Төгсгөлийн хэсэг
"Daddy's babygirl "Харанхуй байна . Үнэхээр их . Би хаана явж байгаагаа мэдэхгүйн . Энэ үед нэг бяцхан гэрэлт цох нисэн тас харанхуй байдлыг жоохон ч гэсэн гэрэлтүүлж өгч чадаж байлаа .
Түүнийг надаас холдож одохоос нь өмнө араас нь дагав . Удалгүй хурц тод гэрэл цацарч тэр зүг рүү харахад ээж минь зогсож байлаа . " Ээжээ " гэж орилон хамаг хурдаараа тэр тод гэрлийн зүг рүү гүйхэд харамсалтайн ойртох биш улам холдоно .Ямар нэгэн зүйл намайг явуулахгүй гэсэндээ хойноос минь татаад байв .
***
Зовхи минь хүнд байна . Нүдээ нээхэд танил бус өрөө намайг угтаж авав . Нүдээ ийш тийш болгон орчин тойрныг харахад би өөрийгөө эмнэлэгт байна гэдгээ ойлгосон юм .
Тэгэхээр би амьд байгаа гэсэн үг үү? .Гараа тулаад босон өндийн суув .
-" өнөөдөр дахиад л цас орж байна "
-" тиймээ энэ жил цас ихтэй байна шүү "
Ийнхүү ярилцан явах хоёр сувилагч миний өрөө рүү ороход орноосоо өндийн суух намайг харан гайхшралд оров .
Нэг сувилагч нь яаран гүйж гарахад үлдсэн нэг сувилагч над дээр хүрч ирлээ .Нүднээс минь нулимс урсан цонхоор ширтэх намайг харсан даруйдаа сандран
-" бие чинь өвдөж байна уу? Аль хэсэгт илүү өвдөж байна "Намайг толгойгоо хөнгөхөн сэгсрэхэд төд удалгүй эмч , Донхэ хоёр орж ирлээ .
Сувилагч " сэтгэлзүйн гүн шоконд орсон бололтой "
Эмч " ойлголоо "
Эмч миний зүрхний цохилт зэргийг хянан халуун зэргийг үзэв .
Эмч " өвдөж байгаа хэсэг байна уу? "
Би толгойгоо сэгсрэн " би зүгээр л үнэхээр их ядраад байна "
Эмч " ойлголоо . Тэгвэл амар даа "
Донхэ " бүх зүйл зүгээр рүү эмчээ "
Эмч " тиймээ сайн байна "
Сувилагч намайг эвтэйхэн байдлаар буцан хэвтүүлэв .
Эмч сувилагч гарсны дараа Донхэ над дээр хүрч ирээд гараас минь атган өөрийнхөө нүүрэнд наав .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!