11 . Night

3.7K 166 2
                                    

Би " Хэчан надад тэгж хэлсэн . Хэрвээ үнэн бол бид хоёр болзож эхлэх хэрэгтэй байх "

Энэ үгийг хэлэх дээ би өөрийгөө хангалттай муу хүн гэдгээ ойлгосон . Түүнд сайн ч биш , түүний сэтгэлийг бодсондоо ч биш , зөвхөн өөрийгөө өөр хүнд сайн болж чадах үгүйгээ мэдэхийг хүссэн хүсэл төдий . Мөн тэр Инхёг гэх хүний хэлсэн үгийг үнэн үгүйг баталмаар байна .

Жэсон " Хисол нөгөө ... "

Би " Надад сайн биш юм уу? Тэгвэл би буруу ойлгочихсон юм шиг байна "

Жэсон шууд миний яриаг таслаад уруул дээр үнэсэв .

Жэсон " Би чамд сайн . Надтай үерхээч Хисол "

***
Жэсон бид хоёр гар гараасаа барин манай гэр лүү алхав . Гэрийн минь гадаа ирэхэд Жэсон нүүрний минь урдуур орсон үсийг хойшлуулаад уруул нь дээр минь зөөлөн үнэсэв .

Жэсон " Сайхан амраарай . Маргааш уулзъя "

Би хөнгөхөн инээмсэглээд гэр лүүгээ орлоо . Донхэд мэдэгдүүлэхгүйн тулд хаалгаа аль болох чимээгүй хаагаад өлмий дээрээ алхан дээш шатаар өгсөв .
Эхний хэдэн шат дээр алхаж байтал өрөөндөө л байгаасаа гэсэн хүн намайг хойноос минь дуудлаа . Яагаад үргэлж ийм эгзэгтэй үед иймэрхүү зүйл болдог байна . Би юу ч болоогүй юм шиг царайлахыг хичээн эргэж харахад Донхэ яг миний эгц хойно тулж ирээд
" Хаашаа яваад ирж байгаа юм ? "

Би " Дэлгүүр орсон юм "

Донхэ " Би дэлгүүрээс авсан зүйлийг нэг л харж өгөхгүй юм ? Юу ч авахгүйгээр харж зогсож байгаад ирсэн юм уу? "

Би халаасаа ухаад өнөөх авсан уух зүйлийнхээ баримтыг гаргаж ирж үзүүлэв . Донхэ өнөөх баримтыг харчхаад нүдээ эргэлдүүлэн базаад газарт хаячхав . Миний гараас татан өөртөө наан бэлхүүсээр минь гараа ороов . Уруул дээр минь хүчтэй аргагүй үнэсэхэд би юу ч хийж чадахгүй гайхан зогсоно .

Донхэ " daddy гаа уурлуулах зүйл битгий л хийгээрэй "

Арай тэр ..? Донхэ харчихсан юм болов уу? Харсан бол Жэсоныг таних ёстой . Одоо яах вэ? Гэхдээ Жэсон бид хоёрыг харсан бол үүнээс илүү уурлах ёстой биз дээ .

Шүлсээ залгин хөнгөхөн толгой дохиход Донхэ миний хацрыг илээд " хамт унтацгаая " гэхэд би түүн рүү гайхан харав . Учир нь бид хэзээ ч зүгээр хамт унтаж байгаагүй шүү дээ .

Донхэ " миний өрөөнд ороод ирээрэй "
ингэж хэлэн миний хажуугаар зөрөн явах гэхэд би ханцуйгаас нь зөөлөн татахад Донхэ иргэж харав .

Daddy's babygirl /дууссан /Where stories live. Discover now