3-р бүлэг
6-р хэсэг "Goodbye "Тэр .... Намайг хүчиндсэн залуу мөн байна . Би яаж түүний мартаж чадах билээ . Бие минь чичирч хойш ухрахад
-" Сайн уу ? Хисолоо намайг мартаагүй биз дээ "
гэж хэлэн малгайгаа дээшлүүлэн царайгаа ил гаргав . Түүний нүд уур хилэнгээр дүүрсэн байв . Хамаг хурдаараа хойш эргэн гүйв . Түүний над руу ойртож байгаа чимээ сонсогдож төд удалгүй баригдан миний үснээс хүчтэй зулгаан газарт савав .
Нуруугаараа хотойн ярвайхад гэдэс рүү хүчтэй өшиглөн цусаар ханиалгав .
Миний урд өнөөх муухай жихүүцэм инээмсэглээрэй инээмсэглэхэд
Би " надаас юу хүсэв ? "-" чиний амийг чинь "
Малгайгаа газар руу саваад
-" намайг ямар байдалтай байгааг харааж . Муу ******* . Ямар новшоо миний хойноос мөшгүүлээд байгаа юм ? "Би " би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна "
Дахин миний гэдэс рүү хүчтэй өшиглөөд
-" ойлгохгүй байна гэнэ ээ ? "цусаар ханиалган
Би " намайг уучлаарай "Өнөөх залуу миний урд суугаад
-" харин яаж чамайг уучлах уу ? Аан нэг арга байгаа юм байна . Сая доллар өг . Танайх баян биз дээ . Нэг бол тэр хойд эцэг дээ хэлээд аваад ир "Би толгой дохин " ойлголоо "
-" биеэр чинь бас сая доллар дөлүүлэх болно . Надаар оролдох хэрэггүй байсан юм даа "
Энэ үед миний гар бага багаар яван чулуу гартаа атгаж авлаа .
Жихүүцэм инээмсэглээрэй инээн миний хацрыг зөөлөн зохиход би нууж байсан чулуутай гараа шууд толгой дундуур нь цохин холдов .
Толгойноос нь бага зэрэг цус урсаж газарт унахад би хар хурдаараа босоод зугтах гэсэн боловч өнөөх найзууд нь өөдөөс гараад ирлээ .-" наад муу я**** аа ал "
Цустай толгойгоо барин наашаа харан хэлэхэд би аль хэдийн буланд шахагдаж зугтах газаргүй болжээ . Намайг тойрон хүрээлж зарим нэг нь гартаа хутга барин наашаа ойртож байлаа .
Хөл минь чичрэн хойш бага зэрэг ухрахад цустай толгойгоо барьж ирсээр босон ирэв .
Би хоолойнхоо хэрээр " туслаарай " гэж орилоход халзан , биерхүү залуу нүүрэн дундуур минь цохиж газарт унагаав .
Буцан босох гэхэд шилбэ дээр минь чанга гишгэв .
Хоолой минь зангиран байгаа сүүлийн боломжоо ашиглан хамаг чангаараа орилж байлаа .
Эд нар намайг ална . Юу ч болсон намайг алж байж сэтгэл нь амрах болно . Харин би энэ өчүүхэн амиа аврахын тулд тусламж гуйн орилж байлаа.Хажуудаа байгаа залуугийнхаа хутгыг аван над руу дөхөн очин урд минь суув . Урсаж буй цус нь нүд рүү орсон болохоор аймшигтай харагдаж байлаа .
Би толгойгоо сэгсчин амь гуйн харахад өнөөх залуу ямар ч эргэлзээгүй гэдэс рүү минь хутга зоов .
Аймшигтай их өвдөлт мэдрэгдэн хэвлийг маань дагаж халуун зүйл урсахтай зэрэгцэн мөн адил хацраар минь дагаж урсав .
Тун удалгүй олон хүний шуугилдах чимээ гарч тэд нар надаас холдов . Харин энэ үед аль хэдийнээ бие минь хүйт дааж нүд минь бага зэрэг бүрэлзэнэ . Би үхэж байх шиг байна .
Амьдралынхаа сүүлчийн дулаан илчийг гарган хэвтэж байхад нүүрэн дээр минь цасан ширхэг бууж байх нь мэдрэгдэв .Анх Донхэ бид хоёрын уулзсан тэр өдрийнх шиг том биш жижгээр будрах цасан ширхэг . Тийм байна шүү дээ өнөөдөр бид хоёр хамгийн анх бие биенийгээ харж байсан юм байна .
Бид хоёр анхны цасаар бие биенийгээ анх олж харж байсан . Яг л ном зохиол дээр гардаг шиг . Төгсгөл нь хүртэл кино шиг төгсөх бололтой .
Нүүрэнд минь бага зэрэг инээмсэглэл тодорч нулимс минь зогсоо зайгүй урсаж байлаа .
Бага зэрэг цусаар ханиалган хэвтэхдээ аль хэдийнээ биеийнхээ зарим хэсгийг тийм ч сайн мэдрэхээ больж байсан юм .Нүд минь анилдаад байна . Унтмаар байна .
Нүдээ анин хэвтэхэд хамгийн анх чамайг харсан дүр төрхийг толгойдоо буулгав . Чиний харц , чиний инээмсэглэл ...
Амьдралын маань хайрласан цор ганц залуу . Эхний бөгөөд эцсийн хайр минь байх болно .Одоо надад бурхнаас гуйх ганц л гуйлт байна . Донхэг ганцхан хармаар байна . Надад өөр энэ дэлхий дээр хорогдох зүйл алга .
Хүмүүний амьдралд мэндлэх ёсгүй над шиг хүнд үүнээс өөр хүсэх зүйл юу байх билээ . Хэнд ч хэрэггүй оршихуй .Харанхуй намайг бүчин авахад нүр хийтэл чанга чимээ сонсогдов . Зовхио дийлж ядан хэвтэхэд "Хисол " гэх хоолой сонсогдлоо .
Нүдээ арай ядан нээхэд Донхэ намайг тэвэрчихсэн хацрыг минь зөөлнөөр илж байв .Баярлалаа .
Одоо түүнийг харчихсан болохоор амар тайван үхэж чадах байх .A/N : Дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!