𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘸𝘰: 𝘉𝘦𝘴𝘵 𝘍𝘳𝘪𝘦𝘯𝘥

911 97 7
                                    

16 нас...

Юнги ажлынхаа өрөөнд учир нь олдохгүй маш олон бичиг цаастай зууралдан суухад харин охин өрөөндөө их л гиюүрэн уйдан сууна. Гиюүрэн суух нь ч түүний хувьд зүгээр л нэг хэвшил болчихож. Өнөө нэг муу чихарч дуугарах орон дээрээ дээш харан хэвтсээр юуг ч юм бэ бодон хэвтэх бөгөөд гэнэтхэн нэг зүйлийг санан огцом өндийн бослоо.

Магадгүй энэ өдөр л тэр түрүүлж хөдлөх хэрэгтэй байх гэж бодсон уу, бүү мэд. Гэнэт л түүний толгойд дэггүй бодол зурсхийн орж ирэх нь тэр. Тэр бол мэдээж зугтах...

Тэр өмнө хэзээ ч зугтах оролдлого хийх гэж хичээгээгүй шүү дээ. Харин энэ удаад оролдоод үзэхэд гэмгүй гэж бодсон юм шиг.

Цагийг тааруулан аль болох алдаа гаргахгүйг хичээх хэрэгтэй гэх бодол түүний толгойг аль хэдийн сайн гашилгаад амжив. Одоо түүнд зугтаад явах газар байхгүй нь байх нь чухал бус. Зүгээр л энэ шоронгоос оргох нь чухал байсан гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ яг үнэндээ тэр хийх гэж буй зүйлээ хэтэрхий эрсдэлтэй зүйл болохыг ойлгоогүй юмсанж. Аавдаа баригдвал асуудал улам л дэврэн тэр ямар нэгэн байдлаар эрэмдэг нэгэн болчихож мэдэх нь гунигтай.

Цонхоор эргэн тойрноо сайн шиг нэг гүйлгэн харчихаад байж байтал тэртээх модны цаана нэг хүү ичингүйрэн зогсох дүр зураг хамгийн түрүүнд нүдэнд нь тусах нь тэр.

Гэхдээ тэр хүү харагдахгүйг хүсэж байгааг илтгэж буй бололтой тэрхүү модны цаана улам л шигдэх ч аль хэдийн Жэхи олоод харчихсан тул хөвгүүн зугтах гэсэнгүй.

Охин нэг хяламхийн харсаар инээмсэглэн өнөөдөр түүний азтай өдөр таарсан мэт дотроо багтарчих шахам баярлаж байлаа.

"Ичимхий хөвгүүн байх нь ээ? Анхны минь найз болж таараад чи ч, би ч азтай байна"

Хөвгүүн их л сандарч байгаа бололтой гараараа оролдсоор охин руу хааяа хааяахан сэмхэн харсаар зогсвол өнөөх охин гараараа тэр хүүг нааш ир хэмээн дуудахад хүүгийн зүрх яг л булгилав уу гэлтэй зүрх нь хүчтэй, хүчтэй цохилно. Хэдий од түүний найз байсан ч тэр том болоод хэзээ ч хүрч чадахгүй зүйл гэдгийг алхам алхмаар ойлгосон юм. Харин тэр хүүд бол гараа сунгаад л хүрч чадна шүү дээ.

Хүү ихэд гайхсан ч хэдэн жилийн турш ширтсэн тэр охин нь дуудаж байхад яаж очихгүй байх билээ дээ...

Бяцхан хүү яаравчлан гүйж очиход Жэхи их л царайнд нь баяр баясал дүүрнээр угтах нь хүүд улам л таалагдана.

Гүйсээр л нэг л мэдэхэд хэдхэн алхмын наана ирэхэд бие биенээ бага ч гэсэн ойроос харсандаа баярлах агаад яг л үлгэр дээр гардаг шиг ханхүү гүнжээ цамхгийнх нь доор тосон авах гэж буй мэт тийм л үзэсгэлэнтэй.

