Чи маш хүйтэн нэгэн. Гэхдээ надтай байхдаа яг л дулаахан нэгэн болоод хувирчихдаг шидтэй нэгэн...
***
"Орилохгүй гэж надад амлах уу?" хэмээн өнөөх үл таних залуу хэлвээс охин хурдан, хурдан толгойгоо дохилоо. Жэхи ч битүүхэн сандрах нь хэдэн жилийн өмнөхөөс хойш дахиж эрэгтэй хүнтэй ойр байгаагүй тул түүнд нэлээдгүй эвгүй санагдана. Залуу ч гараа түүний аман дээрээс удаанаар аваад урд нь зогсоход охин нэг л мэдсэн түүн рүү их л нухацтай нь аргагүй ширтэх аж.
Маск зөвхөн нүдийг нь л ил гаргаж байсан ч Жэхид тийм ч танил санагдаагүй ч ийн асуухаас үл татгалзана.
"Чи Жонгүг мөн биз дээ? Чи ярьдаг болчихсон хэрэг үү? Би чамайг хэчнээн хүлээсэн гэж санана" гээд дуржигнуулан хэлэхэд өрөөний хаалганы гадна хөлний чимээ сонсогдох нь Жэхиг болон үл таних нэгнийг балмагдуулж орхив.
Залуу ч сурамгай нь аргагүй охины гараас хөтлөөд гялс гэгч нь орны доор нуугдахад ашгүй аав нь ч гэсэн хаалгаар хальт харчхаад гараад явлаа.
Аав нь охиныг хайхгүй байгаа шалтгаан нь охин амжин аль хэдийн хөнжлөн дотроо дэрнүүд хийчихсэн байсан тулдаа л аав нь түүнийг унтчихаж гэж бодсон төдий.
Орны доороос тэр хоёр гарч ирээд амьсгаа авахаа аядсаны эцэст залуу их л халууцсан бололтой гадуурх хар цамцаа тайлахын зэрэгцээ залхуутайяа мөн марталгүй малгайгаа ч тайллаа.
Гэхдээ охин Жонгүгийг харна гэсэн итгэлдээ хөтлөгдсөөр тэсэж ядан байсан ч түүний итгэл хэдхэн хормын дотор нуран унах нь тэр.
Учир нь өнөөх залуу түүний тэсэн ядан хүлээсэн нэгэн биш байсан явдал юм.
"Чи Жонгүг биш байсан хэрэг үү? Чи яг хэн юм? Энд яг юу хийгээд байгаа юм?"
Залуу ч үсээ нэг хойш нь гараараа самнаад "Яасан? Гомдчихсон уу? Ким Тэхён гэдэг. Жонгүгтэй хамтарч ажиллаж байгаа. Хайрт ханхүү чинь машин дотор байгаа болохоор санаа зоволтгүй" гэсээр жуумалзана.
Охин зугтаалгах гэж байгааг ойлгоод баярлах ч түм буман асуултууд толгойд нь эргэлдэн "Одоо яаж эндээс гарна гэж?" гэхэд Тэхён Жэхигийн гарнаас үг дуугүй хөтөлсөөр өрөөний хаалгыг зөөлхөн нээлээ. Шатаар сэмхэн доош буувал Юнги гал тогооны өрөөндөө хэнтэй ч юм бэ утсаар ярих нь тодоос тод сонсогдох ажээ.
"Эндээс Жэхиг дагуулж явах хэрэгтэй байна. Маргаашийн дотор. Үгүй бол маргааш Жиний ар тал нь охиныг авах гэж ирж магадгүй болохоор жил ч байсан хамаагүй нуугдах газар хэрэгтэй"
Тэр охиныг авч зугтаах арга чарга чадах чинээгээрээ улайран их л нухацтай ярьсаар л...
Тэхён Жэхигийн чихэнд дөхсөөр шивнэн "Танай аав ч хэрцгий юм аа?" гээд их л зэвүүн инээд тодруулан, нэг л мэдэхэд гарах хаалганы ойролцоо ирсэн байлаа.
"Одоо л жинхэнэ тоглоомын цаг эхэлж байна, охин минь!" гээд тэд хаалгаар маш хурдтайгаар гүйсээр гарахад Юнги цочисхийн хаалга руу харсаар ухаан орсон мэт араас нь гүйн гарлаа.
Юнги амандаа хараал урсгасаар араас нь гүйх ч тэднийг гүйцэх боломжгүй мэт санагдсан ч шантралгүй гүйсээр л...
"Бид баригдах нь! Тэхён!" гэсээр Жэхи дуу алдан амьсгаадсаар хэлэхэд Тэхён огцом гэгч нь зогсоод Жэхиг яагаад ч юм тэврээд авлаа. Маш хүчтэйгээр тэврэх тэврэлтэнд нь Жэхи гайхсаар эргэж харахын завдалгүй Тэхён Юнгиг буудаж орхисон байх нь охиныг самгардуулж орхив.
"Аав аа?"
Бяцхан охин байхаа больсон ч, Юнгиг аавыгаа биш гэдгийг мэдсэн ч түүний амнаас "Аав" гэх үг юу ч болж байсан унана шүү дээ...
YOU ARE READING
PRISONER || JJK [Completed]
Romance"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"