𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘦𝘯: 𝘓𝘦𝘵𝘵𝘦𝘳

552 84 23
                                    

Охин хэд хоног хоол идээгүйгээс болж маш их турж эцсэн байх агаад үхдэл мэт хүйтэн шалан дээр хэвтэх нь түүнийг хэтэрхий өрөвдөлтэй харагдуулна.

Гундуу төрх, хатсан уруул, ямар ч үйлдэл хийх тэнхээгүй болсон түүнд зүгээр л үхээд өгмөөр санагдах нь түүний дотроос зулгаан байж ядуулах аж.

Ганц л хийж чадах үйлдэл нь Жонгүгийн үлдээсэн захиаг нандигнан унших юм. Жонгүгийг захиаг эхнээс нь авахуулаад олон дахин уншина. Зүгээр л хэдхэн мөр тэрхүү захиаг хэд ч уншсан түүний хувьд залхаана гэж үгүй.

Хааяа хааяахан өвдөлтөө дааж ядан босон тэрээр захиагаа унших бяцхан охин. Үхэх өдрөө хүлээгээд ч байгаа юм шиг гэмтэй.

Гэхдээ ингээд зүгээр үхээд өгнө гэж түүний хувьд үгүй. Түүнд хатуужил, зориг бий.
Өөртөө худал амлалт тавьсаар хэзээ нэгэн цагт түүнийг ирж авна хэмээн итгэл тавих тэнэгхэн охин.

***

Сайн уу? Жонгүг байна. Жэхи би чамайг хэзээ нэгэн цагт заавал ирж авна. Тэр хүртэл чи тэнхээтэй байгаарай. Энэ бүгдийг хамтдаа заавал даван туулаад гардаг юм шүү! Би амлаж байна. Хамтдаа сайхан амьдарна гэдгээ амлаж байна. Хайртай шүү Жэхи...

***

'Хайртай шүү!' гэх богинохон үг нь түүнийг маш ихээр догдлуулж, амандаа тэр үгийг олон дахин бувтнахын зэрэгцээ нулимс нь цийлэгнэх шиг.

Түүний амнаас бас дахин энэ л үг олон дахин шивнэх шахам гарсаар л байлаа.

"Жонгүг"

Харин Юнги охиноо хэд хоног хоол ундгүй байлгасан болохоор зоорины хаалгыг чахруулсаар хоол, ус хаалганы дэргэд орхин гарах гэтэл Жэхи нүдээ нээсээр түүн рүү харвал аав нь жихүүцэм зэвүүнээр харан угтаж байх нь түүнийг бага зэрэг айлгахад хүргэв.

Жэхи нэг л мэдсэн булан руу шигдэж суудаг нэгэн болчихож.

"Би чамд сануулсан! Тэгтэл чи дүрмийг зөрчсөн шүү, муу охин минь"

"Би дахиж тэгэхгүй ээ. Зүгээр л намайг энэ зоориноос гаргаад өгөхөд л хангалттай" гээд алгаа хавсран гуйвал Юнги жуумалзахаа аядан "Дахиж зугтаад хэзээ ч эргэж ирэхгүй бол би яах болж байна? Тийм болохоор чи энд хэд хоног битгий хэл хэдэн жил ч байсан болно" гэх хорон үгийг хэлснээр яриа ийнхүү өндөрлөсөн юм.

Охинд ч үргэлжлүүлэн ярих тэнхээ байсангүй тул цааш ярилгүй тавьж үлдээсэн хоол болон ус руу мөлхсөөр очих аж.

Түүний хоолойгоор ч хоол давахад хэцүү болсон нь илт ч тэр ийм зовлонгоор үхэхгүйн тулд амьдрахын төлөө тэмцсээр л байсан билээ.

***

"Яриагүй уджээ? Ажил чинь сайн биз дээ? Манайхаар ирвэл би ч маш их баярлана шүү!" гэсээр Юнги гэх залуу хэн нэгэнтэй утсаар их л баясангуй ярин зогсох аж.

Гэхдээ түүнд тэрхүү хүнтэй ярихад багахан айдас мэдрэгдэнэ. Яагаад юм бол?

Өнөөх утасны цаанаас ярьж буй залуу нь ийн "Мэдээж. Ажил үнэхээр амжилттай байгаа. Харин Жэхи та хоёр сайн уу? Би та хоёртой уулзахаар удахгүй очно гэдгээ дуулгах гэсэн юм" гэхэд Юнги үл хариу хэлэн албаар тасалж орхиж, утсаа унтраасаар ор луугаа шидлээ.

Энэхүү яриа тийм ч удаан үргэлжилсэнгүй. Түүнд таатай санагдахгүй бол юмыг шууд л хаячихдаг нэгэн.

Гэрийн утас ч мөн чичрэн дуугарах ч Юнгид ярих хүсэл огтхон ч төрөхөө байсан нь илт.
Энэ нь түүнийг маш их бухимдалтай байгааг харуулах бөгөөд толгойгоо барьсаар шүүгээнээсээ олон, олон эмнүүдээс нэг эм сонгож авсаар залгилж орхив.

Хэрвээ тэр охиныг авна гэвэл би яах ёстой вэ? Жэхигийн биеийн байдлыг хараад охиныг албадан шахалтаар аваад явчих байх тийм үү? Гэхдээ би түүнд өгөхгүйг хичээнэ...

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now