Жон Хусог:
-Hey! Нойрсож буй гүнжийгээ ирж аврахгүй юм уу? Ханхүү минь :)Жон Жонгүг:
-Хараал ид! Жэхиг минь оролдсон байх юм бол чамайг ална гэж мэдээрэй!Жон Хусог:
-Аймар ханхүү байх нь ээ~ Цаг чинь яваад байгаа юмсан... Хаанаас ирж авахаа сайн мэдэж байгаа гэж найдъя.***
Хаанаас ирж авахаа тэрээр үнэхээр сайн мэдэж байгаа учир нь Хусог, Жонгүг хоёр үнэхээр сайн найзууд байсан бөгөөд хамтарч ажиллаж байсанг илтгэнэ. Гэхдээ Хусог урван, Юнгитэй хуйвалдсанаар Жонгүг түүнээс хөндийрч Тэхёнтай хамтарч байгаа нь энэ билээ.
Одоо түүнд дахин итгэх итгэл аль хэдийн үгүй болсон.
"Тэхён! Машин бэлд! Хусог Жэхиг аль хэдийн хулгайлчихаж! Юнгигийн гарт орчихвол би дахиж Жэхитэй уулзаж чадахгүй үхнэ л гэсэн үг..." гэхэд Тэхён ч дуугүй л нухацтай царай гаргасаар гадагшаа гараад гүйчих нь тэр. Жонгүг өрөөндөө ороод ашиглаж болох хутга зэвсгээр өөрийгөө хангаад түүний араас яаран гарлаа.
***
"Юнги ах аа! Уулзаагүй удсан байна шүү!" гэсээр их л найрсагхан хэлэн түүнийг урин оруулаад тэврэхийг оролдоход тэрээр их л залхсан байртай гарыг нь холдуулаад "Чи ийм байдлаасаа залхдаггүй юм уу? Хоёр хоногийн өмнө уулзчихаад надаар тоглоод байдаг юм уу?" гэсээр Жэхигийн байгаа өрөө рүү гутлын тодхон чимээ хангинуулсаар зүглэнэ.
"Харин ч сонирхолтой шүү! Удахгүй жинхэнэ үйл явдал өрнөх гээд байхад?"
Түүнийг ийн хэлэхэд тэрээр нээх тоолгүй Жэхи дээр ирэхэд охин түүнээс үнэхээр маш ихээр айж цэрвэх бөгөөд Юнгигээс хөдөлж чадах чинээгээрээ холдохыг хичээнэ.
Юнгиг огцом хөдөлгөөн хийнгүүт л айдаг болчихсон охин.
Залуу инээсээр "Миний охин ч их том болсон бололтой? Хайртай хүнтэйгээ ганц ч гэсэн хоног жаргалтай л байсан биз? Одоо хангалттай байх? Тийм ээ?" гэсээр ёжлон хэлэхэд охин "Аав аа, одоо би таны хүссэнээр юуг ч хамаагүй хийе. Харин Жонгүгт л битгий гар хүрээрэй" хэмээнэ.
Түүний нүдэнд нулимс хурсан байх агаад уйлахгүйг их л хичээж байгаа нь шуудхан мэдэгдэж байв.
Залуу хөмсгөө зангидан Хусог руу юу болоод байгаа юм гэсэн харцаар харвал тэр хариуд нь "Жонгүг ирнэ. Би дуудчихсан юм" гээд хэнэг ч үгүй сандал налан зогсохыг хараад Юнги гэнэтхэн босож ирсээр түүний цамцнаас зууран авав.
"Тэнэг амьтан! Ажлаа аятайхан хийчихгүй улам хүндрүүлээд байх юм!" гэвэл Хусог гэмгүй инээмсэглэл тодруулсаар Юнгигийн гарыг өөрөөсөө холдуулаад цамцаа нэг янзлан ийн хэллээ.
"Нэг тийш нь болгочихвол амар биш гэж үү? Охинд болон танд амар"
Юнги газар хэвтэж буй төмөр цохиур луу харцаа шилжүүлээд гэнэтхэн авахаар шийдсэн бололтой доош тонгойсоор аван гартаа эвтэйхнээр барьж үзэх аж.
"Чиний зөв байж мэдэх л юм. Дахиад л хүн алах хэрэг гарах нь дээ? Уг нь гараа бузартуулмааргүй байсан юмсан. Жэхи? Чи тийм тэнэг үйлдэл хийгээгүй байсан бол өдийд чи ч тэр, чиний тэр Жонгүг чинь зүгээр байх байлаа?" хэмээн хэлэхэд Жэхи чимээгүй мэгшин уйлсаар ийнхүү ард нь хоцорсон байх ажээ...
***
"Тэд ч их хурдан ирлээ шүү. Яг цагтаа..."
Хусог, Юнги хоёр гартаа төмрөн цохиурууд барьсаар гарч ирвэл өнөө хоёр бас л яг өөдөөс нь машинаасаа бууж таарах аж.
"Чамд хэр их хэмжээний мөнгө хэрэгтэй юм? Тэр хүссэн хэмжээгээр чинь өгье. Оронд Жэхиг л явуулчих" гэхэд Юнги гаран дахь цохиураа эргүүлсээр "Та нарт тэр их хэмжээний мөнгө угаасаа байхгүй. Харин байдаг хүнд нь л өгөх хэрэгтэй биз дээ? Хэдэн жилийн турш Жэхиг хайрласандаа ч биш. Жэхиг ашиглан би нэг хүнээс хариугаа авахын тулд л энэ хугацаанд байлгасаар ирж, одоо захиалсан хүндээ л зарах үүрэгтэй. Жэхиг хорин нас хүрэх хүртэл нь би хадгална" хэмээх нь тэр.
"Хариугаа авна гэнэ ээ?"
"Тийм ээ! Танай ааваас... Ким Тэхён"
VOUS LISEZ
PRISONER || JJK [Completed]
Roman d'amour"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"