10. I want to know you more.

3.6K 179 9
                                    

Инхёг " Донхэг эрэгтэй хүн гэдэг өнцгөөс хардаг уу ? Аль эсвэл аав гэсэн өнцгөөс хардаг уу ? Чи зүгээр л аавын хайрыг мэдэрч үзээгүй бяцхан охин . Миний хэлснийг сайн бодоод үзээрэй "

***
Тэр үнэсэлт , биед маань хүрч байгаа тэр мэдрэмжүүд . Яаж эрүүлээр бодсон ийм харилцаатай хүнийг тийм өнцгөөс харах боломжгүй .
Түүний хэлсэн энэ утгагүй үгс яагаад толгой дотор минь ороод гарахгүй байгааг гайхаж байна . Тэр хэн болчихоод ийм зүйл хэлсэн юм бол ? Галзуурмаар юм .

Баруун гараа тэрлэн ширээн дээр хэвтэж зүүн гараараа үзгээ ширээн дахин дахин товшино .

Юри " энэ амралтын өдөр хамт аялалд явцгаах уу ? Цаг агаар муудахаас өмнө явсан дээр байх "

Нахи " Юри дахиад л нөгөө байгальд гаръя гэж үү ? Чи өнгөрсөн долоо хоногт явсан биз дээ "

Юри " тийм л дээ . Гэхдээ та нартай биш . "

Нахи " чи дахин дахин яваад уйдахгүй байна уу? "

Юри " Та хоёр мэднэ шүү дээ . Намайг байгальд ямар их дуртайг . Байгалын үзэсгэлэн гоо үргэлж биширмээр байдаг "

Нахи " надад харин үүнээс чинь илүү санал байна . Энэ амралтын өдрөөр болох тоглолт нь дээр очъё . Foxy , Astro гэх зэрэг алдартай хамтлагууд ирэх юм байна лээ . Ахх Eunwoo гаа ойроос харах боломж . Бөөнөөрөө явцгаая л даа "

Юри " Иймэрхүү тоглолтууд чинь тасалбар хормын төдийд зарагдаад дуусчихдаг биз дээ "

Нахи " Зүгээр дээ бид нарт Жэсон байна . Жэсоны ах дуу зохиогч болохоор бид нарт олоод өгч чадна "

Би " Жэсон ??? Тэгээд Жэсоноос гуйх юм уу? "

Нахи " Тийм ээ . Яасан та хоёрын дунд ямар нэгэн зүйл болсон юм уу? "

Би уртаар санаа алдаад
"Жэсон надад сайн байсныг чи мэдэж байсан уу ? "

Нахи , Юри хоёрын нүд орой дээр гарах шахан над руу хараад "Жэсон чамд сэтгэлээ илчилчихсэн юм уу? " гэхэд би хөнгөхөн толгой сэгсрэв .

Нахи " мэдэж байсан гэхээс илүү гадарлаж байсан . Жэсон чамайг үргэлж асуугаад л чамтай хамт явж байдаг байсан шүү дээ "

Юри " одоо яая гэж бодож байна "

Би " Мэдэхгүй юм даа . Харин амралтын өдрөөр гарах тал дээр маргааш хариуг чинь хэлье . Одоо юм бодохоос хүртэл толгой минь өвдөж байна "

***
Гэртээ ирэхэд үүдэнд танихгүй хүний гутал байв . Гайхан цааш явахад Донхэ том өрөөнд нэг хүнтэй ярилцаад сууж байлаа . Намайг харсан даруйдаа миний нэрийг дуудав .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now