𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘧𝘪𝘷𝘦: 𝘚𝘸𝘦𝘦𝘵 𝘨𝘪𝘧𝘵

703 76 9
                                    

Охин аавыгаа ажил хийх зуур Жонгүгтэй уулзахаар тэсэн ядан цонхныхоо өмнө зогсоно. Яг л түүний хувьд хайртай хүнтэйгээ уулзахад ямар байдаг яг тийм л мэдрэмж дотрыг нь бүрхэн авах аж.

'Хэрвээ болдог сон гарч уулзаад, хамтдаа хөгжилтэй нь аргагүй хөөцөлдөн тоглох байсан байх даа?' гэх бодол толгойд нь хуралдах агаад гадаа тоглож буй дүр зургаа толгойдоо сийлэх бяцхан охин.

Нэгнийгээ хөөгөөд л бусад хүүхдүүдийн адил байхыг илүүд үзнэ. Гэхдээ бүгд түүний хүссэнээр хэзээ ч байхгүй. Энэ чинь шорон шүү дээ.

Жонгүг ичингүйрэн модны цаана зогссоор нууцаар хардаг байсан бол одоо шууд маш их хөөр баясалтайгаар гүйн ирдэг болсон байлаа. Маш их дэвшил шүү! Хэрвээ охин гадаа гарч чаддаг байсан бол тэр хоёр инээлдэн бие бие рүүгээ гүйгээд тэврэлдэх байсан байх гэж бодмоор...

Жонгүг инээн ирээд бага зэрэг амьсгаагаа дарчихаад, гартаа атгаж ирсэн цаасаа сарвайн өгөхөд охин бэлэг авж байгаа жаахан охин шиг баярлан авав. Нээн үзвэл цаас нь үрчийж хорчийсон ч гэлээ, цэвэрхэн нямбай бичсэн богинохон үг өгүүлбэр хэрнээ охины сэтгэлийг хөдөлгөөд амжлаа. Тэр үгс нь ердөө "Сайн уу? Жэхи" гэсэн ердөө хоёрхон үг байлаа. Үнэхээр хайр татам юм.

"Ваа, Жонгүг аа! Чи үнэхээр гоё бичдэг юм байна. Бас миний нэрийг цээжилчихэж. Сайн байна! Чиний өгсөн цааснуудыг үргэлж нандигнах болно оо! Амлая" гэхэд Жонгүг бага зэрэг инээмсэглэлээ.

Жонгүгийн өгч буй цааснууд яг л Жэхигийн хувьд маш нандин бэлэг мэт. Учир нь Жонгүг ярьж чаддаггүй тул энэ бяцхан үгс нь түүнийг маш ихээр догдлуулж чаддаг ажээ.

Жэхи Жонгүгт дуртай зүйлсээ гээд сонирхолтой юм болгоныг ярьж байлаа.
Дуртай амттан, өнгө болон мөрөөдлөө гээд бүхий л зүйлээ тэр зөвхөн Жонгүг хүүд ярих нь үнэхээр итгэж байгааг илтгэх агаад тэр чих тавин газар өвсөн дээр тухлан сууна.

Магадгүй охин хүүгийн тухай ч мэдмээр байгаа байгаа нь лавтай. Ямархуу байдалтай амьдардаг? Түүний дуртай зүйлсийн талаар гээд л бүх юмыг...

Тэр хоёр яг өөр ертөнцөд зөвхөн хоёулахнаа байгаа мэт санагдаж байгаа гэлтэй гадаа шувуудын жиргээ, моддын салхинд шаагих чимээ л сонсогдсоор л...

Жэхи ердөө л энэ бүхнийг хүссэн. Гадаа гарч, найзуудтай болон дуртай зүйлсээ ярихыг хүссэн. Тэр бусад хүүхдүүдийн адил байж чадаагүй ч гэлээ, энэ бүхнийг хийж өгье гэсэн мэт эгдүүтэй хүү гараад ирсэн нь баярламаар санагдсан гэдэг нь илт.

Харин тэр хоёр яриандаа хоёул орсон байх тул Жэхи аавыгаа дуудаж байхыг сонсоогүй нь харамсалтай...

"Жэхи!" хэмээн дуудахад охин нь хариу өгсөнгүй тул бага зэрэг санаа нь зовних шиг болж ажлаа түр орхиод охиныхоо өрөө рүү зүглэхээс өөр аргагүйд хүрсэн нь энэ юм.

"Энэ хүүхэд чинь юу хийгээд ингээд хүн дуудаж байхад хариулдаггүй байна аа? Хүний санаа зовоогоод байх юм даа"

Охиныхоо өрөө рүү дандаа орох нь аавынх нь зуршил аль хэдийн болчихсон зүйл тул түүний хувьд гажууд зүйл биш. Өдөрт гурав болон түүнээс дээш олон удаа Жэхигийн өрөө рүү орж, түүнийг шалгадаг. Хэнд ч байсан төвөгтэй санагдана. Яаж ингэж тэвчдэг гэдгийг ойлгох юм алга.

Одоо хамгийн чухал нь тэр хоёр хэрвээ баригдах юм бол цааш юу болох нь үнэхээр аюултай! Баригдвал хамгийн ихээр хохирох нь Жэхи биш гэж үү?

1, 2, 3...

Тэд баригдах болов уу? Эсвэл үгүй юу?

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now