𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘸𝘦𝘯𝘵𝘺 𝘵𝘸𝘰: 𝘑𝘶𝘯𝘨 𝘏𝘰𝘴𝘦𝘰𝘬

541 78 24
                                    

"Жэхи? Чи мөн үү?"

Түүнтэй тааралдсан нэгэн огтоос танихгүй нэгэн байх бөгөөд нэрийг нь дуудсан ч адилхан өөр нэртэй нэгнийг дуудсан байх гэж бодсоор хажуугаар нь зөрөх гэтэл өнөөх залуу гарнаас нь зуураад тавьсангүй.

Жэхи нулимсаа нэг арччихаад үл мэдэгдэм нүдээ онийлгон харсан ч таниагүй тул ийн асууж орхив.

"Ө-өөрөө хэн билээ? Намайг таньдаг билүү?" гэсээр асуухад залуу яг л нар мэт цайлган инээмсэглэл тодруулсаар түүнийг гэнэтхэн тэврээд авчих нь тэр. Жэхи түүнээс холдох гэсэн боловч тэврэлт нь хэтэрхий чанга байсан тул дийлсэнгүй хий дэмий амаа ангалзуулна.

"Намайг танихгүй байгаа хэрэг үү? Би Хусог байна аа!" гэхэд Жэхи гайхсаар арай гэж тэврэлтээс нь салаад "Уучлаарай, би танихгүй байна л даа. Намайг таних хүн цөөхөн байхад яаж өөрийг чинь таньдаг гэдэгт тийм амархан итгэх юм?" хэмээн эргэлзэнгүй асуулаа.

"Би бага байхдаа чамтай уулзаж байсан шүү дээ! Сайн найз чинь! Аавыг чинь Мин Юнги гэдэг мөн биз дээ? Чамайг харин Мин Жэхи" гэх нь түүнийг маш их таньдаг нэгэн болохыг бараг л илтгэж Жэхи түүнийг дээрээс нь доош хүртэл ширтэв.

Костюм пиджак нь түүнийг их л ихэмсэг харагдуулах бөгөөд үсний засалт нь ч тэр хувцсандаа ихэд тохирсон харагдах аж.

Охин түүнд итгэх нь зүйтэй байх гэсээр худлаа үнэн инээмсэглэчихээд, үсээ чихнийхээ хойгуур хийн "Намайг үнэхээр уучлаарай. Би яагаад ч юм таньсангүй-" гэж хэлж дуусаагүй байхад нь Хусог хөмсгөө атируулдсаар "Чи их даарч байгаа харагдаж байна. Одоо хаашаа явах гэж байгаа юм? Чи багадаа манайд очиж үзэх юмсан гэж их ярьдаг байсан шүү дээ? Манайд очиж хамтдаа багынхаа үеийг дурсаж яривал яаж байна. Манай аав, ээж ч чамайг хараад маш их баярлах байх" гээд гадуурх пиджакаа нөмрүүлээд түүнийг ихэд үнэтэй харагдах хар машин дээрээ аваачин суулгалаа.

Жэхид одоо мэдээж очих газар байхгүй тул тэрээр тэнд очиж хэд хоног байж байгаад л гэр лүүгээ харих хэрэгтэй байх гэж бодсон төдий.

"Хёнсог гэлүү?" хэмээн мэдэн будилахад Хусог чанга, чанга хөхөрсөөр "Жон Хусог шүү дээ. Чи ч багын ийм юм тогтоохдоо муу байсан одоо болтол тийм хэвээрээ байна шүү!" гэхэд Жэхи ичингүйрэн уруулаа хазлах аж.

***

"Ирчихлээ!" гэсээр Хусог дуу шуу болсоор түүнийг машинаас буулгаад гэр лүүгээ дагуулан орлоо.

Охин өнөөх гэрийг нь гаднаас нь сайн ажиглавал Хусогийн байгаа байдалтай яг л зохицох бөгөөд үнэхээр том ордон мэт харш нүднийх нь өмнө зурайна.

Тэр бараг хэзээ ч ийм айлд орж байгаагүй. Тийм учраас гаднаас нь их л сонжин харан үнэхээр баян юм гэх бодол ч орж ирсэн биз?

"Өнөөдөр аав, ээж ирээгүй юм байх даа?" гэсээр Хусог гэх залуу тээнэгэлзэн цонх руугаа харвал үнэхээр л хүн байхгүй мэт харанхуй ноёрхох бөгөөд хөшигнүүд нь хаалттай байх аж.

"Гэхдээ яахав дээ. Дараа ирэхээрээ уулзаж болно шүү дээ!" гээд тэр түлхүүрээ сажигнуулсаар хаалгаа онгойлгон, гэр лүүгээ уриалгахан оруулаад шуудхан ширээний хойно суулгаад түүнд ус хийж өглөө.

Охин ч ам нь цангасан тул нэг амьсгаагаар ууж орхиод ийн асуулт асуув.

"Хё- Хусог? Чи манай аавтай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?" гэхэд мөнөөх залуу болох Хусог хачин жигтэй инээмсэглэл тодруулчхаад өнөөх инээмсэглэлээ гэнэтхэн алга болгочихоод хэнэг ч үгүй "Өнөөдөр" гэв.

Жэхи гайхахын зэрэгцээ түүний бага багаар нүд анилдаад ирэх бөгөөд сууж байсан сандлаасаа босох гэсэн ч хөл алдан газар унаж орхилоо.

Тэрээр гүн нойронд хэсэг хугацаанд автсан нь энэ байсан юм.

PRISONER || JJK [Completed]حيث تعيش القصص. اكتشف الآن