"Сайн уу? Юу ч гэсэн чи намайг эндээс гарахад туслах хэрэгтэй байна. Ойлгосон уу?" гээд аавдаа аль болох баригдахгүйн тулд ийнхүү шивнэн анхааралтай гэгч нь хэлтэл хүү ч дуулгавартай нь аргагүй чих тавин сонсох аж. Хүү ер дугаралгүй зүгээр толгой дохиод, охиныг аврах ажилдаа орохоор гар шамдлаа.

Охины өрөөний цонх тийм ч өндөр биш байсан тул тэр хоёрт хоорондоо ойлголцоход их амархан байв. Тэр хооронд Юнги гэх залуу ширээн дээр хөглөрөх бичиг цааснуудыг нэг нэгээр дээрээс нь давхарлан түүний ажил дуусаж буйг илтгэх шиг. Цаг нь яагаад ч юм тэгж таарчихдаг энэ удаад охинд тийм ч аз тохиосонгүй.

Бичиг цааснуудаа эмхэлчихээд хавтастай зүйл рүү хийгээд, цоожтой шүүгээ рүү хийх нь их л нууц зүйл гэдгийг харуулах ажээ. Түүний өрөө рүү охин хааяа хааяахан л шагайдаг байх. Тэрнээс бол аав нь түүнийг өрөө рүүгээ оруулахаас дургүйцдэг нэгэн билээ. Өрөөг нь товчхон танилцуулбал бусад өрөөнүүдээс илүү тохилог, тавилгуудынх нь хийц шинэлэг, бор өнгө голдуу суурилж өгсөн бөгөөд маш олон цоожтой шүүгээнүүд байхын сацуу учир битүүлэг номнууд өрөөстэй.

Тэр өрөөгөө хүртэл түгждэг нь нэг л цаанаа сэжигтэй.

Бүх ажил гээд л бүх юмаа зохицуулчихсан учраас охиндоо цаг гаргахаар охиноо дуудсаар түүний өрөө рүү удаанаар зүглэнэ.

"Жэхи?"

Энэ удаад охин сонссонгүй. Дахин охиныг илүү чангаар дуудахад гэнэт л сэхээ оров уу гэлтэй сандран хүүд явахыг санууллаа.

"Дараа чамаас туслалцаа гуйя. Чи миний анхны найз болсон шүү! Аав наашаа ирэх нь байна. Одоо яв даа" хэмээн ийн хэлээд охин яаравчлан хүүг гараараа яв гэсээр дохио өгөхөд, хүү ч толгой дохиод гялс гэгч нь гүйн өнөөх модныхоо араар орох бараа харагдсаар хоцрох аж.

Охин хэдий гарч чадаагүй ч найзтай болсондоо баярлаж байв. Хүүгийн хувьд ч тэр анхных нь найз болсон байх. Бие биенийхээ нэрийг мэдээгүй ч сайн найзууд болсон гэдэгт хэн хэнгүй итгэлтэй байгаа л болов уу?

"Жэхи? Миний охин юу хийж байгаа юм?"

Охин өнөөх үл мэдэх хүү рүү харсаар хоцорвоос түүнийг юунд тэгж анхааралтай ширтэж байгааг гайхсан аав нь гэнэтхэн хоолойгоо засах чимээ аниргүй байдлыг эвдлээ. Жэхи харцаа огцом салгаад аав руугаа бүлтэгнэн харлаа.

"Миний охион? Ямар нэгэн зүйл болоо юу?"

"Юу ч биш ээ! Аав аа, би өлсөөд байна. Та надад хоол хийгээд өгөөч?"

Тэр яриаг өөр тийш нь эргүүлж орхин хошуугаа унжуулан гуйхыг харсан Юнги тоолгүй толгойг нь илээд зөөлөн толгой дохино.

"Ойлголоо, аав нь гялс хийгээд өгье. Жаахан тэсчих. Удахгүй ээ"

PRISONER || JJK [Completed]Donde viven las historias. Descúbrelo ahora