𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘸𝘦𝘯𝘵𝘺 𝘵𝘩𝘳𝘦𝘦: 𝘐'𝘮 𝘢𝘧𝘳𝘢𝘪𝘥

508 82 26
                                    

Охин эргээд яг л хуучин байрандаа оччихов уу гэлтэй, бүх мартахыг хичээсэн зүйл эргээд ирсэн байлаа. Түүнийг тэр чигт нь бүдүүн олсоор хүлсэн байх бөгөөд түүнд мэдээж их тухгүй байх нь тодорхой. Нарны гэрэл ч хэтэрхий хурц тул нүдээ нээх гэж зовхио дааж ядан сэрэх охин.

Биеэ хөдөлгөх гэж тэр оролдсон боловч түүнд тийм ч амар байсангүй. Аз болж түүний амыг таглаагүйд тэрээр бага ч гэсэн баярлах шиг. Бас энэ өрөөнд нь хэн ч байхгүй байх агаад яг л эзгүй мэт чив чимээгүй байдал ноёрхох ажээ.

Жэхи өөрийгөө дэмий л хараасаар тэнэг мэт тэрхүү үл таних залууг дагаж ирсэндээ харамсах агаад Хусогийн хамгийн сүүлд хэлсэн үгийг бодвоос айж дагжин чичирч байсан юм.

Тэр аавын дор ажиллаж байгаа нэгэн хэрэг үү? Одоо би буцаад аав дээр очих бололтой. Бараг үхсэнээс ялгаагүй юм болох юм байна, тийм үү? Би айж байна...

Удалгүй хэн нэгний ойртон алхах чимээ хаалганы цаанаас сонсогдоход Жэхи харцаа хаалганы зүг тусгалаа. Одоогоор түүний хувьд хамгийн их үзэн ядаж байгаа нэгэн хаалгыг онгойлгон орж ирэх бөгөөд зэвүүн инээд тодруулсаар удаанаар ойртсоор хагас сууна.

"Хөгийн амьтан!" хэмээн Жэхи уруулаа хазлан уурлавал Хусог чанга, чанга хөхөрсөөр уруулыг нь эрхий хуруугаараа илээд "Яасан? Нэг хоног ч гэсэн жаргалтай байсан биз дээ? Гэхдээ чи ч нуугдахдаа муу юм гээч? Энэ уруулаараа өнөөх залуугаа сайн үнсэж аваа байлгүй" гэсээр ёжлоход Жэхи цухалдан түүн рүү нулимж орхих нь тэр.

Хусогийн саяхан л нүүр дүүрэн зэвүүн инээмсэглэл хүйтэн хөндий төрхөөр солигдсон байлаа.

"Энэ удаад л тэслээ шүү. Аавд чинь би чамд гар хүрэхгүй гэж амласан болохоор. Гэхдээ дараагийн удаа чи улам уур хүргэвэл би чамайг яачихаж мэднэ шүү!" гэж анхааруулаад нүүрээ ч арчихаа марталгүй босон явлаа.

"Тэртээ тэргүй би үхэх гэж байгаа болохоор намайг яасан ч бай, харамсаад байх зүйлгүй болчихсон. Юу ч хийсэн надад хамаагүй, хөгийн амьтан минь!"

Хусог ч тоосонгүй утсаа гаргаж ирээд чихэн дээрээ тавиад "Охин чинь их хорон үгтэй юм аа? Миний тэсгэл алдвал би охиныг чинь яачхаж мэдэхээр байна шүү! Анхааруулъя? Хурдан ирж ав. Эсвэл хэдэн цагийн дараа үхлүүт болон хэвтэж буй цогцос авна гэж мэдээрэй!" гээд утсаа тасалж орхилоо.

"Би тоглох дуртай. Тоглоомыг илүү хөгжилтэй болговол яаж байна?" хэмээн өнөөх хамгийн их дургүй хүргэмээр инээмсэглэлээ гаргасаар түүний зургийг хормын дотор авчих нь тэр.

Яг л сахиусан тэнгэр мэт инээмсэглэл ч гэлээ, тэр хаана энэ инээмсэглэлээ ашиглахаа мэддэггүй хэнэггүй нэгэн бололтой.

Юу ч юм бэ, утсан дээрээ бичсээр "Чиний бодож байгаа нэгэн. Чиний хэзээ ч хайрлахаа зогсоож чадахгүй нэгэн л дээ" гэхэд Жэхи цухалдан "Боль! Битгий түүнээр оролд! Оронд нь зүгээр л намайг алчих!" хэмээхэд залуу "Хэтэрхий уйтгартай биш үү?" гэж хэлэхийн хооронд зурвас ирж байгаа чимээ утсанд ирэхэд Жэхи юу гэсэн бол гэхээс байж ядна.

Хусог нэг жуумалзчихаад "Ханхүүгээс чинь их хурдан зурвас ирлээ шүү! Ханхүү чинь цагаан морио хөлөглөөд гүнж дээрээ ирлээ гэнэ дээ? Жэхи?" гэх нь тэр.

Үгүй ээ! Жонгүг! Муу тэнэг! Яах гэж миний хойноос ирж байгаа юм бэ?! Надаас болоод тэр үхчихэж мэднэ шүү дээ...

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now