Тэхён орон дээрээ өвдгөө тэврэн суух эхнэрээ очин энгэртээ тэврэхдээ чихэнд нь "бид хүүхдүүдээ олноо~" хэмээн шивнэхэд Раёол хэсэгхэн хором ч болтугай нулимс унагалгүй бодит амьдралдаа ирэхээр шийдсэн ч үүнийг сонсоод тэсэлгүй цурхирч эхэлсэн юм.
Тэд эмнэлэгт 2 хоноод гэртээ ирээд ганц шөнийг бараад байгаан энэ. Тэдний хувьд хэн хэнд нь амьдралаа алдчихсан мэт тийм л хүнд байгаан царайнаас нь хараад л мэдэхээр. Тэхён ингэж суухынхаа оронд гарж хүүхдүүдээ энэ хотыг самраад ч болтугай олоод авмаар байгаа ч ухаангүй байхдаа яаж амаржсан нь ч мэдэгдэхгүй нялх биетэй өвчтэй эхнэрийнхээ дэргэдээс хэрхэвч холдож чадаагүй билээ. Харин тэр өөрийнх нь өмнөөс эрэл суугуул хийх олон хүмүүстэйдээ л баярлаж байгаан түүнд багахан ч болтугай тайвшрал болж байгаа мэт.
Тэхён арай гэж Раёолыг тэврэн унтуулчихаад доош буун утсаа аван ахруугаа залгалаа.
Тэхён "байна уу хён та олсон уу?" гэж сулхан итгэл муутайхан асуухдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж орхив. Тэхён гараараа хальтхан шудраад ахынхаа хариултыг амьсгаа даран хүлээхдээ амаа дарах нь сандарч буйг нь илтгэж байв.
Жин "олчихсоон санаа зоволтгүй би бүр мартаж орхиж бид одоо эмнэлэгт байна~"
Үүнийг сонссон Тэхён шууд л газар суун чангаар уйлж эхэлсэн юм. Тэр хэрвээ хүүхдүүдээ олж чадахгүй бол яах бол гэх айдас хэдэн хоног ямар их тарчлаасан гэж бодож байна. Төрөхөд нь ч хамт байгаагүй тэр байтугай хүүхдүүдээ ч хараагүй, нэр ч хайрлаагүй байхад үхсэн амьд нь мэдэгдэхгүй төрөөд хэдхэн хонож байгаа хүүхдүүдээ алдан гэдэг тэрний хувьд үхэхээс аймшигтай мэдрэмж байсныг ч үгүйсгэхгүй.
Тэхён буцаан утсаа чихэндээ наагаад "хён хөвгүүд маань зүгээр үү одоо хаана байна~"
Жин "тэдний хувьд төрөөд удаагүй болохоор бие нь жаахан сул байна гэж эмч хэлсэн~"
Тэхён ахынхаа үгийг ч гүйцэт сонсолгүй утсаа таслан дээш өрөөлүүгээ орон унтаж буй Раёолыг сэрээгээд "явцгаая хүүхдүүд дээрээ очье" гэхэд Раёол шууд л сэргэн Тэхёныг даган машиндаа суун хүүхдүүдийн байгаа эмнэлгийн гадаа ирлээ.
Раёол машинаасаа буух гэж байгаад тамиргүйдэн доош унахад Тэхён түүнд гадуурх цамцаа нөмөргөөд "бурхан минь чи амаржаад удаагүй шдээ" гэж амандаа үгэлсээр гар дээрээ өргөн явсаар нэгэн өрөөний гадаа ирэн гадаах жижигхэн дөрвөлжин цонхоор орон дээр хэвтэх манцуутай хоёр хүүхэдрүүгээ харан инээх боловч тэрнээс илүү харуусал, баярын нулимс бороо шиг л цутгаж эхэллээ.
YOU ARE READING
❌추한❌
RomanceХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!