Би чамайг бус өөр нэгнийг сонгохыг хүссэн ч чи өөртөө намайг аль хэдийн донтуулчихсан байсан. Чи яг л мансууруулагч шиг, Жон Жонгүг?
***
Жэхи таг гацан зүгээр л хий дэмий ам нь ангалзан түүний нүд бүлтрэх нь үү гэлтэй тормолзон зогсох ажээ. Хэдэн жил түүнийг зовоодог нэгэн байсан ч гэлээ, өдий болтол нь хайраар дутаахгүй гэсэндээ сайн өсгөж хүмүүжүүлсэн нэгэн шүү дээ. Нулимсаа унагаахгүй гэсэндээ тэвчин зогсохыг харсан Тэхён энгэртээ наан тэвэрсээр толгойг нь илнэ.
"Явцгаая, Жэхи? Энэ бүхэн ингээд дуусчихгүй болохоор зүгээр л явцгаая"
Яагаад энэ бүхэн ингээд дуусахгүй гэж? Хэн нэгэн үүнд цэг тавихгүй юм уу?
Охин түүний хэлснийг сайн ойлгосонгүй бололтой асуулт эрсэн харцаар ширтвэл тэрээр "Удахгүй ойлгох болохоор надаас олон юм битгий асуу. Жонгүг хүлээж байгаа болохоор хурдан явцгаая!" гээд гараас нь хөтөлсөөр ой руу орлоо.
Мэдээж Жонгүгтэй гарснаас хойш охин дахиж бараг л гараагүй. Тийм болохоор гадаа дахин гарахад эрх чөлөөг мэдэрч буй мэт санагдах бөгөөд нэг гүнзгий амьсгаа авсаар "Жонгүг та хоёр сайн найзууд уу?" гэхэд Тэхён Жэхи рүү нэг хяламхийн харвал тэр бага зэрэг даарч байгаа бололтой бага зэрэг чичирч байсныг ойлгосон юм. Залуу гадуурх өмсөж байсан савхиа нөмрүүлтэл охин гайхсаар харвал Тэхён "Харин л дээ? Чи их даарсан харагдаж байна" гэх нь үнэхээр халамжтай нэгэн мэт түүнд санагдаад амжив.
Охин даарснаа одоо л ухааран савхинд нь шигдэн, доош харвал хөл нүцгэн байгаагаа анзаарсан ч үл тоон урагш харан чимээгүй алхална.
***
Ойд өнөөх Жонгүгийн амьдарч байсан жижигхэн байшин руу зүглэж байхыг охин шууд ойлгоод амжив. Хэдий ганцхан удаа очсон ч гэлээ, анх удаа Жонгүгийн амьдардаг газар луу очиж байгаа болохоор тухайн үедээ маш их догдолсон болоод л хурдан цээжилчихсэн нь энэ байх.
Одоо ч маш их догдлол дүүрэн алхах бөгөөд хажууд алхаад гараас нь хөтлөж буй нэгэнд бус түүнийг маш хүлээж буй нэгэнд л илүү догдолсон охин.
Яг л урьдын адил гучин минут хэрээтэй алхсаар ирвэл өнөөх байшин нь яг л хэвээрээ харин Жонгүг шал өөр нэгэн болсон байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жонгүг үнэхээр өөр нэгэн болсон нь илт.
Тод өнгийн хувцас биш яг Тэхёнтой адилхан хар бараан хувцас. Хэн нэгнээс өөрсдийгөө нуух мэт үүгээрээ халхлах ч Жэхи хаанаас нь харсан түүнд дотно мэдрэмж төрнө.
Бас болоогүй үс нь арзайж сэгсийсэн ч царайлаг хэвээрээ. Мөн энд тэндээ бага зэргийн шархтай болсон нь магадгүй зодоонд нэлээн оролцдог нэгэн байх гэж бодмоор. Өмнөхөөсөө маш өндөр залуу болсон байх бөгөөд ойролцоох нэг бүдүүн модыг налсаар тэрхүү залуу доош харан зогсох аж.
"Күүки?"
Зөвхөн Жэхи л түүнийг ингэж дууддаг тул Жонгүг үл ялиг инээмсэглэсээр дуу гарсан зүг рүү харлаа. Гадаа харанхуй байгаа ч сарны гэрэл үнэхээр тод гэрэлтэж байсан тул Жэхигийн хавдсан нүд, бага зэрэг арзайсан үс, хэд хоног сайн юм идэж уугаагүй бололтой хатсан уруул хальт мэдэгдэм.
Охиныг гинжилсэн гэдгийг ч мэдэгдүүлэм гаран дээрх улаан ором хүртэл тодоос тод харагдана.
"Сайн уу? Жэхи? Уулзаагүй удсан байна" хэмээн их л гүн хоолойгоор ийн ярихад охин гайхах агаад мөн догдолсоор нүдэнд нь нулимс хүртэл хурсан байх аж.
"Жонгүг? Чи үнэхээр ярьж чаддаг болчихсон хэрэг үү?"
ESTÁS LEYENDO
PRISONER || JJK [Completed]
Romance"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"