Ойн цоорхой дахь нэг муу хуучин дүнсгэр, модон байшинд аав болон бяцхан охин хоёр хамтдаа амьдран сууна. Гэвч тэрхүү байшин нь хэн ч харсан эв дүйгүй, жихүүцэм харагдах агаад ойн захад байрлах тэрхүү газарт өөр хэн нэгэн амьдардаггүй нь бие арзасхийлгэм.
Хэн ч байсан тэнд очихыг үл хүсэх тэр газар...
Гэвч тэрхүү байшин охины хувьд том болох тусам шорон мэт санагдаж байсныг нуух юун.
Үүний цаана нуугдах нууц юу бол?
--------
Бяцхан охин багаасаа л гадаах ертөнцтэй танилцахыг хүсэвч аав гэх тэрхүү залуу багаас нь эхлээд түүнийг айлгаж, гадаах байдлыг улам муу муухайгаар дүрслэн аргацаах нь хэн ч бодсон аймшигтай.
Түүнийг ийм аав гэхэд ч үнэхээр итгэмээргүй нэгэн. Тэр юу л бол юуг хийж чадна. Чив чимээгүй гарынхаа аясаар бусдыг яг л утсан хүүхэлдэй мэт болгож чаддаг л нэгэн. Охин нь түүний утсан хүүхэлдэй гэх үг ч багадна.
Бяцхан гэнэн охиныг хэдэн жил шорон мэт энэхүү газар яаж байсныг нь хэн ч ойлгохгүй.
Харин жам ёсоор охин бага багаар том болж, аавынхаа ярьж буй зүйлд итгэхээ больжээ. Яг үнэндээ өмнө нь зүгээр л хий хоосон үгээр аргацаадаг байсан бол одоо үйлдлээрээ охиныг гаргахгүйг хичээж байв. Яагаад юм бол?
Охин хэд хэдэн удаа зугтахыг оролдсон боловч бүх зүйл орвонгоороо эргэж, охин маш их зовлон шаналалыг зугтах гэж оролдох болгондоо мэдэрч байлаа.
"Би эндээс хэзээ ч гарч чадахгүй юм гэж үү? Зүгээр л шоронгийн хоригдол мэт гэртээ хоригдогч нэгэн шүү дээ..."
Харин охин уйлах болгондоо цонхон дээрээ очоод оддыг ширтэн, нэг зүйлийг аминчлан чин сэтгэлээсээ гуйна.
"Энэ аймшигтай газраас гарахад минь туслаач? Би цаг нь болтол томоотой байя?"
Тэгтэл бүдүүн хөгшин модны цаана торомгор бор нүдээрээ охиныг зогсоо зайгүй их л анхааралтай ширтэх нэгэн хөвгүүнийг охин одоо болтол мэдээгүй. Хөвгүүн их л удаан ширтсээр байгаад л эргээд яваад өгчихдөг сөн. Магадгүй одод охинд энэ бяцхан хүүг аврагч нь болоосой гээд өгсөн ч байж мэднэ.
Flashback...
"Аав аа?"
Охин үнэхээр өхөөрдмөөр аавдаа эрхлэнгүйгээр дуудан нүдээ бүлтэлзүүлэн ширтэнэ.
"Юу болов, гүнжхэн минь?"
Бяцхан охин аавынхаа өмднөөс зөөлхөн татсаар дуудсанд залуу доош харан инээмсэглэсээр гараа халаасандаа хийн зогсох аж.
"Аав аа? Би гадаа гарч үзмээр байна. Хоёулаа гадаа гарч тоглоё, тэгэх үү?"
Тэрээр гараа арзайлгасаар, шүдээ зуун охинд мангас шиг аймар царайны төрх гаргасанд охин айх нь мэдээжийн хэрэг байлаа.
"Гадаа маш их аймшигтай мангасууд байгаа. Харин миний бяцхан гүнжийг идчихвэл яана?"
Охин годосхийн орон дээрээ гараад, ягаахан хөнжилдөө шургаад өгөх нь тэр. Түүнийг нь харсан аав нь хэнэг ч үгүй шоолон инээсээр орны хажууд байрлах намхан сандал дээр суулаа.
"Битгий ай даа, хэрвээ миний охин гэрээсээ гарахгүй томоотой байвал тэр мангас чамайг яах ч үгүй"
Аав нь ийн түүнд хэлвэл охин хөнжлөөсөө одоо л цухуйж ирэх бөгөөд аав нь түүний толгойг хэд, хэд илэхэд охины ч санаа амарсан бололтой уртаар санаа алдана. Тэр хүссэн зүйлдээ энэ удаад харамсалтай нь хүрч чадсангүй.
"Сайхан амраарай, бяцхан гүнжхэн минь"
Охины духан дээр шоб хийтэл үнсчихээд сандлаас босон хаалгаар гаран одоход охин аавыгаа зүгээр л дагуулан харсаар л хоцорлоо.
Бяцхан охин зүгээр ч шууд унтаад өгөхийг хүссэнгүй бараг зуршил болсон уу гэлтэй цонхон дээрээ очоод сандал дээрээ гарлаа.
Тэнгэрт түм бумаараа үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх оддыг охин ширтэн зогсох бөгөөд түүний нүд ч бараг гялалзаж байна уу гэлтэй. Одоогоор түүний хувьд од л сайн найз нь мэт байсансан. Оддыг орой болгон ширтэж, нууцаа аминчлан одонд л хэлнэ.
Өөр хэнд ч биш."Од минь би аймшигтай мангасгүй газарт очиж үзмээр байна. Чи надад туслах уу?"
End of Flashback...
____________________
Ямар нэгэн дүрийг муугаар гаргасан нь дургүйдээ болон доромжилж буй хэрэг
биш тул ойлгож өгөөрэй. Уншиж буйд
бүгдэд нь маш их баярлалаа.
____________________
Cover by: delusiontown
YOU ARE READING
PRISONER || JJK [Completed]
Romance"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"