𝘊𝘩𝘢𝘱𝘵𝘦𝘳 𝘵𝘸𝘦𝘯𝘵𝘺: 𝘗𝘦𝘳𝘧𝘶𝘮𝘦

513 80 25
                                    

Жонгүг эргээд өнөөх цэнгээний газартаа яаран, төвөгшөөнгүй байдалтай ирэхэд эргэн тойрноо нэг гүйлгэн харвал Жэхи байхгүй байх нь түүний дотор пал хийгээд явчих нь тэр. Түүнд муу зүйл тохиолдсон байх вий гэхээс санаа зовсоор Тэхён руу залгасан нь энэ юм.

Харин Тэхёний гэрт яг тэр үйл явдлыг эвдэн түүний утасны дуу хангинаваас Тэхён амандаа хараал урсгасаар Жэхиг өрөөнд орхин утсаар ярихаар зэхлээ.

"Хараал ид! Тэхён чи хаана байна? Жэхиг чи гэр лүүгээ аваад явчихсан юм уу?" хэмээн Жонгүг ихэд уурлах бөгөөд аль болох тайван байхыг хичээвэл Тэхён улам уурыг нь барна.

Яг үнэндээ Жонгүг Тэхёноос харамлаж, түүнд ямар нэгэн юм тохиолдчих вий гэсэндээ ингэсэн нь энэ билээ.

"Өө? Чи эргэж ирсэн хэрэг үү? Гэхдээ чи хэтэрхий оройтсон гэдгээ ойлгож байгаа биз дээ? Санаа зоволтгүй дээ. Жэхи манайд зүв зүгээр байгаа, ууртай залуу минь?"

Хариу ч хэлэлгүй шуудхан таслаад Тэхёнийх руу гялс гэгч нь явахаар зэхэх Жэхиг санан байж ядах залуу.

Тэхён буцан өрөө рүү ороод "Жонгүг одоо ирнэ гэж байна. Иртэл нь сайн унтаад авсан нь дээр байх?" хэмээхэд Жэхи толгой дохихоо аядвал Тэхён гарахаа гэж байснаа гэнэт зогсоод "Саяны явдлыг мартаарай" хэмээн хөндий хоолойгоор хэлэн гараад явчхад Жэхи гайхсаар дэмий л толгойгоо гашилган үлдлээ.

***

Цаг хэрээтэй явсаар Жонгүг Тэхёний гэрийнх нь гадаа ирсэн байлаа. Орцных нь шатаар дээш гүйсээр хаалганы өмнө ирээд чанга, чанга нүдэхэд нээх удалгүй Тэхён хаалга нээх аж.

"Хаалга эвдлээ шүү дээ" гэсээр тайван хэлэхэд Жонгүг үгийн зөрөө ч үгүй мөрлөн орсоор Жэхиг Тэхёний өрөөнд шалгахад тэрээр тайван гэгч нь унтаж байв.

"Яасан? Намайг оролдчихно гэж айгаа юу? Тэнэг гэдэг нь!"

Жонгүг хойш хана налсаар нэг санаа алдан "Би чамд итгэдэг... Гэхдээ би ч, чи ч эрэгтэй хүн болохоор санаа зовоод байдаг. Бас Жэхиг надад биш чамд сайн болчих вий гэхээс эмээдэг" гэтэл Тэхён нэг жуумалзчхаад "Хаагуур тэгээд явсан юм бэ дээ? Нөгөө тэнэг хүүхэнтэйгээ уулзаа юу? Ийм байж яаж Жэхид хайртай гээд байгаа юм?" хэмээхэд Жонгүг гараа зангидах нь түүнийг маш ихээр уурлаж байгааг илтгэнэ.

"Чамд хамаагүй, Тэхён! Амаа мэдээрэй!" хэмээн хэлээд том асуудал болгохыг хүссэнгүй бололтой түүнийг орхин Жэхигийн унтаж буй өрөө рүү орсоор хаалгыг хааж орхив.

Жэхи их л бат бөх унтаж байх агаад ор нь хоёр хүнд дажгүй багтчих болохоор Жонгүг түүний хажуугаар сэрээчихгүй гэсэндээ сэмхэн хэвтэнэ.

Тэгээд Жонгүг охиныг тэврээд үсийг нь нэг сайн үнэрлэсээр "Чамгүй бол би бусдыг яачихаж мэдэхээр байна шүү, Жэхи? Бяцхан охин хэрнээ надаар юуг бол юуг ч хийлгэж чадахаар нэгэн ганцхан чи бололтой? Чи хэтэрхий аюултай байна уу? Эсвэл би юу?" хэмээн шивнэн хэлбэл амнаас нь архины эхүүн үнэр ханхлах аж.

Яг үнэндээ охин Тэхён, Жонгүг хоёрын хооронд болсон бяцхан маргааныг аль хэдийн сонсоод амжчихсан. Бас Жонгүгээс ханхлах эмэгтэй үнэртэй усыг хүртэл үнэртчихсэн байлаа.



Архи болон эмэгтэй хүний сүрчиг ханхлуулан хажууд минь хэвтэхдээ
тэрээр юу бодсоныг мэдэх юм алга.

Би чамайг ханатлаа тэвэрсэн ч чамаас миний үнэр хэзээ ч ханхлахгүй байх.
Харин ч тэр үл мэдэгдэх эмэгтэйн
үнэртэн л салахгүй мэт хамар
цоргим үнэртсээр л байх бололтой.

Чамайг үүгээрээ надад хайраа илчилж байна гэж ойлгох уу? Жон Жонгүг?

PRISONER || JJK [Completed]Where stories live. Discover now