2-р бүлэг
3-р хэсэг i'm your daddyБүх зүйл хэвийн байсан юм шүү . Бараг л бүх зүйл . Тэр өдрөөс хойш бяцхан охин маань манай зочид буудлын ресторанд зөөгчөөр долоо хоногт заримдаа хоёр аль эсвэл гурав хоног ажилдаг байсан юм .
Би ажлынхаа өрөөний дэлгэцэн хяналтын камерын бичлэг суурилуулан түүнийг ажиллаж байгаа өдөр бүрийг хардаг байв . Магадгүй одоо намайг гаж донтон гэж хэлэх байх . Тиймээ би гаж донтон . Гэхдээ энэ үйлдэл анх удаагийнх гэдгийг амлаж байна .
Түүнийг ажиллаж байгаа өдрүүдэд би заавал өдрийн цайгаа ресторандаа уудаг болсон . Түүнийг харах гэж шүү дээ . Харин ажил тарах цагийн хүлээгээд орой гэрт нь хүргэж өгнө . Энэ үед Чаёон надтай хамт байвал бид гурав хамт явдаг байсан юм . Тэгээд өөр газар хоолонд ордог ч юмуу нэг иймэрхүүгээр л өдөр өнгөрдөг байлаа .***
Чаёон " надад чамд хэлэх зүйл байна "Урдаа байгаа гэрээтэйгээ уншиж танилцаж байхад Чаёон надад ийнхүү хэлэв . Би толгой дохин " үргэлжлүүл " гэхэд
Чаёон " энэ чамтай хамтарч ажиллаж байгаа сүүлийн уулзалт байх . Хийгдэж дуусаагүй ажлууд их байгаа гэдгийг би мэдэж байна . Гэхдээ чамд надаас илүү хүн олдох байх "Харин түүний энэ үг миний анхаарлыг хангалтай татсан юм . Үзгээ ширээн дээр тавиад босон түүний өмнө буйдан дээр очиж суув .
Би " хаа нэг тийшээ явах гэж байгаа юм уу? "
Чаёон " Тиймээ гадагшаа . Охиноо дагуулаад тэндээ амьдрах төлөвлөгөөтэй байгаа . Би нүүдлийн шувуу ийш тийшээ явж охиноо ганцааранг нь их үлдээдэг . Харин одоо хаашаа ч явахгүйгээр хамтдаа амьдарсан дээр байх "
Харин миний бяцхан охинтой хамаатай хэрэг бол надад ч бас хамаатай . Түүнийг минь надаас салган нэг тийшээ авж явах гэж байна шүү дээ . Би яасан ч зөвшөөрөхгүй .
Би " чамд ямар нэгэн болсон байна . Тийм үү? "
Нухацтай аргагүй Чаёон руу ширтэн ийнхүү хэлэхэд
Чаёон " тиймээ үнэхээр том зүйл болсон "Би " зүгээрээ санаа зоволтгүй надад тэр асуудлаа хэл . Би шийдвэрлэж өгч чадах ч юм бил үү "
Чаёон " Энийг сонсоод намайг битгий жигшин зэвүүцээрэй . Би чамд дурлачхаж "
Өө бурхан минь энэ л биш шүү . Энэ дэлхийн бүх эмэгтэйчүүдээс ганц чи л биш шүү .
YOU ARE READING
Daddy's babygirl /дууссан /
Romance✖️ Хориотой хайр ✖️ 🚫Contains graphic smuts . Please do not read if you're underage.🚫 Уг зохиолыг өөрийн оюун бодлоосоо гаргаж бичсэн учир хуулбарлахыг хатуу хориглоно !!! Хэрвээ хуулбарласан байвал хатуу арга хэмжээ авахыг сануулъя .!!!