Бид хоёр зэрэг дуу гарсан зүг харвал Тэхён зогсож байсанд бага зэрэг биеэ барьж эхэллээ. Тэр энд юу хийж яваа юм болоо?
Тэхён бидний өмнө ирэн "Жонгүг гэж чи байх нь ээ ямархуу залуу юм болоо гээд уулзахаар ирсэн чинь эхнэр маань ч бас байдаг" гэсээр надруу харан басамжилсан маягтай хэлэв.
Жонгүг "мм чи тэгвэл нөгөөх өөдгүй амьтан нь байх нь!" гэсээр уурлаж байгаа бололтой тэрний өөдөөс харан хэллээ.
Байдал удвал бишгүйдэж эхлэх байх гэсэндээ Жонгүгийг татаад "явцгаая Жонгүг!" гэсээр явах гэтэл Тэхён бидний хөтлөлцсөн гарыг тавиулаад "Би эхнэрээ аваад явж болох байлгүй дээ!" гэхэд нь Жонгүгийг үг хэлэхээс өмнө өрсөөд "яв! Би удахгүй очно" гээд тэрний гарыг тавиулан Жонгүгийг чирсээр гарч ирээд "уучлаарай тэрнийг энд ирчих нь гэж мэдсэнгүй" гэхэд тэр "чи яагаад уучлалт гуйгаад байгаа юм бас би сая хэлсэнчлэн чамайг түүний дэргэд байлгамааргүй байна тиймээс яг одоо салах өргөдлөө өг!" гэж ширүүн хэлэх нь тэр.
Тиймээ~ Би түүнээс салах хэрэгтэй. Хүүхэд минь аль хэдийн бүрэлдчихсэн байхад би аавтайн цуг байх хэрэгтэй. Өнгөрсөн амьдралаа мартах ёстой.
Би "ойлголоо гэхдээ тэр тийм ч амархан салахгүй байх"
Жонгүг "яагаад!"
Би "тэр салах өргөдөл дээр гарын үсгээ одоо хүртэл зураагүй"
Жонгүг "тэр асуудал биш тэр заавал гарын үсгээ зурах болно~"
====================
Гэрийн гадаа ирэн машинаасаа буулгүй энэ олон ярвигтай асуудлуудыг бодон толгойгоо гашилган сууж байхад машины цонх хэн нэгэн нүдэх шиг болон харахад Тэхён байв. Магадгүй тэр энэ асуудлаас болж салах өргөдөл дээр гарын үсгээ зураж магадгүй тэгвэл хэн хэндээ амар шүү дээ.
Машинаас буухад тэр чимээгүй намайг ширтээд байсанд бага зэрэг сандарч эхлэхэд тэр бүдүүн гүн хоолойгоор "надад хэлэхгүй юм уу?" гэв.
Би гайхсан ч юу гэдгийг нь мэдэж байлаа. Тэр намайг жирэмсэн гэдгийг мэдчихсэн.
Би "би хүүхэдтэй болсон"
Тэхён "эцэг нь!"
Би "Ж.жонгүг" гэхэд тэр хараал урсгаж орхив.
Тэхён "новш гэж!!"
Би "салъя"
Тэхён "хэний дураар!!"
Би "Тэхён бид анхнаасаа салах талаар тохиролцсон байсан"
Тэхён "тэр үед чи тарган байсан"
ESTÁS LEYENDO
❌추한❌
RomanceХэн нэгнийг хайрлахад гадаад байдал, өнгө зүс, биеийн хэлэмжээрээ бус дотоод сэтгэлийг нь харж дурлах нь дурлалын үнэ цэнэ оршихгүй гэж үү?!