Тэнгэрийн хаяагаар нар уусан шингэхэд шаргал цацраг нь хурцаар тусна . Саранд ээлжээ өгөхөөсөө өмнө байгаа бүх хүчээ гарган намайг мартаж болохгүй шүү гэж хэлж байгаа мэт хурц гэрэл цацарна .
Хичээл тарах үед сургууль тэр аяараа бяцхан хүүхдүүдийн хангинах чимээгээр цуурайтна .
Эцэг , эхчүүд нь нэг нэгээр ирж авсаар хамгийн сүүлд би үлддэг байв . Надад зүгээр байсан гэж хэлэхгүй ээ . Гэхдээ л ээж минь хамаг хурдаараа ирж байгаа гэдгийг мэддэг байсан болохоор би тэвчээртэй хүлээдэг байсан юм .Залуухан эмэгтэй өвдөг хүрсэн бариу банзалдаа түүртэн гүйсээр бага сургуулийн өмнө ирэхэд өөрийнхөн бяцхан охин л гав ганцаараа үлдчихсэн байв .
-" Хисолоо "
Ээжийнхээ энэ хоолойг сонсохдоо би хамгаас их баярладаг байсансан . Удаан хүлээснийхээ гомдол болгож ээждээ үүрүүлэн гэр лүүгээ харьдаг байлаа .
Одоо бодох нээ өдөржингөө миний төлөө гээд ядартлаа ажил хийгээд л оройн намайг үүрч гэр лүүгээ харьдаг байсан ээжээрээ хамгаас их бахархаж байна .
Миний бахархал , миний амьдрал , миний эрдэнэ , миний бүх зүйл . Тэр бол ээж минь .
Тийм ч учраас Донхэг ирэхэд би өнөөх бяцхан охиныхоо занг гаргаж ээжийгээ харамласан байх .Донхэ түүнийг үнэсэж энгэртээ тэвэрнэ . Өмнө огт авж байгаагүй чамин загвартай дотуур хувцаснууд авж өөртөө итгэлтэй аргагүй толины өмнө зогсох нь улам бүр дургүйг минь хүргэнэ .
Харахад хамгийн хэцүү зүйл маань тэр хоёр бие биенийгээ тэврээд хэвтэж байх дүр зураг .Уур хүрмээр , ой гутмаар ...
Гэтэл одоо миний байж байгааг харааж . Эхийнхээ залууг булаачихсан сууж байна шүү дээ .
Хэрвээ энэ байдлыг минь харсан бол түүний ой гутаж намайг харааж зүхэх байсан байх . Энэ нь зөв учир нь би нүгэлт охин шүү дээ .***
Ойрын өдрүүдэд Донхэ ажил ихтэй завгүй байгаа болохоор өглөөний цайн дээр л тааралдаг болов . Орой түүнийг ажлаасаа тараад ирэхэд энгэрт тэврэгдээд эрхэлмээр байгаа ч өрөөнөөсөө тийм ч их цухуйхгүй байв . Мэдээж ядраад шууд унтаж байгаа байх аль эсвэл ажлаа өрөөндөө үргэлжлүүлэн хийдэг байх л даа . Шуудхан түүний өрөөнд ормоор байгаач хуучин ээж , Донхэ хоёр байдаг байсан учраас одоог хүртэл очиж зүрхэлж чадахгүйн .
Нэг гэрт амьдарч байгаа ч гэсэн уулзаж чадахгүй зөрж явж байгаа болохоор цанаасаа л сэтгэл гонсойно .
Өнөөдөр бол ажлын тав хоногийн сүүлийн өдөр . Бүгд л үдэшлэг цэнгээнд явж гадуур найзуудтайгаа уулзан суухад би гэртээ үлдэхээр шийдэв . Надад тийшээ очих сонирхол алга .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!