𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘩𝘳𝘦𝘦: 𝘍𝘪𝘳𝘴𝘵 𝘭𝘰𝘷𝘦

857 89 7
                                    

Маргааш ч болж, ургахын улаан нарнаас урьтан боссоор охины тэсэн ядан хүлээсэн өдөр ийнхүү эхэллээ.

Тэр энэ өдөр боломжийг ашиглаж гарч чадах болов уу? Эсвэл бүтэлгүйтэх болов уу? Түүний сонголт юуг хүлээж байгаа бол?

Охин эртлэн босоод хийдэг зуршил нь хамгийн түрүүнд нүүр гараа цэмцийтэл угаан, хамгийн гоё гэсэн урт ягаан даашинзаа сонгон энэ өдөрт зориулан өмссөн нь энэ аж. Аав нь түүнийг гэнэт яагаад ингэж их өөрийгөө гоёод байгаад гайхсан ч тийм ч анхаарал хандуулсангүй. Тэр энэ өдөрт зориулж болон хүүд зориулан ингэтлээ гоёсонд хайр хүрэм.

Нууцлаг, нэрийг нь үл мэдэх бяцхан хүүг цонхон дээрээ харуулдан нүдээ ширгэтэл түүнийг хүлээнэ. Тэр гадаа гарах боломжийг алдахыг хүсэхгүй байгаа нь харваас илт.

Аав нь өрөөнд нь орж ирж, цаг мөч бүрийг алдалгүй хянадаг нэгэн тул охиноо цонхон дээрээ юу ч юм хүлээн зогсож байхыг хараад бага зэрэг сэжиглэх ч аль болохыг тоохгүйг хичээнэ. Тэр бараг ойрын хэд хоног дандаа л цонхноосоо салахаа байчихсан шүү дээ.

"Охин минь, йм эрт цай ундаа уухгүй, цонхоор юу тэгтлээ хараад сууж байгаа билээ? Бас ингэж их гангалаад яах гэж байгаа юм?" гэхэд охины духан дээрх хүйтэн хөлс бурзайх агаад зуршил болсон ёсоор хоёр гараа хавсран барин суух аж.

Аз болж аав нь түүнийг сандрахдаа гаргадаг зуршлыг нь мэддэггүй. Хэрвээ мэддэг байсан бол яаж л бол яаж л түүний юуг нуугаад байгааг мөдхөн мэдчихнэ. Энэ нь түүний хамгийн сайн чадвар.

Юнги Жэхигийн хажууд нь очоод цонхоор харахад мэдээж зүгээр л дүүрэн бүдүүн ногоон моддоор хүрээлэгдсэн, анир чимээгүй газар байх нь мэдээж.

Бараг л хэний ч мэдэхгүй нууцлагдмал шорон мэт газар.

"А-аан, юу ч биш дээ. Б-би зүгээр л агаар амьсгалсан юм л даа. Удахгүй би араас тань очъё"

Тэр инээхээ аядан гацаж түгдэрсээр хэлэх нь хэн ч харсан их л сэжигтэй санагдуулна.

Угаасаа охин аавдаа шинэ найзтай болсноо болон тэр нууцлагдмал найзаараа туслуулан гэрээсээ зугтан гарах гэж байгаагаа мэдэгдэх ёсгүй тул ингэхээс өөр арга байхгүй. Цаашдаа хэр удаан тэр хоёр нууцалж чадах эсэхийг мэдэхгүй ч чадна гэдэгт хэн, хэнгүй найдна.

"За яахав. Гялс очиж өглөөнийхөө цайг уугаарай. Тэгвэл аав нь шүршүүрт орлоо"

Тэгэхэд охины зүрх гэнэтхэн л түргэн, түргэн цохилох агаад маш гэнэтийн боломж тохиолдсонд ихэд баярлана. Энэхэн хугацаа түүний хувьд маш том боломж. Гэхдээ нэг л зүйл хөл алдаж, буруу зүйл хийвэл баригдлаа л гэсэн үг.

Хэдэн жилийн мөрөөдлөө үгүй хийхийг хэн ч хүсэхгүй.

"Богинохон хугацаа ч гэлээ, тэр хүүтэй танилцаж хэрхэн гарах талаараа ярилцах хэрэгтэй байх? Өнөөдөр бүр хальт гараад үзчих ч юм билүү?"

Амандаа шивнэх төдийд ийн хэлчихээд аавыгаа сайн шиг ажиглачихаад цонх руу харцаа шилжүүлэв. Харин өнөөх мод руу анхаарлаа хандуулахад хүү ч тэр өчигдөр байсан газраа ирэн, ичингүйрэн нуугдан зогсож байх нь тэр.

Охины нүд бараг л бүлтрэх нь үү гэлтэй томрон гялалзаж байсан гэхэд буруудахгүй. Бүлтгэрхэн хүүг гараараа нааш цааш хөдөлгөн дуудахад хүү гүйгээд л очих нь их хөөрхөн.

Хүү, охин хоёр хоёул үнэхээр л догдлон бие биетэйгээ уулзана гэхээс байж ядна. Охин ч тэр өмнөх шөнө хүүг бодсоор байгаад л унтсан хүү ч мөн адил.

"Сайн уу? Намайг Мин Жэхи гэдэг. Чамайг?"

Охин аль болох сандрахгүй байхыг хичээн ийнхүү инээмсэглэн хэлсэн нь энэ ажээ. Харамсалтай нь хүү нууцлаг гэдэг шигээ ер дуугарахгүй, харин толгойгоо бага зэрэг хазайлган зүгээр л Жэхиг ширтэн зогсох бөгөөд охин ч түүн рүү нухацтай нь аргагүй ширтсээр л.

"Чи яагаад ярихгүй байгаа юм? Ярьж чаддаггүй хэрэг үү?"

Тэр аль хэдийн олоод мэдчихлээ шүү дээ. Ийм явдал болно гэж хэн ч санаагүй. Гэхдээ Жэхи энгийн охин биш тул бууж өгсөнгүй.

"Тоогүй л юм... Гэхдээ намайг ойлгоод сонсож байгаа нь яамай даа. Анхны маань найз учраас харин ч баярлаж байна" гээд инээмсэглэн хэлэхэд хүүд түүний хацрын хонхорхой нь харагдахад тэр ч даган инээлээ.
Эгдүүтэй санагдсаных байж мэдэх л юм.

"Чи бас хөөрхөн инээдэг юм гээч?"

Нууцлагдмал хүүгийн хувьд бүх юм
анхных. Анхны найз, анхны хайр...

Анх тэр охиныг хараад догдолсон
сэтгэл ч тэр...

Сар яг л чам шиг. Харин би чиний хувьд
яг л нар шиг нэгэн. Гэвч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй шүү дээ.
Түүнтэй адил бид ч гэсэн хамт байх
хувь тавилангүй юм болов уу?

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now