34. Eunwoo

1.9K 160 24
                                    

3-р бүлэг
3-р хэсэг " Eun-Woo "




Хашаа ч хамаагүй үүрд алга болмоор байна . Хүмүүсийн над руу харж байгаа харц хэтэрхий аймшигтай юм .

Тэр өдрөөс хойш хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй байна . Орон дотроо хэвтээд ямар ч үйл хөдлөл хийлгүй хэвтээд л байсан . Нүдээ аниад нээхэд нэг бол харанхуй нэг бол гэгээтэй байна .

Миний өрөөнд хүн орж ирэх чимээ гарахад би зүгээр л нүдээ аньчихдаг байлаа . Яг унтаж байгаа мэт .

Хоосон хана руу урьдын адил ширтэн хэвтэж байхад хүний хөлийн чимээ сонсогдож над руу улам бүр дөхнө . Донхэгийн гэртээ ирэх цаг нь болчихсон юм байх даа . Нүдээ анин унтаж байгаа мэт дүр үзүүлэхэд Донхэгийн миний нэрийг дуудах нь сонсогдов .

Донхэ " чамайг унтаагүй байгааг чинь мэдэж байна . Ядаж өөрийнхөө төлөө босох хэрэгтэй "

Ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй нүдээ аньсан чигээрээ хэвтэхэд хөнжлийг минь татав . Хүссэн хүсээгүй нүдээ нээн дээш босон сууж буцан хөнжлөө авах гэхэд Донхэ газар хол шидээд миний урд орон дээр суув .

Донхэ " би буруутайгаа мэдэж байна . Гэхдээ чи хэдий болтол ингэж байх гэсэн юм ? "

Би нүдээ эргэлдүүлэн өөр тийшээ харахад Донхэ чангаар " ХИСОЛ " гэж орилоход өөрийн эрхгүй цочив .

Энэ үед гэрийн хаалганы хонх дуугарах би хажуугаар нь зөрөн босож доош нэг давхар руу буун захиалсан жантай гоймонгоо аваад буцан эргэх гэхэд Донхэ над дээр хүрч ирээд гараас минь хүчтэй барив .

Би " би хооллох хэрэгтэй байна "

Хов хоосон хөндий дуугаар ийнхүү хэлэхэд Донхэ уртаар санаа алдан намайг явууллаа .

Энэ миний хоёр дахь удаагийн захиалга . Өмнө нэг удаа захиалахад хоёр гурав хоног хувааж идээд болсон юм .
Үнэнийг хэлэхэд тэр аймшигт өдрөөс хойш миний хоолны дуршил тэр чигээрээ алга болсон . Тэгсэн ч гэсэн огт юм идэхгүй бол бүүр хэцүү зүйл болохыг мэдэж байгаа учир бага ч гэсэн болов идэж байгаа маань энэ байсан юм .

Нэгэнд л сэрсэн гэдгээ мэдэгдсэн болохоор гал зуухны өрөөнд орж жантай гоймонгоо идэхээр өөртөө бэлдэхэд Донхэ миний урдаас харж суугаад
" би чамд хоол бэлдээд өгье "

Би " хэрэггүй ээ "

Донхэ " намайг байхгүй хооронд юм иддэг байсан юм уу? "

Үг дуугарахгүй сэрээгээрээ гоймонгоо хутгахад Донхэгийн хоолойны өнгө өөрчлөгдөн захирангуйгаар намайг " хариулаач " гэхэд дотор минь салганаад унав . Гэсэн ч аль болох тайвнаар
" хоолоо идмээр байна "

Донхэ " ойлголоо . Чамайг дуустал нь хүлээе . "

Томоор савхдан ам руугаа хийх гэхэд даан ч орсонгүй . Савхаа ширээн дээр тавиад
" угаалгын өрөө орлоо " гэж хэлэн босон явав .

Утсаа болон солих хувцсаа аван угаалгын өрөө рүү ороод хаалгыг шуудхан дотор талаас нь түгжив . Толины өмнө зогсоод шуудхан хайж барьж аван үсээ хайчилж эхэллээ .
Бэлхүүс хүртэл урттай байсан үс минь хүзүү хавиар татах хэмжээнд богино болов . Газраар нэг үс минь унаж богино болсон үсээ гараараа хойш нэг самнаад хана тулан зогслоо . Удаан оролдоогүй утсаа асаахад одоо л нэг он сар мэдэж авав . Жихуныг явснаас хойш долоо хоносон байна .

Ямар ч эргэлзээгүй утсан дээрээ " жоохон хүүхэд " гэсэн хадгалсан дугаар руу дуудлага хийв .
Утсаа авахгүй хором мөч бүр цээжин хэсгийг улам хөндийрүүлнэ .

-" байна уу? "

Би " Ин Ү чи надад хэрэгтэй байна "

A/N : энэ хэсэг жоохон богино болчихлоо . Яг агуулгаар нь бичдэг болохоор ямар ч арга байсангүй . Аан бас юун шинэ дүр вэ ? гэж үү . Үгүй дээ анхнаасаа EunWoo талаар дурдсаар байсан шүү дээ . Энэ чинь их хэрэгтэй хүн .
Нэг юм хэлэхэд 3-р бүлэг тийм ч олон хэсэггүй . Нэг ёсондоо удахгүй энэ бичвэр дуусах гэж байна гэсэн үг шүү .
Дараагийн хэсэг 20 сэтгэгдлийн дараа орох болно .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now