33. Goodbye Father

1.8K 160 23
                                    

3-р бүлэг
2-р хэсэг " goodbye Father"




Том өрөөний буйдан бүгд тойрон сууцгаана . Гарыг минь эвтэйхэн боож нимгэн давуугаар миний биеийг хучив . Өвдгөө тэврэн бусдад хүмүүс рүү нуруугаа харуулан суухдаа би эрүүгээ өвдгөн дээрээ нааж газар луу хоосон харцаар ширтэнэ .

Жихун " Хисолоо явцгаая . Дахиж энэ новш чамайг зовоож чадахгүй . Амлаж байна . Аав нь чамайг хамгаалах болно "

Би түүн рүү харсангүй . Бүүр ямар ч үйлдэл хийсэнгүй .

Жихун суудлаасаа босоод миний өмнө тулж ирэхэд Донхэ нөгөө буланд байж ядан зогсоно . Би нүүрээ буруулан өөр тийшээ харахад

Жихун " Хисолоо энэ бүгд чиний төлөө . Надад ганц л боломж олгочих "

Би " яагаад ээж би хоёрыг орхиж явсан юм ? "

Гомдол дүүрэн асуулт . Энэ асуулт энэ дотор байгаа бүх хүний дотрыг эвгүйтүүлсэн бололтой харц нь хувьс хийж таагүй мэдрэмж бүрхэж авав .

Жихун " ээж бид хоёр үерхдэг байсан үнэн . Бид хоёрыг салахад ээж чинь чамайг тээж байсан юм байна лээ . Харамсалтайн мэдээгүй юм . Мэдсэн бол охиныгоо сонгох байсан шүү дээ "

Хоолой минь зангирч дотор минь давчдаад эхлэв .

Би " худалч . Намайг тэнэг гэж бодоо юу ? Ээж жирэмсэн болчихоод танд хэлэхгүй энэ олон жил болсон гэж үү ? Бүх л хүн элэг бүтэн амьдралыг хүсдэг биз дээ . "

Жихун " Хисолоо .. "

Би " дахиж худал үгийг тань сонсмооргүй байна "

Нүүрээ өвдгөндөө наан биеэ улам бүр атируулахад Жихун уртаар санаа алдах нь сонсогдов .

Жихун " үнэн хүний өвтгөдөг "

Намайг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор Жихун уртаар амьсгаа аван үргэлжлүүлэн ярьж эхлэлээ .

Жихун " би ээжид чинь хайртай байсан . Дээдсийн хүрээллийнхэн ямар байдгийг чи мэднэ . Би ээжтэй чинь гэрлэхийг хүссэн боловч даан ч би аль хэдийнээ сүй тавьчихсан байсан юм . Гэр бүлийн шахалтаар гэх үү дээ . Энэ үед Чаёон надад жирэмсэн болсноо хэлсэн .... Би залуу бас тэнэг байсан ...
Түүнд зүгээр л хүүхдээ авахуул .... Энэ бол хамгийн зөв шийдвэр гэж хэлэхэд Чаёон зүгээр л толгойгоо дохиод явсан юм . Чамайг би энэ дэлхий дээр мэндлээгүй л гэж бодсон . Уучлаарай . Энэ миний хэлсэн хамгийн тэнэг үг .
Одоо харин би бүх зүйлээ засах болно "

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now