"Хэд хоногийн дараагаас заавал энэ газраас нүүх болно. Эсэргүүцвэл зоорио манаж үлдээрэй. Чамд өөр сонголт байхгүй"
Үүнээс цааш түүнд боломж үгүй болсон мэт санагдахын хажуугаар дахиж Жонгүгтэй уулзахгүй нь дээ гэдэгт ихэд санаа зовнино. Ядаж сүүлийн удаа ч болов толгойг нь илэх юмсан гэсээр бодолд автах нь түүнийг гэсэн сэтгэл хэчнээн их болохыг харуулах ажээ.
Бид дахиж уулзаж чадахгүй юм гэж үү? Хэрвээ би энд байхгүй бол би амлалтаа зөрччихсөн мэт болчихно. Тэр гэхдээ намайг байхгүй бол эрж сураглах болов уу? Эсвэл намайг бүр мөсөн мартчих болов уу?
Охинд явахаас өөр арга үгүй шүү дээ. Тэгэхгүй бол харанхуй, хүйтэн зоорио манаж үлдэхээс өөр сонголт үгүй. Бараг үхлээ эрж байгаатай ялгаагүй сонголт.
***
Тэрээр хувцсаа бэлдэхээр хуучин модон шүүгээгээ нээвэл түүнд бусад хүүхдүүдийнх шиг тийм ч олон хувцас байхгүй байх бөгөөд солих цөөхөн хэдэн хувцсаа том цүнх рүүгээ эвхсээр хийх бөгөөд нэг зүйлийг ч бас марталгүй хийх ажээ. Тэр бол мэдээж түүний нандигнадаг төмөр хайрцаг билээ.
Магадгүй том болоод Жонгүгтэй уулзвал энэ түүнд хэрэг болж ч мэднэ.
Охин цонхыг битүүлсэн модны завсраар харахад бүрхэг, уйтгартай тэнгэрийг хараад амжив. Хэдий уйтгартай ч Жэхигийн хувьд удаан хараагүй болохоор уйдмааргүй санагдана.
"Сар ч үзэсгэлэнтэй юм аа. Яг л Жонгүгийн гүн хар нүд шиг... Хэдий тэнгэр бүрхэг байх ч Жонгүгаар адилтгавал түүний сул тал байж мэднэ. Гэхдээ дандаа бүүдийхгүй шүү дээ. Ихэнхдээ орой тэнгэр сайхан байдаг. Тийм болохоор Жонгүг яг л тийм янзтай нэгэн" гээд харцаа доош нь шилжүүлсээр цонхноосоо гунигтайяа холдлоо.
Хэрвээ аав нь ороод ирвэл дахиад л загнаж орхиж мэдэх болохоор. Түүний хувьд цонхтой ойртох гажууд үйлдэл болсон тул хоригдол шиг энэ нь түүнд хориотой билээ.
Охин ч орондоо орсоор нүдээ тас аниад зүүдний ертөнцдөө автахыг хүссэн ч харамсалтай нь унтаж чадахгүй түүний том хувцасны шүүгээнд ямар нэгэн юм түжгэнэн дуугарна. Энэ нь түүнийг маш ихээр айлгаж байлаа.
Багад нь аавынх ярьж өгдөг мангас гэрт нь биелэлээ олчхов уу л гэлтэй.
Гэхдээ яг үнэндээ охины айдас бол дандаа л аав нь байдаг болчихсон сон. Түүний шүдний өвчин л гэсэн үг. Ааваасаа өөр юмнаас айгаагүй удсан гэж бас болох л юм.
Охин угаасаа зоригтой. Тэр аль хэдийн зоорин дэх хархнуудтай найзалчихсан байх?
Маш удаанаар алхсаар шүүгээний өмнө аль хэдийн ирсэн байлаа. Түжгэнэх чимээ улам чангарах нь охины зүрхний цохилтыг улам хурдлуулсаар байх нь улам айлгаж салганахад хүргэжээ.
"Э-энд хэн нэгэн байна уу?" хэмээн ээрч мууран хэлээд гараа бага, багаар шүүгээний бариул руу сунгана. Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн доторх чимээ алга болох нь охиныг айдсыг бага зэрэг дарж байгаа ч нээж үзэхийг улам хүсэн нэг гүнзгий амьсгаа аваад "1...2..3..." гээд амандаа тоолсоор огцом хаалгыг татаж орхилоо.
1...2...3 ингэж тоолох нь түүнийг айдсаас бага зэрэг чөлөөлдөг ч байж магадгүй л юм.
Жэхигийн өөдөөс хар өмд, цамц, малгайтай нэгэн угтан авах нь тэр. Охин орилохыг завдсан ч өнөөх залуу яаравчлан гараараа амыг нь араас нь дараад авчхав. Нөгөө гараараа бэлхүүснээс нь бариад чихэнд нь хүнд, хүнд амьсгаадсаар "Надаас битгий айж, орилоорой. Тэгэхгүй бол бяцхан охин минь хоёулаа баригдах нь" гээд бүдүүн хэрнээ их л уянгалаг хоолойгоор ийн хэлэв.
Охин ч битүүхэндээ айж байсан ч түүнийг Жонгүгийг юм болов уу хэмээн битүүхэн итгэл тээсэн... Түүнд итгэх хэрэгтэй байх тийм үү? Дайсан биш хүнээ асуудалд унагааж болохгүй нь хоригдлын доторх хуралдах нууцхан дүрэм.
YOU ARE READING
PRISONER || JJK [Completed]
Romance"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"