Амттай хоолны үнэр хамар сэнгэнэтэл үнэртэж ходоод минь хонолцоно . Хичнээн унтмаар байсан ч хоол идэхийг хүссэн хүсэл маань намайг дийлж нойрноос минь сэрээсэн юм .
Том сул цамц дээгүүрээ өмсөөд нойрмоглон нүдээ нухалсаар шатаар доошоо буун гал тогооны өрөөг зүглэв . Донхэ бэлхүүсээрээ хормогч уячихсан хоол хийж байгаа байтал нь үнэхээр халуухан харагдана . Эрэгтэй хүн хоол хийхдээ ийм дур булаам харагддаг гэдгийг би төсөөлөөгүй юм байна .
Ахлах сургуульд байхдаа ангийн зугаалгаар ангийн хэдэн банди нарыг ногоо арилгаж байхаас өөрийг харж үзээгүй . Тэд нарыг эр хүн гэж хэлэхэд хэцүү л юм . Гүйцэд төлөвшиж амжаагүй хүүхдүүд шүү дээ . Харин Донхэ бол өөр . Яг л гүйцэд боловсорсон жимс шиг .Донхэ " Сэрчихсэн үү ? Суугаад хүлээж бай "
Би сандал татан суугаад эрүүгээрээ гараараа тулан түүнийг хойноос ширтсээр байлаа . Би түүний сэтгэл татам байдалд уусаж байсан юм . Энэ төрхийг өдөр бүр хармаар байна .
Донхэ бага зэрэг инээснээ
" намайг харах тийм сайхан байна уу? "Энэ үгнээс нь болоод дахиад л миний нүүр бага зэрэг ягаарав .
Донхэ ширээн дээр хоолоо аягалан тавиад намайг өөртөө татан өвөр дээрээ суулгачхав . Миний бэлхүүсээр минь тэврээд уруул дээр үнэснэ . Би түүн рүү арай гүйцэж сэрж амжаагүй байгаа нойрмог нүдээрээ харахад тэр инээгээд миний нүдэн дээр үнэслээ .
Донхэ " Бяцхан охин минь нойрноосоо сэр . Хоолоо идэцгээе "
Би толгой дохиод өвөр дээрээс нь босох гэтэл намайг босгосонгүй . Би түүн лүү гайхан хараад
" нөгөө хоолоо идэхийн тулд би таны өвөр дээрээс босох хэрэгтэй "Донхэ " үгүй дээ чи яг энд миний өвөр дээр сууж байгаад хоолоо идэх болно . Чамайг би хооллох болно "
Би түүний үгийг сонсоод нүдэндээ итгэсэнгүй . Тэр намайг яг бяцхан охин шиг хооллохыг хүссэн юм байх даа . Гэхдээ би бүхэл бүтэн хорин настай шүү дээ .
Донхэ миний царайг ажигласаар
" дургүй байгаа юм уу? "Би " үгүй ээ зүгээр л сонин санагдсан юм . Би бяцхан хүүхэд биш шүү дээ . Аль хэдийнээ хорин настай том хүн болчихсон "
Донхэ бага зэрэг инээгээд миний үсийг чихний минь хойно хийгээд
" охид үргэлж аав нартаа бяцхан хүүхэд байдаг юм "Инээдтэй сонсогдож магадгүй ч энэ үг намайг бага зэрэг гуниглуулсан юм . Төрсөн аавыгаа нэг ч харж байгаагүй , аавын хайрыг нэг ч удаа мэдэрч үзээгүй над шиг хүнд хэтэрхий гуниглуулмаар үг . Магадгүй аав нар төрсөн охиноо ингэж хэлж эрхлүүлдэг байх . Гэхдээ Донхэ бид хоёрын харилцаа аав охин гэхэд хэтэрхий сонин .
Донхэ аягатай хоолноос халбагадан бүлээн болгохын тулд үлээгээд миний ам луу хийлээ . Ээж минь ажил гээд завгүй байдаг ч гэсэн намайг жоохон байхад үргэлж өвөр дээрээ суулгаад яг ингэж хоол халбагадаж өгдөг байсан . Айлын хүүхдүүд аавынхаа өвөр дээр суун байнга ингэж хоолоо иддэг байсан болохоор барьцан үргэлж ээжийнхээ өвөр дээр сууж иддэг байсан юм.
Магадгүй намайг барьцамтгай хүүхэд гэж бодож болох хэдий ч би зүгээр л ааваараа тэгж хооллуулах ямар байдгийг мэдэхийг хүсдэг зүгээр л нэг бяцхан охин .
Харин одоо буцан харахад ухаан ороогүй бяцхан хүүхдээ орхиж явсан аавдаа дургүй хүрч байна .
Донхэгийн үйлдэл давтагдахад арай гэж тэвчиж байсан нулимс минь урсчхав .Донхэ " бяцхан охин минь яасан бэ? Амтгүй байгаа юм уу? "
Толгойгоо сэгсрэн уруулаа бага зэрэг зуухад Донхэ улам санаа зовсон байдалтай " бие чинь өвдөөд байгаа юм уу? " гэж хэлээд миний духан дээр гараа тавив .
Донхэ гараа миний духан дээрээс авснаа хацрыг минь дагаж урсаж байгаа нулимсыг гараараа зөөлөн арчаад миний нүд рүү минь ширтэнэ .Донхэ " чи надад юу болсон тухайгаа хэлэхгүй бол би чамд тусалж чадахгүй шүү дээ "
Би " ээжийгээ санаад байна "Дахиад л хоолой зангиран асгачихгүй юм шүү гэж бодоод арай ядан зөөж яваа устай саваа газарт унгасан юм шиг уйлж эхлэлээ .
Донхэ намайг энгэртээ наан жоохон хүүхэд бүүвэйлж байгаа мэт тэврэн нурууг минь зөөлөн илнэ . Харин миний үсийг уртаар үнэрлээд духан дээр минь үе үе үнэсэж байлаа .
Яг одоо Донхэ миний хажууд байгаагүй бол би яах байсан бол ? Төсөөлөхөд хүртэл хэцүү юм . Би түүний энгэрээс нүүрээ салган түүний царай луу ширтээд гараараа хацрыг нь илэв .
Би түүний нүд лүү ширтсээр " гуйя намайг битгий орхиж яваарай "
Донхэ миний гаран дээр өөрийнхөө гарыг тавиад зөөлнөөр илбэнэ .
Донхэ " Тэнэгхэн минь дээ чи надаас явах хүртэл би чамаас явахгүй "
Түүний энэ үгээ хэлж дуусахад би өөрөө түүний уруул дээр зөөлнөөр үнэссэн юм .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Roman d'amour✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!