Шалны чихран дуугарах чимээ улам л чангарах нь аав нь өрөө рүү нь ойртож буйг илтгэх шиг.
Юнги дахин ам нээсээр "Жэхи!" гэж илүү чангахан дуудахад ашгүй тэр хоёр мэдсэн бололтой хий дэмий сандарцгаан одоо л нэг юм ярианаасаа ийнхүү салах аж.
Тэд яриандаа хэт их автснаас болоод анхаарлаа сулруулчихсан нь тэр байж.
"Жонгүг аа! Манай байшинг налаад зогс! Би аавыг цонхтой ойртуулахгүйг хичээе. Ойлгов уу?" гэхэд Жонгүг хүү хөнгөхөн толгой дохин охины хэлснээр яг таг хийлээ.
Юнги өөрөө охиныг дуугараагүйд их сандарсан байсан тул яарсаар орж ирвэл охин нүдээ бүлтэлзүүлэн цонхныхоо наана гэм хийсэн аятай хоёр гараа салаавчлан хуруугаа оролдон зогсож байх нь тэр.
Жаахан л хоцорсон бол хэн хэнгүй балрах шахсан шүү дээ.
"Аав чинь дуудаад байхад яагаад сонсохгүй байгаа юм бэ? Энд тэгтлээ юу хийгээд сонсдоггүй юм?" гэсээр их сэжиг бүхий асуухад аль хэдийн охины зуршил болсноор гараа чангалан атган зогсоно.
Даашинзынхаа хормойноос зуурсаар "Х-харин сонссонгүй ээ, аав аа! Дахиж тийм алдаа гаргахгүй болохоор уучлаарай" гээд сандрангуй ийм хариулт өгөн их л гэмшсэн төрх нүүрэндээ тодруулах ажээ.
"Гэхдээ аав нь чамайг дуугарахгүй болохоор чинь санаа зовоод байна! Үүнээс хойш мэдээтэй байгаарай!" гэвээс Жэхи доош харсаар уруулаа хазлан зогсохыг хараад Юнги гарах гэснээ гэнэтхэн болиод зогтусан "Яагаад ойрд цонхон дээрээ ингээд удаан зогсчихдог болчив? Арай наана чинь хэн нэгэн байгаа юм биш биз дээ?" хэмээн хэлвээс охины дотор пал хийгээд л явчих нь тэр.
Цонхны доор сонсон зогсож буй тэр нэгэн ч гэсэн хөнгөхөн дотроо айдас тээсээр дэмий л сандран зогсоно.
Аав нь охиноо гараад явчихсан байх вий гэсэн санаа зовнил төсөөлшгүй их шүү дээ. Тийм учраас тэр охиноо зүгээр ч нэг алдчихмааргүй байгаа.
"А-аав аа, юу гэж дээ. Би зүгээр л гадаа гарах хүслээ дарах гээд л дандаа цонхоор юм харангаа хэтэрхий их юм бодоод байгаа юм аа. Одооноос үнэхээр мэдээтэй байж, таны санааг зовоохгүй гэдгээ амлая"
"За тэгвэл өөрийнхөө тэр хүслийг дарах гээд тэгж байгаа чинь сайн хэрэг"
Ийн товчхон хариулт өгөөд аав нь хаалгыг нь хаасаар гаран явахад Жэхи хаалга руугаа гүйн очсоор чимээ чагналаа. Ашгүй аав нь өөрийн өрөө рүүгээ яваад өгчхөв бололтой хөлийн чимээ цааш бүдэг бадаг цаашлан сонсогдох аж.
Жэхи гялс Жонгүгийг дуудаад "Бид яг баригдах шахлаа шүү! Жонгүг аа! Дахин маргааш уулзацгаая" хэмээн хэлэхэд Жонгүг өөрт нь нэг л юм хэлэх гээд байгаа бололтой нэг л өөр харагдахад охин аргадангуй ийн асуулаа.
Охин их тайвнаар "Яасан? Жонгүг аа? Чамд надад хэлэх юм байгаа юм уу? Байгаа бол хэл дээ" гэтэл Жонгүг гараараа наашаа дөх гэж байгаа бололтой гараа нааш цааш нь хөдөлгөнө.
Охин гайхсан ч чадах ядахаараа дөхөхөөр зэхэхэд Жонгүг өлмийгөө өргөөд хацар дээр нь шоб хийтэл үнсчих нь тэр. Жэхи их гайхсан харцаар Жонгүг рүү хартал инээчихээд ичсэндээ гүйгээд явчих аж.
Тэд хэтэрхий жаахан ч гэлээ, энэ хайрыг үгүйсгэмээргүй байна. Магадгүй том болоод энэ хайр маш хүчтэй болж ч магадгүй шүү дээ.
Ингээд эцэст нь охин Жонгүгийн хойноос харан үлдэх агаад түүний үнсэлтэнд гайхан хоцорсон Жэхигийн зүрхний цохилт яг л бөмбөр нүдэж байгаа мэт маш хүчтэй цохилно.
Инээсээр цаанаасаа л догдлол гээч зүйлийг мэдрэн байж сууж ядсан гэхэд хилсдэхгүй.
Эгдүүтэй инээмсэглэн өгсөн цаасыг нь харсаар түүний толгойд тэр өхөөрдөм туулай толгойд нь эргэлдэж байлаа...
ВЫ ЧИТАЕТЕ
PRISONER || JJK [Completed]
Любовные романы"Сар яг л чам шиг. Харин чи намайг нар шиг гэж хэлж байсан шүү дээ. Хэдий үзэсгэлэнтэй боловч нар, сар хоёр хамтдаа байх боломжгүй биш гэж үү?"