21. You and me in the past

2.2K 144 12
                                    

2-р хэсэг
Өнгөрсөн дэхь чи бид хоёр



Өглөө ажил дээрээ очиход хэдэн бичиг баримт цуглуулан буцан гарав . Зочид буудлын үүдний хэсэгт ирэхэд миний бяцхан охин зогсож байлаа . Өнөөх хөөрхөн дүрэмт хувцастайгаа . Гэхдээ ямар ч муурын чих байхгүй . Намайг харсан даруйдаа нүд нь томорч эргэн хараад хаалга руу зүглэв . Би туслахдаа гартаа барьж байсан цаасаа өгөөд " түрүүлээд очиж бай " гэж хэлэхэд толгой дохин явлаа .

Би түүнийг гарахаас нь урьтаж нэрийг нь дуудахад тэр байрандаа гацан зогсоод над руу эргэж харахад

Би " Чаёоны охин байхаа . Энд ямар хэргээр ирсэн юм ? Ээжтэйгээ уулзахаар ирсэн юм уу? "

Хисол " үгүй ээ .... Цагийн ажилд бүртгүүлэх гэж ирсэн юм "

Хажуу талд харагдах ресторан руу заав .

Би " тэгээд яагаад бүртгүүлэхгүй шууд явах гэж байгаа юм ? "

Хисол " Нөгөө.. Юу л даа ... "

Түүнийг гацан юу хэлэхээ бодож байхад би түүний хацарт гараа наав . Арьс нь үнэхээр зөөлөн бас хүйтэн байв . Гэвч хацрын хэсэг халуу төөнөж байгаа мэдрэгдэнэ .

Би " хацар чинь улайчихсан байна . Даарсан юм уу ? "

Хисол миний гэнэтийн үйлдлээс болж нэг алхам хойш ухрав . Үнэнийг хэлэхэд би энэ үед бага зэрэг урам хугарсан . Дахиад түүний арьсанд илүү удаан хүрмээр байсан юм . Гараа атган доош буулгахад Хисол үл ялиг гараа хацартаа хүргээд
" гадаа хүйтэн байсан болохоор дотор халуун агаараас болоод нүүр минь улайчихсан юм шиг байна "

Тэр ичээд байна уу даа . Над руу харж чадахгүй доош харан аль болох юу ч болоогүй юм шиг жүжиглэхийг хичээж байна . Гэхдээ хэтэрхий илт юм .

Намайг үл ялиг инээхэд Хисолын нүд томрон над руу харав . Би түүний хамрыг тогшоод " хамрын чинь үзүүр хүртэл улайчихсан байна . Алив намайг дагаад яв "

Хисол " хаашаа ? "

Би " чиний цагийн ажил руу "

Бид хоёр манай ресторанд ороход зохион байгуулагч болон ахлах тогооч нар хүрч ирээд надтай мэндлэв .

Би зохион байгуулагчид Хисолыг хэлэн цагийн ажилтнаар бүртгүүлэв . Анкет бөглөж байхдаа бяцхан охин маань ямар нэгэн зүйлээс болоод хамаг биеэ бариад байв . Уруулаа үе үе хазлан , үзгээ чанга атгасаар анхааралтай аргагүй бөглөнө . Нүүрний урдуур үе үе үс орж ирэхэд гараараа хойш болгон самнаж байлаа .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now