Тэрхүүй ой дахь байшинд Юнги, Сэва хоёр нэг сарын хугацаанд нэлээдгүй жаргалтай байсан ч бие биеэсээ уйдаад эхэлчихсэн нь гунигтай.
Юнги охинд их сайн байдаг байсан бөгөөд Жиний хэлснээр яг л өөрийн охин мэт хайрласан. Харин Сэвад Юнгигээр халамжлуулахыг ихэд хүссэн ч түүнд ингэж хэлсэн сэн.
"Сэва? Одоохондоо охинд санаа тавих хэрэгтэй. Охин маш жаахан байна шүү дээ. Чи охиныг асрахгүй байгаа юм чинь би асрахаас өөр арга байхгүй" гэхэд эмэгтэй хошуугаа унжуулан "Гэхдээ бид хоёрын хүүхэд биш шүү дээ. Тэртээ тэргүй охин өөрийнхөөрөө том болоод биеэ даадаг болно гэж бодохгүй байна уу?" гээд энгэртээ гараа зөрүүлэн зогсоно.
Юнги духыг нь нэг няслаад "Жэхи нялх хүүхэд юм уу? Чи нялх хүүхэд юм уу?" гэсээр шоглон инээх бөгөөд Юнги хэрүүл болгохыг хүссэнгүй зүгээр л тэвчих ёстойгоо ойлгосоор ингэж байгаа нь энэ юм.
"За тэгвэл би нэг зүйл гуйя? Би хуучин сургуулийнхаа хүүхдүүдийг энд бүгдийг нь цуглуулаад үдэшлэг хийж болох уу?"
"Тэгэлгүй яахав. Хүссэнээрээ бол. Би гэхдээ оролцохгүй гэдгээ хэлчихье"
***
Ийнхүү Сэва маш ихээр хүссэн зүйл болох үдэшлэгээ хийж байгаа нь энэ билээ. Том байшинд энд тэндгүй өнгө өнгийн гэрэл асахын зэрэгцээ чанга хөгжим цуурайтна. Мөн ширээ болгон дээр ууж идэх зүйлс хангалттай харагдах аж.
Сэва сургуульдаа их нэр хүндтэй охин байсан тул түүнтэй харьцдаг болон харьцах гэж оролддог нэр бус хүүхдүүд олон. Тийм учир тэдгээр охид, залуус бөөнөөрөө цугларсан байх бөгөөд инээлдэн юм уун ярьцгааж, бүжиглэх нэгэн нь бүжиглэцгээж байлаа. Тэр дундаас Сэва хамгаас онцгойлон Жинийг олж харсан юм.
Хэдий түүнийг мэдэх ч гэлээ, энэхүү үдэшлэгт нь басхүү гэж догь харагдана.
Үсээ хойш цэвэрхэн гэгч нь янзалсан байх агаад ганцаараа яг л ханхүү нь мэт костюм пиджактай. Сэва бага зэрэг согтсон болоод ч тэр үү, залуу нэлээдгүй таалагдсан бололтой зориг гарган найгасаар хажууд нь очоод ихэмсэг гэгч нь суун яриа өдлөө. Жинд ч тэр маш их таалагдсан гэхэд буруудахгүй. Найзынхаа найз бүсгүй гэдгийг мэдэх ч өмнө нь харж явдаг байснаа нуухгүй.Хамгийн түрүүнд эхлүүлсэн хүн нь Сэва биш, Жин байсан нь харамсалтай. Гэхдээ тэд хоёул хоёулаа согтсон шалтгаантай болоод л тэр.
Энэнээс хойш тэд хоорондоо сэтгэлтэй болсон бөгөөд бараг Сэва найз залуутай гэдгээ ч мартаж орхисон дог. Найз залуутайгаа бус өөр нэгэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ гэдэг утгагүй.
***
"Яаж надад тэгж хэлж зүрхэлж байна аа?! Юнги? Би өөр нэгэнтэй уулзсан нь үнэн. Гэхдээ эхлүүлсэн хүн нь танай сайн найз гэгдээд байгаа Согжин шүү дээ!" гээд ууртайхан хатуу үг хэлсээр цүнхээ чирсээр хажуугаар салхи татуулан гараад явчихав.
Юнги сайн найздаа маш их итгэж явсан ч түүний итгэлийг алджээ.
Мөн хайртай нэгэн нь ингээд бүр мөсөн орхичихсонд дэмий л дахин, дахин нулимс дуслуулсаар зогсох ажээ...
Одоо түүнд зөвхөн өөрийнх биш хүний хүүхэд л үлджээ. Тэр хэзээ ч ингэж шархалж үзсэнгүй. Тэр охиноо хайрлахыг хүссэн ч энэ их сэтгэлийн шарх нь өвчин болоод хувирчихсан даг.
Хэзээ ч эдгэршгүй өвчин.
Түүний өвчнөөс болоод бяцхан охин нь хохирсон билээ. Тэр охиноо шоронгийн хоригдол шиг болгочихсон. Тэр охиноо дахиж Согжинтой уулзуулахыг хүсээгүй ч төрсөн өдрүүдээр нь хэдхэн удаа л уулзуулна гэж зөвшөөрөл өгсөн. Тэрнээс нааш хэзээ ч үгүй.
Шоронгийн хоригдолтой уулзах боломж цөөхөн байдагтай адил охинд ч яг тийм зарчим үйлчилсэн нь энэ.
ŞİMDİ OKUDUĞUN
PRISONER || JJK [Completed]
Romantizm"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"