35. Promise

1.8K 139 23
                                    

3-р бүлэг
4-р хэсэг " promise "


2жилийн өмнө
Ин Ү " Хисолоо энтертайнментаасаа яагаад гэнэт гарах шийдвэр гаргасан юм ? "

Би " авьяасгүй болохоор л ... Хий дэмий найдлага тавьж байснаас эртхэн гарсан дээр шүү дээ "

Ин Ү " Худалч "

Амандаа шивнэн ийнхүү хэлэхэд миний алхам удааширч тэр доороо гацаж орхив . Тэр арай мэдсэн гэж битгий хэлээрэй .
Ин Ү миний урд гарч зогсоод
" чамайг debut хийлгэх талаар ярьж байхыг сонсон . Арай .. "

Би нүүрээ дээшлүүлэн түүн рүү харахад
Ин Ү " надаас болж гарсан биз дээ . "

Би " надад айдол болох хүсэл тийм ч их байгаагүй . Би зүгээр л олон хүнд хайрлагдах ямар байдгийг мэдэхийг хүссэн юм . Гэхдээ айдол болох тийм ч амар биш юм байна лээ . Тийм учраас би гарсан . Өөрийгөө буруутгах хэрэггүй "

Үнэнийг хэлэхэд би санаандгүй сонсчихсон юм . Хэрвээ би debut хийчихвэл дараагийн гарах хөвгүүдийн хамтлаг доод тал нь 3 жилийн дараа гарч ирэх болно . Харин Ин Ү ийм удаан бэлтгэгч байж чадахгүй шүү дээ . Тэр эмээгээ тэжээх ёстой . Гэхдээ мөнгөнөөс болж мөрөөдлөө орхиосой гэж хүсэхгүй байна .

Би түүн рүү дулаанаар инээмсэглээд " эмээ дээ миний мэндийг дамжуулаарай . Чи удахгүй завгүй болоод уулзахгүй биз . Тэгээд алдартан болчихоод намайг битгий мартчихаарай "

Ин Ү миний харзнаас чимхээд
" битгий ийм тэнэг юм ярь . Би чамайг мартахгүй ."

Би " ойлголоо өвдөж байна наад гараа ав "

Ин Ү инээмсэглэн миний толгойг илээд " би чиний хийсэн үйлдлийг хэзээ ч мартахгүй болохоор тусламж хэрэгтэй үе дээ надад хэлээрэй . Би хүнд өртэй яваад байх дургүй "

Би " тэнэг "

Ин Ү " чамайг гарч байгаа тухай Пак Хисол мэдэж байгаа юу ? "

Би толгой үл ялиг сэгсрэхэд Ин Ү толгой дохив . Тэгээд юу ч хэлэхгүйгээр над руу ойртоход хэн нэгэн миний нэрийг чанга дуудсанаар бид хоёр бие биенээсээ салан гайхан тэр зүг рүү харлаа .
Ин Ү " чи тэр хүнийг таньдаг юм уу? "

Би " үгүй ээ би танихгүй "

***
Сар хагасын өмнө

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now