүдээ анин түшлэг налан сууж байв.

Анхны тусламжийн хайрцагаа гартаа санжигнуулсаар шат руу зүглэж байхад
" Хаачих гэж байгаа юм " гэх түүний хоолой гаран намайг эргэж харахад хүргэв.

" Өрөө рүүгээ явж байна, үүнийгээ хүртэл хэлэх ёстой юу . Би зугтчихгүй болохоор санаа зовох хэрэггүй " хэмээн аль болох тоомжиргүй хэлэхэд тэрээр нүдээ анисан чигтээ

" Нааш ир " гэв.

Би нүдээ эргэлдүүлсээр Жонгүгийн зүг алхахдаа яагаад түүний үгэнд үг дуугүй ороод байгаагаа гайхсан ч аль хэдийн хажууханд нь ирчихсэн байлаа.

Жонгүг хажуудах хоосон зайгаа суу гэсэн аятай хөнгөхөн цохин үед би нүдлүү минь унах үсээ үлээчихээд лагхийтэл суухад тэрээр нүүрээ халхалсан байсан гараа буулгав. 

Надлуу харан чимээгүй суух түүнээс залхсандаа " Бас яах гээв " гэсээр элгээ тэврэхэд тэрээр үл ялиг жуумалзан " Тааварлашгүй эмэгтэй юм аа . Ухаантай гэх үү , усан тэнэг гэх үү "

" Хэлэх гэсэн зүйл чинь ердөө л энэ үү? Юу гэж бодно дураараа бол , надад хамаагүй " гэсээр буйдангаас босохоосоо өмнө нүдээ онийлгосоор " Бас тоглоом хийхээ больж үз, би ямар -"

Гэнэтхэн Жонгүг огцом хөдөлгөөн хийсэнд цочсондоо буйдангийн түшлэг налан арагшлав. Тэрээр биеэ урагшлуулан толгойны минь хоёр талд гараараа тулан тонгойход би шүлсээ залгилсаар нүдээ бүлтэгнүүлвэл

" Би огтхон ч тоглоогүй байна . Яагаад тоглоом гэж бодоод байгаа юм " гэсээр жуумалзахад нь хөмсгөө үл ялиг зангидлаа.

" Жонгүг , эхлээд босоодох тэгээд ярилций "

" Хүсэхгүй байна "

Psycho || JJK || ДууссанDonde viven las historias. Descúbrelo ahora