Тэр жуумалзсаар "Би мэднээ. Гэхдээ чам шиг үзэсгэлэнтэй охин шархлах юм бол......энэ миний хувьд асуудал болно шүү." гэхэд нь би нүдээ томрууллаа. Танихгүй нэгэн сая намайг үзэсгэлэнтэй гэлээ. Маш царайлаг танихгүй нэгэн намайг сая хөөрхөн гэсэн. Өөрийн эрхгүй ичээд байх чинь. "Тэгээд хөөрхөн охин өвдөх нь чамд асуудал авчрах юм уу?" гээд би хөхрөн инээв. Тэр үл таних хүн над руу нүд цавчилгүй ширтэх нь эвгүй байна.
23 parts