Амьдралд минь гэнэт гарч ирээд өөрийгөө миний төрсөн аав гэсэн хүнтэй би уулзаагүй . Түүнд миний аав байх эрх байхгүй .
Үгүй ээ надад анхнаасаа аав байгаагүй .Орой сургуулийн site дээр Инхёг бид хоёрын юм яриад зогсож байгаа зургийг тавьчхаж . Доромжилсон нийтлэл хараасан сэтгэгдлүүд .
Харин би шууд л утсаа унтраачихлаа . Энэ бүх доромжлолыг харах зүрх зориг хүрсэнгүй .***
Өглөө сургууль руугаа явахад өчигдрийн байдлаас улам дордчихсон байв . Гараа цүнхнээсээ чанга атгаад шүдээ цуун аль болох тайван байхыг хичээв . Олон мянган нүд надад дээр тусаж амныхаа зоргоор чалчин ярьж , үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байгаа байдлыг би зүгээр гэж хэлэхгүй . Энэ үнэхээр зүгээр биш .Хойноос минь хүний хөлийн чимээ тод сонсогдож улам бүр над руу ойртсоор байв . Гэнэт гараас минь хүчтэй татна эргүүлэн харуулахад Жэсон зогсож байлаа . Уруулынх тэнд бага зэрэг шалбархай үүсэж хамар нь дээрээ шархны лент наачхаж . Түүнд юу тохиолдоо вэ ?
Би " юу хүсэв ? "
Жэсон " өчигдөр намайг тийм байдалтай орхиж явчхаад би чамайг зүгээр өнгөрүүлэн гэж бодоо юу "
Би " чи миний тухай цуурхал сургууль даяар тараасан. Энэ чамд хангалтгүй байна уу? "
Жэсон " надтай хамт яв "
Гарыг минь татан нэг тийшээ явах гэхэд би шуудхан гараа татаж авлаа .
Жэсон " чи тэр галзуу новш доо дурлачхаа юу ? Энэ талаар сургууль биш улс даяар мэдэхээс айхгүй байна уу? Цахим ертөнц чиний төсөөлснөөс илүү хурдан тархдаг "
Би үл ялиг инээгээд
" Би биш чи галзуурчхаж . Цуурхал хурдан хүмүүст хүрсэн шигээ хурдан намждаг . Дараагийн цуурхал гарч ирвэл хэн ч энэ талаар сонирхохгүй . Бүүр дурсахгүй . Ихдээ л нэг жилийн дараа бүх зүйл хэвийн болно . Харин чи хүний нэр төрт халдсан хэргээр үүрд хар толботой үлдэх болно Жэсоноо .
Би чамайг ийм өрөвдөлтэй юм хийгээд яван гэж бодсонгүй . Ингэх тусам чи өөрийгөө улам бүр өрөвдөлтэй болгож байгааг ойлгохгүй байна уу?
Тэгээд хүссэнээрээ хий
Бас чи одоо намайг зовж байхыг сайн хараад ав . Энэ бүх амсаж байгаа доромжлол чиний сэтгэлийг шархлуулсны төлөөс болог "Жэсон ам нээх гэхэд манай сургуулийн багш Жэсоны мөрөн дээр гараа тавив .
Багш " Хисолоо түр миний өрөөнд ороод ирээч "
Би толгой дохин дуугүй л багшийг даган алхав .
Багшийн өрөөнд орж ирэхэд багш хаалга хаагаад түгжээг эргүүлэн дотор талаас нь түгжчихлээ .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!