Ep 11

753 90 17
                                    

Орхигдсон барилгуудын дундуур сүлжилдэн давхих мотоциклын дуу чихэнд хадаж , хотоос гадна болж байгаа энэ явдал хууль бус хэдий ч үзмэр үзэж байна уу гэлтэй цугласан залуус шавцгаан уралдааны зам аятай зассан талбайг нүд салгалгүй ширтэнэ. Хэн нь энэ удаагийн ялагч болох бол гэсэн таамаг үзэгчдийн бодолд эргэлдэхээс биш битгий гэмтэж бэрсээсэй гэж залбирах хүн нэг ч байсангүй.

Моторын дуу болон хүмүүсийн уухайлах дуунаас давах гэсэндээ Жонгүг" Одоо жаахан тэсчих " хэмээн хашхичахад эргүүлж ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч амнаас минь ямар ч авиа гарсангүй.

Ямар нэг азгүй зүйл бүү тохиолдоосой хэмээн сэтгэл дотроо хэдэнтээ наминчлах ч эргэлт бүр дээр зүрх минь бөмбөгнөн чичирхийлсээр...

Нүд минь юу ч үл харах тул чихэнд сонсогдох дуугаар баримжаална. Бидний мотоциклийн ойролцоо өөр нэгэн ирэх шиг боллоо.

" Алив ээ, энэнээс хурдан байж чадахгүй нь уу " гэж хэн нэгний ёжилсон хоолой гарахад төвөггүйхэн түүнийг Юнги гэгч залуу мөн болохыг мэдэв.

" Амаа татаад өөрийгөө хичээ " гэсээр Жонгүг Юнгигийн амыг таглахад тэрээр юу ч хэлэлгүй хачин инээмсэглэсээр мөрөө хавчисхийн биднийг орхилоо. Асар хурдтай давхиж байсанд мотоциклийн ардах хэсгээс тас зууран уначихгүйг хичээж байтал гэнэтхэн хүчтэй доргилт ирэхэд хоолойныхоо чадлаар орилохтой зэрэгцэн өнөөх доргилт илүү хүчтэй мэдрэгдэв.

Жонгүг бухимдангүй " Мин Юнги, нохойн санаатай новш " хэмээн амандаа хараасаар өөрсдийг нь хоёр талаас бүслэн хүчтэй шүргэх залуусаас бултахыг хичээх бол миний хувьд амьдрал минь ингээд дуусаж байгаа юм шиг санагдах нь тэр.

Ямар л эрүүл ухаантай хүн амь өрссөн тоглоомонд юу ч болоогүй юм шиг тайван суугаад өөрийг нь авч яваа залууд яаж бүрэн дүүрэн итгэх билээ. Цаашид тэвчиж чадахгүй тул толгойгоо сэгсчин суудлаас зуурсан байсан нэг гараа салган аажуухан явуулсаар нүдийг минь тагласан уяаг суллахыг хичээнэ.

Хэд хэдэн оролдлогын дараа хүлээс тайлагдан газар шидэхтэй зэрэгцэн Жонгүг эргэлт хийж мотоцикл засмал зам руу хагас далийхад тэнцвэр алдан далийсан зүгт бүтэн биеээрэээ урагшлах нь тэр. Хэзээ мөдгүй ирэх өвдөлтийг тэсвэрлэх гэсэндээ биеэ чангалан нүдээ тас анивал төсөөлсөн шиг муу зүйл болсонгүй.

Мартах шахаж. Жонгүг бид хоёрыг холбосон нарийхан утас болон түүний гар бэлхүүснээс минь зуурсан байх агаад нүүр минь газар шүргэхэд хэдхэн сантиметрын зай дутуу байлаа.

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now