16. First date

2.9K 154 6
                                    

Инхёг " starship энтертайнмент хоёр жил бэлтгэгдэгч байгаад гарсан . Бас өмнө сурч байсан бүх сургуулиудын мэдээлэл зэргийг авчирлаа ."

ЖиХун " Чаёон охиныг минь сайн сургуульд сургадаг байжээ .
Инхёгаа чи харсан уу Хисол үнэхээр надтай адилхан байгаа биз . Тэр ярьж хэлж байгаа ухаалаг байдал нь хүртэл .
Харин би Солонгост очихоор охиноо өөр дээрээ аль болох хурдан авна . Түүнд зориулсан өрөөний завсар дууссан биз дээ "

Инхёг " ахаа ээж нь өнгөрөөд гуравхан сар болж байна шүү дээ . Дахиж ийм гэнэтийн мэдээ авахад бэлэн биш байгаа байх "

Жихун " чи сая харсан биз дээ . Нүдэн дээр минь охиныг минь тэр Донхэ оролдоод байхад би яаж зүгээр хүлээгээд суугаад байх юм . Тэр нь зүгээр нэг залуу биш хойд эцэг нь шүү бүүр "

Инхёг " гэхдээ ахаа "

ЖиХун " чимээгүй бай ! Би аль хэдийнээ шийдвэрээ гаргачихсан "

***

Донхэ " daddy нь babygirl доо хүссэн зүйлийн авж өгөх болохоор санаа зоволтгүй таалагдсанаа аваарай "

Би " за "

Би Донхэгээс цааш яван хувцаснуудыг үзэхэд Донхэ миний бэлхүүсээр дэврээд хацар дээр минь үнэсэв . Би түүнээс сандран холдох гэсэн боловч Донхэ улам бүүр өөртөө наан
" яасан бэ? Хэнээс ч нуугдах шаардлагагүй шүү дээ "

Нээрээ тийм шүү дээ солонгост биш японд байгаа шүү дээ . Энэ хэд хоног хэрэглэх хувцас , гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг бүхий л хэрэгтэй зүйлсээ аван явсаар санаандгүй байдлаар хүүхдүүд тасаг руу ороод ирчхэв .
Тархи минь энэ чамд ямарч хэрэггүй өөр тийшээ яв гэж хэлж байхад зүрх минь бүх дуу хоолойг нь хаачхав .
Хөл минь өөрөө хөдлөн алхаж урд байгаа бяцхан хүүхдүүд хос оймсыг хараад шуудхан бариад авав . Үнэхээр өхөөрдөм юм . Хүүхдийн хөл ийм жижигхэн байдаг гэдэг төсөөлөхөд хэцүү юм . Хэрвээ би ээж болвол ...
Би ээж болох ...

Юу л бодоод байна даа Хисол минь . Санаа алдан буцан нөгөө оймсыг байранд нь тавин холдов .

Ингэж явсаар нэг л мэдэхэд орой болчихсон байлаа . Дэлгүүрээс гараад машиндаа суун явсаар нэг өндөр барилгын өмнө ирэв . Донхэг чимээгүй даган явахад цахилгаан шатанд суун хамгийн дээд давхарт гарав . Ороход цэлийсэн том өрөө энэ тэнд ширээ сандал зассан байхыг харвал ресторан гэдэгт ойлгомжтой байв . Хамгийн хачирхалтай энд бид хоёроос хүн алга .

Донхэ миний гарыг атгасаар цонхны хажуу талын ширээнд очиж суув . Цонхоор хот үзэсгэлэнтэй харагдах бөгөөд ард эгшиглэж байгаа ая үүнтэй төгс зохицно .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now