5. Please do it

5K 180 4
                                    

Сургууль дээрээ ирэхэд Жисон миний өөдөөс угтахад би түрүүлэн ам нээн
" Жисон сонс бид найзууд ! Найзууд хэвээрээ үлдмээр байна "
үгээ хэлж дуусахтай зэрэгцэж Нахи , Юри хоёр бид хоёр дээр хүрч ирэхэд цааш яриагаа үргэлжлүүлж чадахааргүй болов .
Эхний хичээлийн хонх дуугарахад би ангийн хамгийн хойно суув . Би үргэлж хойно суудаг . Энэ надад амар санагдаг юм . Хэнд ч садаа болохгүй , хэний ч анхаарлыг татахгүй энэ суудал хамгийн тохиромжтой . Урд , хойно суухад хичээлийн ойлгох явцад ямар ч нөлөө байхгүй . Энэ зүгээр л тухайн хүний анхаарах чадвараас хамаардаг юм .

Жисон миний хажууд ирж суухад би сүртэй зүйл бодсонгүй . Тэр миний найз шүү дээ . Нахи , Юри хоёроос өөр хичээлд суух үед ихэнхдээ Жисонтой хамт байдаг . Энэ бол хэвийн л үзэгдэл . Гэхдээ хамгийн сүүлд бид хоёрын дунд болсон зүйлээс болж "надад эвгүй санагдахгүй байна " гэж худал хэлж чадахгүй . Ийм тэнэг зүйлийг зөвшөөрсөн миний л тэнэгийнх . Харин би хичээж аль болох харилцаагаа хуучных шигээ болгох ёстой байх .

Хичээл эд дундаа орж бүх хүүхдүүд багшийн зүг рүү харан анхааралтай аргагүй хичээлдээ анхаарна . Гэтэл энэ үед гуяд минь хэн нэгний гар хүрэхэд би Жисон луу харав .
Жисон юу ч болоогүй мэт царайлан урагш багшийн зүг рүү хараад баруун гартаа үзгээ барин лекцээ анхааралтай гэх чинь тэмдэглэнэ . Тэр жүжиглэн болох хэрэгтэй байсан юм байна .
Би түүнээс харцаа салган урагшлуулж буцан хичээлтэй анхаарч байгаа мэт царай гарав .
Гараа доошлуулан Жисоны гарыг барьж аваад өрөөсөө холдуулахад Жисон миний гуяас гараа авсан ч гэсэн миний гарыг тавьсангүй . Би өөрийнхөө гарыг салгаж авах оролдлого хийсэн ч тэр гараа улам чангалж байгаа учраас гараа салгаж авж чадсангүй . Магадгүй бид хоёрын хойно ахин нэг ширээ сандал байгаад тэндээс хүүхдүүд бид хоёрыг харвал нууцаар үерхэж байна гэж андуурахаар байв . Азаар ч гэмээр юм уу хамгийн хойно сууж байгаа болохоор хэн ч бид хоёрыг харахгүй .

Хичээл завсарлах үед би
" дахиж иймэрхүү зүйл хийх хэрэггүй шүү "

Жисон " чи зөвшөөрсөн "

Би " үгүй ээ . Чи ганцаараа шийдвэрээ гаргасан . Буцаад энгийн харилцаатай байхыг хүсэж байгаа бол иймэрхүү тэнэг зүйл хийхээ боль ! Бид анхнаасаа тохиролцсон !!"
Ингэж хэлээд үг дуугүй би ангиас гарч явсан юм . Тэр ойлгосон байх .

Азтай гэвэл энэ цагаас хойш өнөөдөр Жисонтой хамт суух хичээл байхгүй байв . Хичээл тарахад нөгөө хэдэд баяртай гэж хэлэн гэр лүүгээ явлаа .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now