Төгсгөлийн бүлэг
1-р хэсэг " empty "Хоёр давхар тансаг зэрэглэлийн байшин . Доторх тавилгууд нь бүгд орчин үеийн шийдэлтэй тохижуулсан байна . Байшингийн гадаа өнгөрч буй хүмүүс амьдарч байгаа хүмүүст атаархана . Гэхдээ юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй .
Донхэгийн нүдний доор хар зураас татаж , үс нь бага зэрэг замбараагүй болсон байв . Учир нь Хисол долоо хоног өрөөнөөсөө гараагүй . Тэр өдрөөс хойш зүгээр л өрөөндөө өөрийгөө түгжчихсэн . Ямар ч авиа үл ялиг хүний хөлийн чимээ ч байхгүй тэр чигээрээ алга болчихсон юм шиг .
***
Инхёг өнөөдөр Хисолыг ямархуу байдалтай байгаа бол гэж бодон тэднийх руу явав . Энэ байдлаараа үргэлжилсээр байвал магадгүй ганц хоног хамгийн ихдээ л хоёр юм уу гурав хоногийн дараа ах нь энэ байшинг нураагаад л хамаагүй охиноо аваад явна . Тийм болохоор бүх зүйл дордохоос өмнө очихоор шийдсэн энэ байв .
Энэ бүх зүйлийг дордоогүй гэж хэлэх бас л хэцүү юм .Байшингийн үүдэнд хүрч ирэхэд Хисолын үеийн гэмээр гурван хүүхэд байлаа . Хоёр охин , нэг залуу . Хисолын мэдээллийг цуглуулж тандаж байсан хүний хувьд хэлэхэд энэ гурвыг бараг л таньж байв .
Тэр хоёр охин бол мэдээж сайн найзууд нь харин тэр залуу бол найз залуу аль эсвэл найз . Ямар ч байсан энэ хоёрын аль нэгэн .
Намайг машинаас буун байшингийн үүд рүү дөхөхөд тэр гурав над дээр хүрч ирэв .
Нахи " сайн байна уу? Бид Хисолын найзууд байгаа юм аа . Тэгээд .... Хисол одоо ямархуу байгаа бол гээд л .. "
Хоёр охин над руу нүдээ бүлтийлгэн харж хэлэхэд өнөөх залуу доошоо харсан хэвээрээ байв . Би уртаар санаа алдаад
Инхёг " бүх зүйл сайн байгаасай гэж хүсэж байна "
Миний энэ ганц өгүүлбэр тэд нарт хангалтай хариулт болсон гэж найдаж байна .
Тэд нарын харц буцан санаа зоволд руу шилжихэд
Инхёг " хэт өөрсдийгөө зовоогоод хэрэггүй дээ . Зарим зүйлсийг яасан ч хичээгээд өөрчилж чаддаггүй юм . Тиймээс та нарын санаа зовсон зовоогүй болох ёстой зүйл болдгоороо л болно . "
Юри " утгагүй юм
Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байхад ингээд орхих нь зөв юм уу? Амьдралаа новш болгоорой . Зүгээр л үх гээд орхих нь зөв юм уу? Би яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй "
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!