9. New love ?

3.7K 187 2
                                    

Инхёг " огт гэрлэж үзээгүй залуу өөрөөсөө эгч ийм том болсон охинтой хүнтэй суух болсон чамд сонин санагдахгүй байна уу? "

Хойно байгаа шүүгээн дээр гарч суугаад
" хоёр хүний хоорондох гэрлэлт ямар учир шалтгаантайг би мэдэхгүй . Тухайн хоёр хүний шийдвэр "

Инхёг " Миний мэдэж байгаа ганц зүйл бол Донхэ л зөвхөн чамайг эмэгтэй хүн гэдгээр хардаг . Харин чи Донхэг эрэгтэй хүн гэдэг өнцгөөс хардаг уу ? Аль эсвэл аав гэсэн өнцгөөс хардаг уу ? "

Би " Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна "

Инхёг " Чи ухаалаг охин миний юу хэлэх гээд байгааг чи ойлгосон .

Чи зүгээр л аавын хайрыг мэдэрч үзээгүй бяцхан охин . Бодоод үз чи өмнө хүнтэй үерхэж байсан уу ? Байсан бол хэр бүтэмжтэй байсан бэ ? Би чиний өнгөрснийг мэдэхгүй . Гэхдээ лав тийм ч бүтэмжтэй байсан гэж бодохгүй л байна . Учир нь чи бүтэн хайрыг мэдэрч өсөөгүй . Харин Донхэ ?
Хэн ч чамд өгч байгаагүй тийм их хайр энхрийллийг өгсөн гэдэг мөрийцсөн ч бэлэн байна . Яг л аав нь охиндоо өгдөг хайр шиг . Чи түүнийг юу гэж боддогоо сайн бодоод үзээрэй . Эцэст нь хэлэхэд тэр хөгшин залууг биш өөрийнхөө үеийн залууг сонгосон чинь дээр байх бяцхан охин минь "

Суудлаасаа босон миний өмнө тулж ирээд хөнгөхөн толгойг минь илэв .

Инхёг " кофегоор тайлсанд баярлалаа . Бас ширээн дээр суух нь муу ёр шүү "

Над руу инээмсэглэн хэлээд цааш явав .

Би " Би Донхэд энэ бүгдийг чинь хэлэн гэдгээс айхгүй байна уу? "

Инхёг " Хэлмээр байвал хэл . Би зүгээр л хөгшин эрээс өөрийгөө хамгаалаарай гэж хэлсэн төдий "

***
Би түүнийг танихгүй . Амьдралдаа өчигдөр л хамгийн анх удаа харсан . Гэтэл тэр намайг мэддэг юм шиг л энэ бүх зүйлийг ярьсан . Түүний яриаг тоохгүй өнгөрье гэж бодсон ч толгойноос минь гарахгүй байв .
Би үнэхээр л үерхлийн тал дээр асуудалтай нэгэн . Энэ тухай хэзээ ч аавтай өсөөгүйгээс болсон гэж төсөөлж ч байгаагүй .

***
Донхэгийн ажлаас ирэх цагийг дөхүүлээд оройн хоол бэлдэн зогсов . Тун удалгүй хаалга ч дуугарч хоёр тор дүүрэн хүнс амттан гэх зүйлүүдийг барьсаар орж ирж ширээн дээр тавилаа . Би халуун тогооноос холдон ширээ рүү очиход төрөл бүрийн амттан байв .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now