Худал хуурмагаар дүүрсэн энэ ертөнцөд охин амьдрахыг хүсэхгүй байгаа ч гэнэхэн бодолдоо автагдан 'Жонгүг над дээр заавал ирнэ' гэх үгийг олон дахин амандаа шивнэхийн сацуу тэрээр гараа чанга атгасаар дотроо тэмцэлдэнэ.
Түүнээс хойш их удаан хугацаа өнгөрсөн. Охин ч хэдэн жил, сар, өдөр хоног өнгөрч байгаа баримжаагаа хүртэл алдсан байв.
***
Аав нь энэ удаа өглөө эртлэн зооринд орж ирсэн байх бөгөөд хаалганы чахрах дуунаар сэрсэн тэрээр гайхан өндийн харвал аав нь түүн рүү шийдэмгий гэгч нь алхан түүний урд явган суулаа.
Гэнэтхэн охины эрүүнээс атган "Амаа хамхиарай! Үгүй бол энэ зоориндоо тэр чигтээ гацна гэж мэдээрэй! Өнөөдөр Согжин ирнэ. Аятайхан л байж үзээрэй дээ, охин минь..." гээд шүдээ сийчүүлсээр охинд хэлэх бөгөөд охин нулимсаа арай гэж залгилан суух аж.
Охин өмнөх насандаа юу буруу хийсэн болоод энэ насандаа ингэж зовлон үзнэ вэ?
Түүний амнаас үг гарах битгий хэл авиа ч гаргаж чадахаа байсан бололтой хөнгөхөн толгой дохисоор зүгээр л доош харан суух хөөрхийлөлтэй охин.
***
Бяцхан охин гэгдэж байсан Жэхи аль хэдийн арван долоон нас хүрэх гэж буй тул Согжин өнөөдөр л зав гарч байгаа болохоор урьдчилж тэмдэглэхээр болсон нь энэ билээ.
Согжин хоёр юм уу, гурван жил алгасаж нэг л ирдэг бөгөөд ганц удаагийн ирэлт нь гэхэд л охины хувьд их чухал өдөр. Түүнтэй байхад л бүх юм түүний талд ч юм шиг санагддаг гэхэд хилсдэхгүй.
Жин ч тогтсон цагтаа болох яг арван нэгэн цагт дуу шуу болсоор орж ирдэг заншилтай.
Яг л цагтаа хаалга тогшиход Юнги яаравчлан түгжээг тайлахад, бие биенээ хараад тэврэлдэх аж."Алив, орооч" хэмээн их л найрсагаар хэлэхэд Жин инээсээр орвол ширээн дээр зассан юм яг урьдын адил их тансаг харагдана.
Юу ч хэзээ ч өөрчлөгдөөгүй мэт үзэгдэх ч охин тэс өөр.
"Жилийн дараа ирсэн ч бүх юм яг хэвэндээ байна шүү! Харин нэг л юм өөрчлөгдөж? Жэхи үнэхээр хөөрхөн болчихсон байна" гээд охин руу авчирсан алтанзул цэцгээ сарвайхад Жэхи чимээгүй доош харсаар үл тоох нь бүдүүлэг санагдана.
'Жин бодохдоо түүнд цэцэг таалагдаагүй юм байх даа?' гэж бодсон төдий цэцгийг ширээн дээр тавиад яг Жэхигийн өөдөөс хараад суулаа.
"Жэхи саяхан ханиад хүрээд бие нь тийм ч сайн тэнхрээгүй байгаа болохоор санаа битгий зов доо" гэж худлаа хэлэх нь харамсалтай нь Жинд нөлөөлсөнгүй.
Жин аль хэдийн охины гундуухан аймар болсон төрхийг харчихсан. Охин ч доош харан чимээгүй уйлж байхыг Жин олж хараад аргадах мэт хажууд нь сандран очлоо.
"Юнги? Хоёулаа тусдаа уулзчихаад ирвэл яаж байна?" гэсээр их л ууртай нь аргагүй хэлээд чимээ аниргүй, охины сонсож болохооргүй нэгэн өрөөнд орохоор зэхэв.
Юнги ч араас нь хэнэггүй алхсаар өрөөнийхөө хаалгыг налсаар тийм гэхийн аргагүй харцаар түүнийг ширтсэнд тэрээр,
"Охиныг минь чи яачихсан юм? Чамайг охинд минь ямар нэгэн зүйл хийгээгүй, хийх ч үгүй байх гэж найдсан юмсан? Би охиноо өнөөдөр аваад явчихад зүгээр биз дээ?"
Жин ийн чичилсээр хэлэхэд хариуд нь Юнги "Чиний охин гэнэ ээ? Энэ чинь миний охин. Чи өмнө нь аав нь байсан байж болно. Гэхдээ дараа нь чи надад хаячхаа биз дээ? Өдий болтол нь би өсгөсөн болохоор Жэхи миний охин! Авна гэж бодож байвал санасны чинь гарз" гээд ёжлон хэлээд өрөөний хаалгыг тас хийтэл саван гарав.
Жин ч харамсан охиноо яах гэж ийм хүнд өгснөө ойлгохгүй нулимс унагаах агаад ханыг хий дэмий цохихоос өөр юм эс хийнэ.
~
Жиний өмнөх амьдрал тийм ч амар байгаагүй. Жэхигийн ээж төрөхийн хүндрэлээс болоод Жинд үлдээгээд нас барсан. Жин ч охиноо ганцаараа өсгөнө гэдэг хүндрэлтэй санагдаж, залуухан байгаа болохоор охин нь түүнд ядаргаатай санагдсан нь тэр. Тэгээд сайн найз болох Юнгидээ үлдээгээд өөрийнхөө амьдралыг бодсон хэнэггүй залуу...
Одоо түүнд аав байх эрх байхгүй бололтой? Юнгид ч аав байх эрх үгүй л болов уу?
BINABASA MO ANG
PRISONER || JJK [Completed]
Romance"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"