I

11.9K 624 27
                                    

Үргэлж намайг чичилж доромжилж заримдаа бүр гар хүрдэг байсан ч үүнийг нь би түүний надад хийж чадах хамгийн дээд цэгийнх нь үйлдэл гэж бодож явсан юм.

Хойд эцэг нэртэй адгуус!

Хэдий намайг бусад хойд эцгүүд шиг хүчиндэж тамлаагүй ч зүсийг нь ч мэдэхгүй хүнд зарчих нь гэж хэн мэдэх билээ.

Одоо л бүх зүйлд ээжийгээ буруутгаж байна.Төрсөн аавыг минь өнгөрсний дараа надад эцгийн хайрыг дутаахгүй гэсэндээ өөр эр дагуулж ирсэн ч удалгүй ээж минь намайг орхин холын хол явчихсан юм.

Огт цус холилдоогүй эцэг нэртэй энэ танихгүй эрийг надтай хамт үлдээгээд яваад өгчихсөн хэрэг.

Үргэлж намайг зэмлэж үзэн ядалтаар булдаг байсан энэ эр намайг зарчихсан.Намайг зүгээр л мөрийтөй тоглоомныхоо мөрий болгосон!.

______

Гэнэт хөглөрсөн жижиг оромжинд минь хослол өмссөн чинээлэг айлын залуу орж ирэхэд эцэг нэртэй энэ эр шууд л сөгдөн бөхийх аж.

Өнөөх залуу гэрийг минь тойруулж харчихаад газраар хөглөрөх зүйлсийг хөлөөрөө холдуулан миний өмнө ирээд эрүүнээс минь татан өөрлүүгээ харуулаад маш удаанаар ширтэв.

Ёжилсон инээмсэглэл...

Түүний удаан ширтэлтийн дараах анхны үйлдэл нь энэ байсан юм.Эргэн хараад туслахдаа ямар нэгэн дохио өгөн гарч одлоо.

Түүнийг гарсны дараа хар хослолтой бадриун биетэй эр намайг дагуулан гялтганасан хар машины ард өнөөх эртэй хамт суулгав.

Одоо л санаж байна.Намайг дөнгөж 6 настай байхад аав ээж бид гурав энэ гэрийнхээ гадаа хөгжилдөн тоглож байсныг...Хамтдаа хөгжилтэй зүйл ярин хооллож байснаа маш тод санаж байна.

Харин одоо гэр минь нохойн хорооноос ч долоондор болж,үргэлж гэрэл цацруулдаг байсан аав ээж хоёрын минь инээмсэглэн үддэг байсан хаалганд өнөөх адгийн эрийн зэвүүн инээмсэглэл үдэн явууллаа.

Нэг л мэдэхэд нулимс минь өөрийн эрхгүй сайхан мөчүүдээ дурсан ганц хоёроор дусалсан байх аж.

"Битгий уйлалдаа хонгор минь"

Өнөөх эр ийн хэлээд эрхий хуруугаа ээлжлэн урсах нулимсыг минь арчаад дахин л нүд рүү минь юм аа унагаасан уу? гэлтэй ямар нэгэн зүйл хайх шиг.Харин би түрүүлж түүнээс харцаа салгаснаар нэгэн орд харш шиг газар ирэх хүртэл чимээ аниргүй явав.

FEARLOᵖʲᵐWhere stories live. Discover now