Ep 4

918 84 1
                                    

Хөл минь цуцаж хаашаа гүйх ёстойгоо мэдэхгүй ч ард минь тасралтгүй нэхэх өлсгөлөн нохдоос зугтахыг хичээнэ.

" Хэн нэгэн байвал надад туслаач дээ " хэмээн хоолойныхоо чадлаар тэнхээ мэдэн хашхирав ч харанхуй хонгилд зөвхөн миний гаслантай дуу хоолой цуурайтлаа.

Зугтаж явах замдаа цементэн шалан дээр цөөнгүй унаж арьс минь зулгарсан ч үүнээс илүүтэй хэзээ мөдгүй тасар татуулна гэх ухамсар намайг шаналгаж байв.

" Хараал ид, алив онгойлдоо " хэмээн тааралдсан хаалга болгоноо хүчтэйхэн угзран татах ч бүтэлтэй болсонгүй. Цааш гүйн явахдаа хойш эргэж харахгүйг хичээн аль болохоор хурдан гүйхэд амьсгаа минь давхцаж ,зүрх амаар гараад ирэхвий гэсэн шиг байж ядна.

Хонгилын төгсгөл ирэв.

" Үгүй байлгүй дээ" хэмээн өмнө минь тод зурайх ханыг тэмтчин " Ингээд үхэх гэж үү, гуйя , Бурхан минь надад туслаач таниас гуйж байна " хэмээн хэлэхдээ нулимс хацрыг минь даган хүйтэн шалан дээр усны дусалттай хоршин бууна.

Амандаа аврал эрж болох бүх үгээ шивнэн горьдлого тасрах мөчид гарт минь ямар нэг зүйл мэдрэгдэв. Гайхширан хагас явган суувал ямар нэг таглаа бололтой зүйл байсанд шалавхан нээж үзвэл тэгээс ес хүртэл дугаарласан тоо гялтагнах нь
тэр.

" Тоглоод байна уу, чи намайг сонсож байгаа биз дээ. Яг одоо энэ хараал идсэн зүйлээ зогсоо. Хөгжилтэй биш байна "

Дахиад л цуурай...

Толгойгоо барин өнөөх товчлуур луу цоо ширтэн " Юу байж болох уу. Бод бод Миён. " гэсээр санаанд орсон хэдэн тоогоо холбон хийсэн ч үл бүтнэ.

Хумсаа мэрэн элгээ тэврэн холхиж байтал харанхуй буланд бүдүүвтэр модон саваа болон хоолны төмөр савхыг хана түшүүлэн тавьсан байсанд очвол өнөөх модон дээр

" Чи өөрийнхөө аврагч " хэмээн сийлсэн байв.

Архирах чимээ ардхан талд сонсогдох үед хамаг биений шар үс босон уруулаа хазлан аажуухан эргэвэл намайг хөөж байсан нохдынх нь нэг араа шүдээ хавируулан , нүд нь улаанаараа эргэлдэн хэзээ мөргүй дайрахад бэлэн зогсож байв.

Аль болох тайван байхыг хичээн айдсаа даран хэн нэгний надад зориулж үлдээсэн зүйлийг шүүрэх шахам авсаар хөдлөхгүй зогсоход өнөөх нохой хэдхэн алхамын зайтай тулан ирж удалгүй цорвойлоо.

Нүүрэн дээр минь тулах шахам архиран араа шүлсээ гойжуулах өнөөх нохойг модон саваагаараа арайхийн түлхэх ч сүртэй нэмэр болсонгүй. 

Psycho || JJK || ДууссанWhere stories live. Discover now