𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘸𝘦𝘯𝘵𝘺 𝘯𝘪𝘯𝘦: 𝘐 𝘩𝘢𝘵𝘦 𝘶, 𝘐 𝘭𝘰𝘷𝘦 𝘶...

475 79 41
                                    

Хугацаа урсан одохын хэрээр нэг л мэдэхэд охин 21 нас хүрч, тэрхүү явдлаас хойш бүх зүйл амар тайван болсон санагдана. Өөрийнхөө дураар байна гэдэг хэчнээн сайхан билээ дээ?

"Миний охин ч аргагүй л том болжээ? Хараад байх нь ээ? Их согтож дээ, янз нь?" хэмээн ёжлох аятай хэлвэл Жэхи инээсээр бараг л архи нь гарчихсан уу гэлтэй "Би тийм ч их уугаагүй ээ, аав аа? Санаа зоволтгүй" гэсээр найган хөл дээрээ арай ядан тогтохыг хичээнэ.

"Та хэзээ манай найз залуутай уулзах юм бэ? Одоо уулзвал ямар вэ? Тэр одоохон очлоо гэсэн. Тэр их сайн залуу шүү!" гэхэд Согжин жуумалзан "Жаахан тохиромжгүй өдөр л юм. Гэхдээ чамайг найз залууд чинь хүлээлгэж өгье дөө" хэмээх аж.

Жэхи найз залуугаа хүлээх зуур хэсэг аавтайгаа ярилцах агаад дээр тэнгэрт гялалзах оддыг хараад инээмсэглэн "Аав? Би энэ оддыг харж л хүслээ гуйдаг байсан шүү дээ. Харин бурхан надад тэр хүслийг минь биелүүлэхээр нэг хүнийг явуулсан боловч эргээд аваад явчихсан. Орлож буй хүн хэдий бий ч гэлээ, би үнэхээр түүнээс илүү хайрлаж чадахгүй бол яах ёстой юм бол?" хэмээсээр их л гүнзгий утгатай асуулт асуусанд залуу хариуд нь ийн хэлэв.

"Хүссэнээ л сонго. Яагаад заавал хайргүй хүнээ сонгоно гэж? Одод чиний нууцыг мэдэж байхад ингээд л орхих хэрэг үү?"

Ийн хэлсэнд Жэхи хөнгөхөн санаа алдан суухад тун удалгүй машин хөлөглөсөн хар костюм, пиджак хослуулан цэвэрхэн өмссөн тэрээр ажлын онцлог уу гэлтэй нэгэн залуу машинаасаа буун "Жэхи!" гэсээр дуудахад дуу гарсан зүг рүү хяламхийн харчхаад тэрээр аавынхаа хэлсэн үгийг тунгаан "Би юу ч гэсэн таны хэлсэн үгийг сайн бодож үзнэ ээ~ Та түүнтэй дараа тухтай уулзахгүй юу даа. Болгоомжтой яваарай. Аав аа..."

Өнөөх машинтай залуу руу Жэхи удаанаар алхсаар очвол нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан зогсож буй залуу машиныхаа хаалгыг онгойлгож өгөн "Харьцгаая даа, Жэхи?" хэмээвэл хариуд нь "Тэгье ээ, Жимин аа" гээд түүний машинд нь суулаа.

Flashback~

Хажууд унтаж буй эмэгтэйг их л тогтуун харах тэрээр духан дээр нь хайрлах мэт зөөлөн үнсчхээд байж байтал утасны чичрэлт мэдрэгдэхэд залуу утсаа яаран аван харна.

Нууцалсан дугаар байх агаад залуу төвөгшөөсөн байдалтай харснаа асуудалд орохыг хүссэнгүй бололтой ирэх дуудлагыг аваад чихэн дээрээ тавьтал "Миний Күүки? Ирж хононо биз дээ?" гэсээр найланхай хоолойгоор хэлэх нь хэний ч дургүйг хүргэмээр.

"Үгүй ээ. Завгүй. Яагаад одоо болтол салахгүй наалдаад байгаа юм? Бидний дундах гэрээ дууссан гэдгийг мэдэж байгаа биз дээ-" гэх үгсийг их л зоригтойхон хэлэхэд эмэгтэйд энэ үгс түүнийг ихэд цухалдуулан гэнэтхэн харилцуурын цаанаас орилсоор "Жонгүг! Чи намайг уурлуулахыг хүсээ юу? Юу болохыг чи мэдэж байгаа!" хэмээхэд тэрээр энэ балай яриаг эцэс болгомоор байсан ч зүв зүгээр зөвшөөрчихсөн гэнэн залуу.

"За, за! Ойлголоо доо. Хэзээ нэгэн цагт би энэ харилцааг дуусгавар болохыг хүлээж байгаа шүү! Дахиж ийм тэнэг харилцаанд өөрийгөө унагамааргүй байна"

"Сайн хүү..."

Энэ нь түүнийг Жонгүгээс эгч гэдгийг илтгэх бөгөөд энэ эмэгтэй Жонгүгийн хайртай эмэгтэй болох Жэхиг таних болохоор түүнийг яаж ч мэдэх эрх мэдэлтэй хүүхэн.

Жонгүг амандаа хараал урсгасаар түүний хажууд жаргалтай хэвтэх нэгнээс урваж байгаадаа харамссан тэрээр "Уучлаарай...Жэхи. Би ингэхийг хүсээгүй ч бүгд чиний төлөө шүү" гээд хувцсаа яаравчлан өмсчхөөд гэрээсээ гүйн гарлаа.

End of Flashback~



Жэхи нэлээдгүй согтсон ч түүний яриа, бодол санаа нэг зүйлд ихэд нухацтай хандана. Хажууд машин барин суух нэгэн рүү хараад ам нээлээ.

"Жимин? Бидний харилцаа ийм байгаад зүгээр гэж үү? Ийм байлаа гээд бид аз жаргалтай байгаа билүү?" хэмээсэнд машинаа барьж явж байсан залуу машинаа гэнэтхэн зогсоосонд Жэхи ширэв татан харсанд залуу хариуд нь,

"Хүний сэтгэл хувирдаг юм. Түүнтэй адил миний чамайг гэсэн сэтгэл сайнгүй байсны эцэст хувирч, одоо би чамд үнэхээр их хайртай гэдгийг чи ойлгох хэрэгтэй бус уу? Чиний ч намайг гэх сэтгэл сайнаар төгсч болох байхад яагаад миний дэргэд заавал мөнөөх хүнээ санан дурсдаг юм? Намайг шархлуулах зүйл хийхээ боль, гуйя. Хэрвээ чи надаас салахыг хүсэж байгаа юм бол яг одоо машинаас буу..."

Жиминий царайнд үнэхээр залхангуй төрх үзэгдэх агаад Жэхиг тэрээр хэзээ ч дийлж чадахгүйгээ ойлгосон тул ийн хариу хэлэхэд хүрсэн ажээ.

Гадаа бас яг л мэдсэн мэт Жэхи, Жимин хоёрын харьцаа муудсан мэт бүдийж, гэнэтхэн л бороо шаагин орох нь тэр.

Хэдий хүйтэн бороо шаагьсан ч Жэхид үнэхээр хамаагүй байсан тул машинаас гаран ганцаар явах замыг сонгосон байлаа...

"Чамайг үзэн ядаж байна... Ким Жэхи. Гэхдээ л би чамайг гэх хайраа амархан үгүй хийж чадахгүй байна"

PRISONER || JJK [Completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang