𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘩𝘪𝘳𝘵𝘺: 𝘛𝘩𝘦 𝘌𝘯𝘥.

648 89 41
                                    

Намар болж, сэрүү орсон байх агаад намрын гандсан навчис шар өнгөөр энд тэндгүй өнгө нэмнэ. Яг л бороог санагдуулам мэт хатсан навчис нэг нэгээр унан хийссээр...

Нэг бодлын үзэсгэлэнтэй хэдий ч хэнийг ч бай ганцаардуулан дааруулна.

Жэхи гэх охины хамгийн дуртай улирал болох нь түүний харцнаас мэдэгдэх аж. Үсээ сулхан боосон тул зарим нэг унжсан үс хийссээр, яг л сахиусан тэнгэр мэт харагдуулам. Бондгор цагаан хацар нь бага зэрэг улайчихсан байх аж. Харин хэн болгоны шунамгайрам дурлах уруул нь яльгүй улаан. 

Цэвэрхэн гэгч нь өмссөн пальтоныхоо захыг нэг имэрчихээд тэнгэр лүү харвал маш цэлмэгхэн харагдах ажээ.

Хэдий цэлмэг ч хаанаас ч юм бэ сийрэн үлээх салхи жиндүүлж орхино.

Гэнэтхэн түүний зөөлөн хацрыг салхи зүсэх шиг болон хүчтэй салхи салхилахад хийсэх үсээ чихнийхээ араар хийсээр эргэж харвал амьдарч байсан зэвүүцэм байшин түүнийг угтан авна. Байшинг сайн ажвал хуучны түүний бүх дурсамж сэдрэх шиг болж, харахаас сэтгэл эмтрэм.

Сайхан дурсамж байсан гэхээсээ муу муухай дурсамжууд л бодлоос нь ер салахгүй. Гэхдээ тэр төрсөн ааваасаа илүү түүнийг өсгөж хүмүүжүүлсэн аав л жинхэнэ аав шиг нь санагдсан. Хэдий хатуу гараар зөндөө олон зүйлийг даван туулан байж өссөн ч гэлээ, энэ бүхэн одоо хамаагүй.

Байшин руу орохыг хүссэн ч удаан хугацааны дараа энэ байшин нь олигтой байхгүй нь лавтай. Зүгээр л гаднаас нь өнцөг булан бүрийг нь сайн ажин, нүдээ аньсаар нэг сайн гүнзгий амьсгаа авлаа.

1, 2, 3...

Ингэж тоолоход л гайхалтай зүйлс угтан авдаг биш билүү? Яг л гэнэтийн бэлэг мэт.

Харамсалтай нь юу ч байсангүй тул тэрээр гэрийн зүг буцахаар эргэн харахад түүнийг онцгой нэгэн инээсээр угтан авах нь тэр.

Түүнийг инээхэд яг л нар мэт, саяхан л жиндүүлж байсан салхийг хөөчхөв үү гэлтэй л...

Энэ л өнөөх гайхалтай гэнэтийн бэлэг нь юм байх даа?

~~~

"Намайг санасан л биз дээ?"



Тийм ээ, чамайг санах битгий хэл.
Үгүйлэн яг л өөрийгөө алчих шахсан.
Хийсэн сонголтоо ямар тэнэг болохыг
ухаарсан маанаг би л болов уу?



"Яагаад уйлаад байгаа юм?"



Тэнэг болохоороо! Чамгүй бол хэцүүддэг гэдгийг мэднэ биз дээ? Чамайг байхгүй өдөр хоног намайг тайван байсан гэж санаа юу? Өдөр болгон уйлсан. Энэ
нулимс юу ч биш!



"Юм дуугарахгүй юм уу?"



Бишүүрхээд, сэтгэлд минь нэг юм тээглэчихсэн байгаад л миний амнаас
ганц ч үг дуугарч чадахгүй байна.



"Жэхи?"


Би өөрийнхөө нэрийг чамаар
хэлүүлэхийг маш удаан хугацааны
турш хүссэн. Одоо зөвхөн чиний
амнаас сонссондоо болоод
би уйлахаа зогсоож чадахгүй
байна! Чи яг шидтэн байх аа?
Жон Жонгүг...



"Нэг зүйл хэлэхийг хүссэн
юм. Би чамд хайртай, Жэхи?"



Энэ хэдхэн үг намайг яг зүрхээр
явуулах бололтой. Энэ үгс чинь
бусдын надад хайртай гэж хэлэх
үгтэй яавч дүйцэхгүй. Тэдний
намайг гэх сэтгэл хуурамч шүү дээ.


Чамайг би намайг санаад эртхэн
хүрээд ирэх болов уу гэж хэчнээн
хүлээсэн гэж санана? Хэзээ ч
салахгүй мэт тэвэрсээр өнөөх
сайхан үнэрээрээ намайг умбуулна
гэж бодсоор өдий хүрсэн. Гэхдээ энэ
бүгд миний буруу байсан, Жон Жонгүг...



"Би ч гэсэн чамд хайртай, Жонгүг аа?"

~~~

Яг л энэ мөчийг болдогсон бол зогсоочихмоор тийм л үзэсгэлэнтэй.

Жонгүг гараа дэлгэвэл Жэхи багадаа аавдаа тэврүүлэхээр гүйдэг шиг л өөдөөс нь нүдэндээ нулимстай энгэрт нь наалдав.

Ханатлаа тэвэрсний эцэст Жонгүг нэг гараараа Жэхигийн бэлхүүснээс тэврээд нөгөө гараараа шанаанаас нь барих агаад харин Жэхи удаанаар нүдээ анилаа.

Жонгүгийн зөөлхөн уруул Жэхигийн уруул дээр буухад үнэхээр чихэрлэг үнсэлт түүнд бэлэглэх аж.

Жонгүг түүнээс уруулаа салгаад чихэнд нь дөхөөд "Одоо чамайг зовоох нэгэн гарч ирэхгүй. Харин ч хайрлах нэгэн гарч ирсэн болохоор заавал жаргалтай байлгана. Хайртай шүү! Жэхи..."





A/n: 30 хэсгийн турш хамтдаа байсанд баярлалаа. Би энэ бичвэртээ тийм ч дуртай биш ч цаг хугацаа нэлээдгүй орсон болохоор засаж янзлах тал дээр нэлээн хичээж байгаа. Бас зарим дүрүүдээ хэтрүүлсэн гэдгээ ч ойлгож байна. Тэр тал дээр дахин уучлаарай. Тэгээд ойлгохгүй зүйл байвал нээлттэй асуугаарай. Дуртай нь аргагүй хариулах болно. Мөн бусад бичвэрийг минь уншаад үзээрэй гэж санал болгож байна. Тэгээд дагахаа мартав аа. Бүгдэд нь хайртай шүү!

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now