12. Who ?

3.3K 181 3
                                    

Хэн нэгний дулаан энгэрт шигдэж , өнөөх хүн намайг энхрийлэн хайрлана . Энэ мэдрэмж ийм байдаг билүү ? Мартаж орхиж . Магадгүй арван жил . Түүнээс ч их байж магадгүй .
Заримдаа ямар ч үг , үйлдлээс илүү хайрладаг нэгэнтэйгээ ингэж хэвтэх нь хамгаас сайхан мэдрэмж байх .

Би түүний гарыг дэрлэж , цээжинд нүүрээ наан үнэрийн удаанаар сорно . Яг одоо би нарыг үзэн ядаж байна . Нар мандаагүй байсан бол би түүнээс холдох шаардлага байхгүй шүү дээ . Харин нар мандсанаар өглөө болсныг илтгэж бид хоёр хоёул боссон ажил , сургууль даа явах ёстой . Хэрвээ Донхэ энэ чигээрээ ингээд үлдье гэвэл би шууд хичээлээ таслахад бэлэн байна .

Донхэ миний духан дээр үнэсэхэд би нүдээ нээн түүн рүү харав .

Донхэ " Babygirl босох цаг боллоо "

Би түүний нүд рүү ширтсэн чигтээ гараа дээшлүүлэн хацрын илж үргэлжлүүлэн үсэн дундуур гараа явуулав . Донхэ миний гаран дээр өөрийнхөө гарыг тавиад бугуйг минь зөөлөн үнэсэв . Тэгээд үл ялиг инээмсэглээд " дахиад жаахан хэвтмээр байна уу? " гэж хэлэхэд нь би
" Яагаад намайг ингэж их хайрладаг юм бэ? "
Миний энэ асуултанд Донхэ огт гайхсангүй . Урьдын адил тайвнаар " хэн нэгний хайрлахад ямар ч шалтгаан хэрэггүй "

Түүний үгс намайг галзууруулж байна . Гуйя надаас битгий яваарай . Энэ чигээрээ яг энэ байдлаар үүрд миний дэргэд үлдээч .

Би дээшээ өндийн Донхэгийн дээрээс хараад уруул дээр үнэсэв . Донхэгийн гар миний бэлхүүсээр ороож өөртөө улам бүр наана . Түүний нэг гар миний фопволк доогуур орж нурууг минь илнэ . Би түүнд ингэж тэврэгдэхдээ үргэлж жижигхэн гэдгээ мэдэрдэг . Энэ мэдрэмж намайг түүнд харьяалалтай болгож улам бүр түүний эзэмшил болгож байна .

Бид хоёрын өглөөний халуухан үнэсэлт миний утас дуугарснаар өндөрлөсөн юм .

Би орноосоо өндийн ширээ лүү сунахад Донхэ миний өгзөг нь дээр хөнгөхөн алгадаад өрөөнөөс минь гарч явлаа .

Би " байна уу? "

Жэсон " Өглөөний мэнд ..... Сургууль руугаа хамт явах уу "

Би уртаар амьсгаа аваад саяхан хэвтэж байсан Донхэгийн хэсгийг гараа хүрнэ тэмтэрч дулаан илчийг мэдэрч байлаа .

Би " Тэгье . Хамт явцгаая "

Жэсон " Тэгвэл хагас цагийн дараа гэрийн чинь гадаа ирээд залгая "

Би " за . Баяртай "

Ингэж бид хоёрын харилцан яриа дуусав . Би угаалгын өрөө орж нүүр гараа угаачхаад өрөөндөө буцан орж ирээд юу өмсөхөө харан зогсов . Цэнхэр жэнсс өмд , нимгэн цагаан цамцыг сонгож өмсөөд гадуур нь задгай энгэртээ цуцаан ноосон цамцыг өмсөхөөр сонголоо . Өнөөдөр зүгээр л ойрт өмсөөгүй хувцаснуудаа өмсөхөөр шийдсэн юм . Толиныхоо өмнө суугаад нүүрээ будах гэснээ хэсэг эргэлзэн нүүрээ удаанаар ширтэн харан суув.

**
Цүнхээ мөрөндөө үүрсээр доош буухад Донхэ намайг том нүдлэн харлаа . Би гадуур гарахдаа бараг ингэж хувцасладаггүй . Хоёр жилийн өмнөх өөрийгөө эс тооцвол шүү дээ . Нүүрээ бараг буддаггүй , цэнхэр жэнсс нэмэх нь цамц тэгээд л боллоо . Хэтэрхий энгийн гэмээр хувцаслалт .

Гал тогооны өрөөнд ширээн дээр суухад Донхэ " чиний энэ хувцаслалт чинь таалагдаж байна "

Би " өмнөх надтай адилхан болохоор уу ? "

Донхэ " зүгээр л богино даашинз , банзал өмсөөд явахад бусад хүмүүсийн харах харц нь таалгадаггүй . Яг л олзоо харж байгаа чоно шиг "

Би " Гэхдээ та над руу үргэлж тэгж хардаг "

Донхэ " Учир нь чи ганцхан минийх "

Би гартаа атгаж байсан халбагаа ширээн дээр тавин түүний хартал миний утас дуугарав .
Энэ Жэсон байна .

Би " Би өнөөдөр түрүүлж явах шаардлагатай болчихлоо . Орой уулзъя . " гэж хэлэн шуудхан цүнхээ аваад гэрээсээ гарав .

Гэрийн гадаа зогсож байх Жэсон намайг харсан даруйдаа нүдэн бага зэрэг томорч миний бяцхан шинэчлэлтийг гайхширч байгаа илт байв .

Жэсон " өнөөдөр өөр харагдаж байна шүү "

Би " Ямархуу байна "

Жэсон " хөөрхөн "

Түүнийг дүгдрэн хэлэхэд би үл ялиг инээв . Хэтэрхий илт байна . Ямар үг оновчтой байх ёстойгоо бодож хэлж байгаа илт байна . Энэ л миний яриад байдаг яг гүйцэд боловсор жимс болон түүхий жимсний ялгаа юм .

Жэсон нэг гараараа миний гарыг зөөлөн атгаж нөгөө гараараа миний бэлхүүсээр ороов . Уруул дээр минь зөөлөн үнэсэхэд хойноос минь миний нэрийг дуудах нь сонсогдлоо .

Донхэ гадуурх хүрмээ өмсчихсөн гартаа машинаа түлхүүрийг эргүүлэн зогсоно .

Донхэ " Ий Хисол хэн гэдгийг танилцуулахгүй юм уу? "

Ий Хисол ? Овогтой минь дуудаж байна . Энэ явж сайны дохио биш . Би хэдэн хором юу хэлэхээ мэдэхгүй гацан зогсоход Жэсон Донхэ бид хоёр руу ээлжлэн хараад
" Хисолоо энэ хүн хэн юм бэ? "

Hi guys . I'm back .Намайг санасан уу ? 9сард буцаад хүрээд ирнэ гэсэн амлалтын дагуу хүрээд ирлээ . За тэгээд таалагдсан бол vote&comment&follow дарахаа битгий мартаарай .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now