5 нас...
"Жэхи? Охин минь хаана байна? Унтах цаг боллоо!" хэмээн түүнийг аав нь дуудсаар өрөө болгоны хаалгыг нээсээр үзвэл харанхуй байх агаад охин байхгүйг илтгэнэ. Учир нь Жэхи их аймхай тул харанхуй өрөө рүү зүглэх битгий хэл, харанхуй өрөөг гаднаас нь харахаас ч айдаг бяцхан охин. Тийм учраас энэхүү байшинд түүний бараг орж үзээгүй өрөөнүүд ч нэлээн бий.
Цонхгүй, тоос шороонд дарагдсан, цусны эхүүн үнэр ханхалсан өрөө хүртэл байдаг нь хачирхалтай. Ямар ч цонхгүй тэрхүү хачин өрөөнд юу байдгийг бурхан, Юнги хоёр л мэдэх байх. Өрөөнүүдээр хэсүүчлэх нь хоёулхнаа хэрнээ томхон байшинд амьдардаг нь илт мэдэгдэх аж.
Гэхдээ гадаах ертөнц аймар гэхээсээ илүү аав гэх тэр залуу аймар байсныг бяцхан охин мэдээгүй явсан юмсанжээ. Мэдээж охин маш жаахан байна шүү дээ. Учраа мэддэггүй насан дээрээ байхад Юнгид санаа зовох зүйл үгүй. Жаахан л том болчихвол юм ойлгодог насан дээрээ иртэл аав нь түүнийг яаж аргацаах аргаа хараахан олоогүй л болов уу?
Охины аавыгаа болон өөрийгөө зурсан зураг хаалган дээрээ наачихсан өрөө бол мэдээж охины өрөө билээ. Юнги өрөөний хаалгыг нээж үзвэл бүдэгхэн гэрэл ч гэлээ өрөөг тод мэт чимнэ.
Өрөөний ханан дээр охины зурсан гэгээлэг, гоёмсог зургууд яг л уран зургийн галерей мэт зурайн харагдах аж.
Түүний өрөөний цаад талын буланд охины томхон гэгч ор байдаг бөгөөд хэдий ор том ч гэлээ, охины унтлаганы усан цэнхэр даашинз үл мэдэгдэм цухуйх ажээ. Үүнийг нь харсан аав нь инээмсэглэсээр хаалгыг зөөлөн гэгч нь хаалаа.
"Жэхи, хаана байгаа юм бол оо? Харагдахгүй байх чинь? Энд байхгүй юм байх даа?" гэсээр ийн худал мэдэн будилахад нь охин ч дотроо ихэд баярлан инээдээ барьж ядна.
Их л жаргалтай байх ч удахгүй энэ жаргал зовлон болоод л дуусна гэдгийг охин мэдэхэд хэтэрхий жаахан.
"Сайн хайх хэрэгтэй юм болов уу? Бяцхан Жэхиг олчихлоо!"
Орны доошоо огцом харсаар охин руугаа гараа цочоох аятай барихад охин ч бага зэрэг цочисхийсээр тэр хоёр ч их жаргалтай нь аргагүй хамтдаа инээлдэнэ. Охин ч тэр энэ цаг хугацааны турш маш их баяр хөөртэй байсан сан.
"Манай Жэхи ч илүү сайн нуугддаг болжээ? Мундаг гэдэг нь!" гэсээр ийн хэлвэл охин үсэрч дэвхцсээр орон дээрээ гарч суун хөлөө савлуулна.
"Тийм байгаа биз? Аав аа? Дараагийн удаа бүр олдохгүй ч байж мэднэ шүү!"
8 нас...
"Аав? Би уйдаад байна. Яагаад энд хоёулангаас нь өөр хүн байдаггүй юм? Би гадаа гармаар байна. Найзуудтай болоод тогломоор байна. Та ч гэсэн гадаа гардаг шиг би бас гармаар байна. Би одоо том охин болсон шүү дээ"
Жэхи үнэхээр л цөхөрсөн бололтой ийн хэлэх агаад аавыгаа асуулт болон чин сэтгэлийнхээ үгээр булж байлаа.
Энэ нь бараг л нэгэн хэвийн санагддаг болсон байж ч мэднэ. Учир нь өмнөх хэдэн өдрүүдээс авахуулаад Жэхи аавыгаа залхтал гадаа гарах талаар хэлсэн байх.
"Аавтайгаа л тогло. Гадаа биш! Аав нь чамайг уйдаахгүй байж чадна. Чи гадаа гарахад хэтэрхий жаахан байна. Чи гадаа гарвал–"
12 нас...
"Больж үз! Наад үгээ битгий л давтаарай даа, аав аа? Хэдий болтол намайг ингэж аргацаах гэсэн юм бэ? Би гадаа гарч яагаад болохгүй гэж? Арай жаахан байсан үеийн шиг мангасын талаар л ярих гээ юу..."
Тэр дөнгөж арван хоёрхон настай ч үнэхээр ширүүхэн их л ууртай нь аргагүй сөргөлдөн ийнхүү хэллээ.
Харин хариуд нь Юнги хэзээ ч гаргаж байгаагүй аашаа гаргав уу гэлтэй их л хатуухан үг хэлж орхив.
"Болохгүй гэсэн бол болохгүй! Миний үгнээс зөрвөл чи бид хоёр хоёулаа л хохирно шүү! Миний үгэнд ороод дуугүй л байж бай!"
Тийм ээ. Тэр ингэж хэлсэн л бол хийлгүүлдэггүй хүн. Одоо л жинхэнэ тэр өөрийнхөөрөө байлгахыг үнэхээр л их хичээж байна.
"Та гардаг байж би яагаад гарч болдоггүй юм? Таны ярьдаг бүхэн бүгд хийсвэр үлгэр биз дээ? Та миний мэдэх сайн аав лав биш!"
Энэ удаа тэр охиныхоо хэлсэн үгэнд гайхшран чив чимээгүй болчих нь тэр. Охин нь ердөө хэдхэн жилийн дараа л гэхэд бүх худал үнэнийг мэдчихлээ шүү дээ. Харин түүний ганц л мэдэхгүй байгаа асуудал гадаа гаргахгүй байгаа шалтгаан билээ.
Магадгүй түүний уур дээд цэгтээ хүрсэн учраас дуугүй байх нь зөв сонголт гэж бодсон байх? Гэхдээ хэрвээ тэд сөргөлдсөөр байх юм бол Юнги яаж ч мэднэ шүү дээ.
Энэ гэрт хэн ч түүний эсрэг байх боломжгүй. Түүнд хэн ч бай гар хүрэх, хайрлах ч боломж байхгүй болчихсон. Магадгүй тэр аль хэдийн эвдрээд засрахгүй нэгэн болчихсон болов уу? Хагарсан аягыг буцааж нийлүүлж болохгүйтэй адил бус уу?
ESTÁS LEYENDO
PRISONER || JJK [Completed]
Romance"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"