𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘸𝘦𝘯𝘵𝘺 𝘦𝘪𝘨𝘩𝘵: 𝘉𝘢𝘥 𝘰𝘳 𝘎𝘰𝘰𝘥

463 72 31
                                    

"Хариугаа авна гэнэ ээ?"

"Тийм ээ! Танай ааваас, Ким Тэхён!"

Тэхён аавдаа илүү амь тул бараг өөрийгөө золиосолж чадах нэгэн.

"Миний ааваас өшөө авна гэнэ ээ? Ямар нэгэн тэнэг юм хийгээд үзээрэй! Зүгээр оронд нь намайг л зод, ал!!! Хүссэнээ хий" гэсээр хамаг хүчээ шавхан орилсоор, нулимстай нүдээрээ ширтвэл Юнги цохиураа улам чанга барих бөгөөд Тэхён руу гүйсээр дайрах нь тэр.

Тэхёний аманд цус амтагдаж эхэлж, маш ихээр амнаас нь цус сахран гарч гараа өвдөг дээрээ тулан зогсоод Юнги рүү хэнэг ч үгүй инээнэ. Юнги зүгээр ч байсангүй улам уур нь хүрсэн бололтой дахин цохилоо. Хэдэн удаа ч юм бэ түүнийг маш ихээр цохино. Энэ үед түүний цохилт маш хүндээр туссан мэт газар тэрийн унаж орхив.

Жонгүг зүгээр хараад зогсоно гэдэг тийм ч сайхан байхгүй шүү дээ. Юнги рүү байдаг чадлаараа дайрч зогсоохыг илүүд хүснэ. Харин тэднийг ширтэж буй Хусог инээсээр байшин руу хаалгыг татсаар орлоо.

Тэр Жэхиг аваад зугтах гэж байгаа юм болов уу? Аль эсвэл алах?

Харин тэр хооронд Тэхён, Жонгүг хоёр аль чадахаараа л Юнгиг дарахыг хичээх агаад тэр хоёр түүний төмөр цохиурт хэтэрхий хүчин мөхөс байх аж. Тэр гурав ч их л амьсгаадан хэдэн минут зууралдаж, зодолдсоны эцэст Жонгүг боломж олдсон мэт буугаа гаргаад ирчихэв.

"Одоо угаасаа чам шиг юмыг Жэхигийн аав байхыг харж үнэхээр чадахгүй нь! Хогийн амьтан!" гээд хуруугаа улам л гохон дээрээ дарахаар тааруулна.

Юнгид одоо үхэх гэдэг тийм ч хамаагүй мэт сандрангуй төрх түүнд үзэгдэхгүй байх бөгөөд үхнэ гэдгээ мэдэж байсан бололтой "Хэдий тийм ч гэлээ, би охиндоо өөрөөсөө илүү хайртай байсан юм шүү!" гэхэд Жонгүг хариу ч хэлэлгүй гохоо дарж орхих нь тэр.

Яг тэр үед Юнгиг үхэтхийн унахад Жэхи өнөөх байшингаас аав руугаа яаран гүйн гарч ирлээ.

Жэхи өвдөглөн суугаад аавынхаа толгойг өвөр дээрээ тавин цурхиран уйлсаар "Аав аа! Муу охин байсанд уучлаарай. Дараа төрөлдөө сайн аав, сайн охин байцгаая" гээд аавынхаа хацар дээр нь үнсээд амжив.

Жэхи одоо хэнийг ч буруутгах эрх түүнд үгүй. Энэ хэргийн эхлэл, гол этгээдийг ч мэдэхгүй бөгөөд мэдэхийг ч хүсэхгүй байгаа нь илт.

Яг үнэндээ Хусог тийм ч муу санаагүй нэгэн. Жонгүгаар Жэхиг л авруулах гэсэн санаа байсан нь тэр.

"Ж-жэхи? Миний охин жаргалтай байгаарай. Хийсэн бүх зүйлд у-уучлаарай. Одоо сайхан амьдрах хэрэгтэй шүү..."




***

Шөнийн нэг цагийн заасан болохыг илтгэж хүмүүсийн хөл хөдөлгөөн багассан байх гэхээсээ илүүтэй улам л нэмэгдсэн байх шиг.

Тэр дунд Жэхи бага зэрэг уусан юмандаа согтсон бололтой найгасаар явах аж.

Охин өсгийтэй гутландаа тээгэлдэн яг унахын даваан дээр хэн нэгэн түүний гарнаас барьсаар унахаас нь өмнө бариад авчих нь тэр. Жэхи охины нүд бүрэлзэн өнөөх залуугийн царай руу хэн болохыг мэдэхийн тулд их л нухацтай ширтсээр л.

Харин өнөөх залуу Жэхиг шууд танив бололтой "Жэхи? Нэлээдгүй уучихжээ?" гэхэд охин одоо л нэг танив бололтой "Аав аа?" гэсээр түүнийг тэврэн авлаа. Түүнийг ч зөрүүлэн тэрхүү залуу тэвэрсээр зөөлөн инээмсэглэн тэврэлтээсээ салаад "Аавыгаа мартаагүй байх нь ээ? Мундаг охин!" гэв.

"Тэгэлгүй яахав. Өнөөдөр л охин нь үнэхээр муу охин байчихлаа. Явцгаая..."

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now