Жижиг цүнхэн дотороо гадаад паспорт , онгоцны тасалбар , утсанаасаа өөр зүйлгүй ирсэн би онгоцноос буусан даруйдаа бороонд шалба норж , нойтон хувцастайгаа ганцаараа буудлын өрөөнд сууж байна .
Гадуурх савхин хүрмээ буйдан руу шидчихээд хөнжил татна өөрийнхөө биеийг ороов .
Солих хувцас , нүүрний будаг , утасны цэнэглэж гээд надад авах зүйл их байна . Ядаж байхад өглөөнөөс хойш юм идээгүй болохоор үнэхээр их өлсөж байна .Утсаа гаргаж ирээд Донхэ руу залгах гэсэн боловч утасны минь цэнэг дуусчихсан байв . Гайхалтай өнөөдөр Донхэ ирэхгүй гэсэн . Уртаар санаа алдан ойр хавиа харахад Донхэгийн ачаа дээш байв . Хүний юманд зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг би хангалтай мэдэж байгаа хэдий ч одоо надад сонголт алга . Би нэг бол чармай нүцгэлэн аль эсвэл нойтон хувцастайгаа байсаар байх болно .
Түүний хувцаснууд дундаас хар өмд , цагаан сорочкон цамц сонгон авч өмсөв . Өмд нь надад шууд шувтарч байсан тул уяа олон тогтоов . Харин цамцны хувьд бол надад яг богино даашинз шиг урттай байсныг хэлэх нь зүйтэй байх .
Өрөөн дотор байрлах жижиг хөргөснөөсөө амттан бяцхан зуушнуудыг барьж чадах хэмжээгээрээ энгэртээ тэвэрсээр ор луугаа зөөв . Харин уух зүйл дээр би вискиг сонгосон юм . Ядаж өөрийгөө зугаацуулах хэрэгтэй биз дээ .
***
Хөшиг хүчтэй аргагүй татах дуу гарч нарны гэрэл нүүрэн дээр минь тусав . Нүүрээ гараараа хааж ярвайснаар босоход
Донхэ " миний явуулсан зурвасыг хараагүй юм уу? "Би толгой сэгсрэн эвшээлгээд " утас минь унтарчихсан . Яасан ямар нэгэн юм болсон юм уу? "
Донхэ " би чамайг уулзалтанд дагуулж явах ёстой . Одоо цаг бага үлдсэн байна . Чамайг миний үлдээсэн картаар маргаашдаа бэлд гэж хэлсэн "
Би " би энд ирээгүй байсан бол та ганцаараа л явах байсан . Тэглээч миний хэрэг байхгүй шүү дээ . Харин би жоохон амарч байгаад бослоо "
Донхэ " ямар ч байсан гарцгаая замдаа чамд хувцас авч өгье "
Өөр юу ч хэлэхгүйгээр миний хажуугаас босон явахад би амандаа үглэсээр дуртай , дургүй үл харгалзан хойноос дагав .
Өчигдрийн өмсөж ирсэн гутлаа өмсөөд амархан шувтрах гээд байгаа өмдөө тогтоон гараараа барьсаар Донхэгийн араас гарав . Цахилгаан шатанд суухад Донхэ намайг дээрээс доош нэг хараад шоолон инээв .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!