" Хуулбар юм шиг адилхан "
" Харин ч сайн хэрэг биш гэж үү ? "
" Хэн нэгнийг гэмтээсэй гэж хүсэхгүй байна. Магадгүй өмнөх зүйл дахин давтагдвал тэр тэсэж чадахгүй "
🔥🔥🔥
Амандаа хөнгөхөн дуу аялсаар урьд урьдныхаасаа илүү сэтгэл гэгэлзэн мишээл тодруулах агаад хонх цохих бүрт түүнийг ороод ирнэ гэсэн горьдлого тээн арагш харна.
" Дараа уулзий гэж хэлчихээд , хэзээ ирэх юм бэ ?" хэмээн хошуугаа унжуулан амандаа бувтнана.
Цэцгийн дэлгүүрээ тохижуулж дуусан сэтгэл тэнэгэр хоёр гараа ташаандаа авсаар " Болчихлоо , өмнөхөөсөө илүү дээр байна" хэмээн эргэн тойрноо харж байтал нэг зүйл нүдэнд тусав.
" Энэ цэцгийг өөр газар тавих хэрэгтэй юм байна " гэсээр бөөгнүүлж тавьсан модон сандалууд дундаас хамгийн өндөр гэснийг нь сонгон дээр нь гарч зогслоо.
Хараахан цэцгийн вааранд хүрэхгүй байсан тул өлмий дээрээ арай ядан үсрэхэд өнөөх сандал байрнаасаа хөдлөн тэнцвэрээ алдахад хүрэв. Биеэ чангалсаар удахгүй ирэх өвдөлтийг хүлээн авахдаа бэлтгэж байтал ямар нэг зүйл мэдрэгдсэнгүй.
Үгүй юм байна.
Өвдөлтөөс илүү мэдрэмж намайг угтан авав.
" Ингээд л зогсоод байх юм уу ?" хэмээн түүний баргил хоолой сонсогдох үед бодит байдалдаа ирэн өөдөөс минь цоо ширтэх түүний гүн хар нүднээс харцаа салган
" Нөгөө юу -"
Бурхан минь түүний хажууд хэвийн байхыг хичээсэн ч хэзээ ч бүтэхгүй бололтой.
Бэлхүүсээр минь ороон тэвэрсэн гараа суллах үед нь шалмагхан сандлаас буун түүний хажуугаар дарайх шахам зөрсөөр гарт тааралдсан шүршигчээ аван цэцэгнүүдээ дахин усалж эхлэв.
" Чи бараг алах нь ээ " хэмээн хажууханд минь ирэн зогсоход хачин царай гарган
" Аан үгүй ээ , энийг их услах хэрэгтэй " хэмээн хэмжээнээсээ хэтрэн хөрс нь усанд шалба норсон цэцэг лүүгээ заан эвгүй байдалд орохгүйг хичээхэд тэр толгой дохин
" Тийм байх нь ээ " хэмээн удалгүй инээсээр тонгойн нүүрний минь урд ирэхэд өөдөөс нь бүлтэлзэн " Юу , нөгөө -"
BINABASA MO ANG
Psycho || JJK || Дууссан
FanfictionХайртай бүсгүйгээ өөрийн гараар хөнөөсөн алуурчин... 🎭 Чиний хайр намайг дотроос минь идэж байна Жон Жонгүг. ❗️ Уг өгүүллэг нь " Өргөмөл " өгүүллэгтэй шууд холбоотой болно.