Машинд чимээ анир үгүй агаад цонхны цаанаас бороон дусал шаагин газарт унах чимээ сонсогдоно. Хусог руу залгаад удаагүй байтал тэр яаран ирж намайг хаа нэг тийш авч явж байгаа нь энэ.
Магадгүй Жон Жонгүгийг харахгүй , сонсохгүй байж чадах тийм газар очвол би дахиж уйлахгүй өвдөхгүй байх.
Бас л үгүй , бие холдсон ч сэтгэл минь түүнийг санагалзан бэтгэрч мөн үзэн ядсан ч хайрласаар байх юм шиг. Хэцүү ч юм даа.
Нусаа шоо хийтэл татан хуруугаараа оролдон сууж байтал Хусог ах толиндоо намайг харан урд талын суудлаас " Миён, энэ сонголтондоо итгэлтэй байна уу ?"
" Итгэлгүй байлаа гээд яах юм. Тэр хүн надад сайн биш гэсэн байхад би хажууд нь байж үлдэх хэрэгтэй гэж үү ?"
Ийнхүү санааширхыг минь сонссон Хусог хэсэг азнасны дараа намуухан ая тавин ярьж эхэллээ. " Хэрвээ чи түүнийг хаячихвал тэр дахиж урьдынх шигээ байхаа болино. Жинхэнэ утгаараа өөрийгөө алдаж , араатнаас дор болно шүү дээ. Түүний хувьд үнэ цэнэтэй байсан бүхэн нь Жонгүгийг орхиж явсан ч чи хажууд нь байгаа болохоор тэр аз жаргалтай байгаа. Битгий түүнийг ганцаардуулаач " Хусог хөнгөхөн санаа алдаж " Бас Жонгүг чамд хайртай гэдгийг би мэдэж байна " гэв.
Би ямар нэг зүйл хэлсэнгүй.
Толгойгоо эргүүлэн цонхоор харангаа өөрсдийнхөө тухай бодлоо. Анх танилцсан өдөр ,түүнийг намайг хулгайлсан үйлдэл, намайг хорьсон шалтгаан, намайг уйлуулсан мөч, сэтгэлийг минь өвтөж айлгасан үе, намайг хайрласан хайр бас бидний өнгөрөөсөн цаг хугацаа.
Ингээд хий хоосон зүйл болох гэж байна.
Эцсийн эцэст бие биенээ танихгүй хүмүүс болох гэж хэтэрхий их цаг хугацааг өнгөрөөж , хэтэрхий их дурсамж бүтээсэн байна шүү дээ. Харамсалтай юм.
" Хусог ахаа гэхдээ тэр анхаасаа буруу байсан шүү дээ. Үг нь ч тэр үйлдэл нь тэр буруу байсан. Надтай танилцсан нь ч тэр, намайг хулгайлсан нь ч тэр бүгд төлөвлөгөөтэй зүйл атал ... Бид учрах ёсгүй байсан юм -"
Хусог уулга алдан үгийг минь тасалсаар " Төлөвлөгөө гэнэ ээ, чи буруу ойлгоод байна Миён "
Би үл ялиг хөмсгөө зангидан " Юу буруу ойлгосон гэж "
" Чамтай дотносохын тулд дэлгүүрт чинь ажилсан нь төлөвлөгөөтэй байж болох ч гэртээ авчирсан нь чамайг хамгаалахын тулд байсан юм ... Ким Тэхён энэ бүгд түүнээс болсон "
STAI LEGGENDO
Psycho || JJK || Дууссан
FanfictionХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.